Sunday, October 14, 2007

Тэрхийн цагаан нуур




Заяа найзын нутгийн зураг оруулъя гэж бодлоо. Би Тэрхийн цагаан нуурт хоёр удаа очсон юм. Эхний аялал маань аавтайгаа явсан сүүлийн амралт байсан юм. Тэгэхэд авсан зурагнуудаа одоо ч харахад зүрх минь шимширч хоолой зангирдаг.
Хоёр дах аялал маань нөхөр бид хоёрын хуримын аялал байлаа. Тэнд төрж өсөөгүй ч тэр сайхан нутаг миний амьдралд олон гэгээн дурсамж үлдээсэн юмаа. Түүнийгээ та бүгдтэй хуваалцья.
Сүүлд очихдоо нутгийн айлын гэр хөлсөлж хэд хоносон, сайхан хүмүүс таарсан шүү. Гэр нь жигтэйхэн цэвэрхэн, өглөөд түлээ, ус авчраад өгчихнө. Хоолондоо хий гээд зэрлэг сонгино түүж өгч байсан юм байна. Хэдэн бөндгөр хөөрхөн хүүхэдтэй залуухан гэр бүл байж билээ. Ой муутай амьтан чинь эргээд бодсон нэрийг нь санадаггүй ээ.

13 comments:

ZAYA said...

Сүүдэртээд, сайн авсан байна ш дээ. Баярлалаа.

бж said...

huue, iim saihan baigalitai gazraar yavj yeruusuu uzeeguim baina. Goyo ch avsan zurag baina. Bayarlalaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Тэнгэр нь нуурандаа тольдоод л ...
Тэрийгээ чамд бас надад гайхуулаад л...

ZOLBIN HARKHUU said...

wow bow. yasan goyo avsan zurag ve. yasan ch goyo nutag ve. ain? PLEANKS

Chandmani said...

сайхан нуур шүү.. Монголын үзэсгэлэнт газруудын нэг яах аргагүй мөн дөө...

peakfinder said...

Comment uldeesen ta buhend talarhaj bainaa. Neeree l duu aldmaar saihan nutag daa.

ZAYA said...

Нээрээ хэд хоногоос нутаг явж магад. Ажлаар л даа. Тэгвэл сонин сайхан бичнээ.

peakfinder said...

Zaya>> tegeerei, huleej baiya.

byambaa said...

saihan zurag bnaa. mgloo sanachlaa.

peakfinder said...

byambaa>> bi ch gesen zurag ih uzvel sanaad garaad davhichihmaar l boldog yum.

Эрхэс said...

Wow yamar goyo yum be, ochij amjaagui l yavna ... :0(
Nice pictures.

Эрхэс said...

Wow yamar goyo yum be, ochij amjaagui l yavna ... :0(
Nice pictures.

peakfinder said...

Эрхэс>> Zaaval ochij uzeerei.