Saturday, October 20, 2007
Хадаг
Дахиад нэг хагас сайны зугаалга болгож Герман, Белги, Голландын хамтарсан монгол жүжигчдийн монгол хэл дээр тоглосон энэхүү киног өнөөдөр Cinema Village-д үзсэн юм. Хөдөө нутагт хүнд аюултай малын өвчин гарсан нэрийдлээр малчдын малыг хурааж аваад, уурхайд ажиллуулна. Уламжлалт амьдарлын хэмнэлийг хүчээр өөрчлөхөд хүмүүсийн амьдралд яаж муугаар нөлөөлж байгааг абстракт хэлбэрээр харуулахыг зорьсон бололтой. Киноны өгүүлэмж бидэнд өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шинэлэг хэлбэрээр хөндөж гаргаж.
Дамчаа гуай гол баатрын өвөө, Цэрэндарьзав гуай удган эмэгтэйн дүрийг чадварлаг гарагасан нь уг киног тун дажгүй болгосон санагдав. Манай ахмад жүжигчид үнэхээр мундаг шүү гэж дуу алдмаар л байлаа. Дамчаа гуайн хоолойг сонссон нэг л танил...
Сайхан залуучууд тогложээ. Төгсгөл хэсэг дэх морин хуурын аялгуу ёстой гоё.
Харин санхүүгийн асуудлаас болсон уу, өнгөрсөний тухай өгүүлэхдээ Говийн зэрэглээ киноноос кадр ашигласан байна. Говийн здэрэглээг мэддэг бидэнд бол сонин санагдмаар, харин мэдэхгүй хүнд бол зүгээр байх л даа.
Нью Иоркод маргааш гараад дуусч байгаа юм байна. Боломж олдвол үзээрэй гэх байна.
Кинотеатраас гараад Union square хавиар Түвдүүд Далай багшийн Конгрессийн алтан медаль хүртсэнийг тэмдэглэж баярлаж байхдаа таарсан юм. Талбай дээр зассан тайзан дээр бидний очиход 5 залуу товшуур (иш нь нэлээн урт харагдсан, нэрийг нь мэдэхгүй юмаа) маягийн хөгжим тоглоод дуулж бүжиглэж байлаа. Талбай дээр зүсэн бүрийн хүмүүс цугларсан байсан ч үндэсний хувцасаараа гоёсон түвд бүсгүйчүүд содон гоё харагдаж байсан шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Huue, ter kinog chini olood uzhiinsen. Oirdoo mongol kino uzeegui, haaguur garch baigaa bol?
Onoodor 11:30 am hamgiin suuliin session. Cinema Village gedeg kino teatrt, 12th street betwwen University place and 5th avenue. amjihgui bol tegesgeed DVD bolj garah baihaa.
ahmad jujigchid ugaasaa alt sh dee. Damchaa guaig bi jaahan bhdaa uzen yaddag blaa sh dee. dandaa esreg durt toglodog geed. hehe.
harin suuld bdl uuruur ergej durtai bolj bgaamdaa.
uzeh yumsan.
ahmad jujigchid ugaasaa alt sh dee. Damchaa guaig bi jaahan bhdaa uzen yaddag blaa sh dee. dandaa esreg durt toglodog geed. hehe.
harin suuld bdl uuruur ergej durtai bolj bgaamdaa.
uzeh yumsan.
Аргагүй зөв хэлчихсэн. "Алтан үеийхэн" гэж мундаг шүү.
Манайхан энд тэнд нэрээ гаргаад цохиж явахыг харж сонсохоор хамрын самсаа шархирч цээжинд бөөн баяр баясал багтахаа болидог юм. Миний эх орон мандтугай. Би зүрхэн дээрээ ув улаан өнгийн СОЁМБО шивүүлэх гэж байгаа. Зүрхэн дээрээ нь ч юу вм бэ, харалдаа арьсан дээрээ л дээ.
byambaa, zaya>> heleed yah ve, ahmaduud maan' uneheer baharhmaar shuu.
artagnan- артаньян>> neeree haana ch yavsan nutagtaigaa holbootoi buhniig sonirhoj uzej yavdag yumaa. tegeed ayataihan yum taarval hoorood l nischih shahna shuu dee.
Post a Comment