Tuesday, August 28, 2007

Цайны мөнгө

Олоон жилийн өмнө анх Америкт ирэхдээ сууж явсан онгоц саатаад би Лос-Анжелесийн онгоцны буудлын зочид буудалд хонож таарсан юм. Анх энд ирж байсан болохоор юм болгон сонин хачин санагдаж байж билээ. Эндхийн онгоцны буудлын ойролцоох зочид буудлууд үйлчлүүлэгчдээ өөрийн жижиг автобусаар зөөдөг юм л даа. Тэгээд маргааш нь цааш явахаар буудлаас гарах болоход буудлын ажилтан залуу уриалгахан гэгч нь "Таны ачааг автобусанд хийж өгөхү үү?" гэхээр нь ачаа ихтэй явсаныг хэлэх үү, их л олзуурхаад "тэг, тэг" гэсэн. Тэгээд автобусандаа суутал нөгөө залуу дахин дахин "Та ачаагаа шалгасан уу?" гээд хэд хэдэн удаа асуугаад байх, автобус юуг ч юм хүлээгээд байв. Би их л гайхаад энэ ю болоод байгаа юм бол гээд хажууд сууж байсан хятад хүүхнээс асуувал наадах чинь чамайг цайны мөнгө өгөхийг хүлээгээд байгаа юм гэдэг байгаа. Би гэдэг хүн монголоос гарахдаа нэг ч задгай долларгүй дандаа зуутын дэвсгэр авч гарсан хүн их л хүнд байдалд орсон юм. Тэгээд ямар ачаа зөөж өгсөн хүнд $100 өгчилтэй биш, учраа тэр хүүхэнд хэлбэл онгоцны буудал дээр мөнгөө задлуулаад өгөхөөр болж, цайны мөнгөний өрнөөс салж билээ.
Америкт цайны мөнгөний бичигдээгүй хууль үйлчилгээний бүх газруудад үйлчилнэ. Ресторан, хоолны газар, үсчин, гоо сайхны газрууд гээд ямар нэг үйлчилгээ үзүүлдэг л газар бол үйлчилгээний дүнгийн 15-20% тэй (анх ирэхэд 10% хангалттай байснаа сүүлийн үед нэмэгдсэн байна лээ) тэнцэх цайны мөнгө нэхнэ. Уг нь бол үйлчилгээ сэтгэлд хүрсэн бол сайн дураараа өгдөг баймаар боловч ялангуяа хоолны газар улаан цайм шууд л нэхдэг юм. Зочид буудалд буухад миний нэр тэр энэ, би таны өрөөг цэвэрлэдэг гэсэн маягийн юм бичсэн дугтуй өрөөнд байх. За тэгээд зул сарын баяр дөхөхөөр сонин сэтгүүлүүд хэнд хэдий хэмжээний tip өгөх нь тохиромжтой зөвлөмж маягийн юм хэвлэцгээж эхэлнэ. Энд хэдэн жишээ тавъя л даа:
1. Хүүхэд хардаг хүндээ боломжоосоо шалтгаалаад нэгээс хоёр долоо хоногийн цалинтай тэнцэх мөнгө,
2. Үсчиндээ нэгээс хоёр удаагийн үс засалтын хөлс,
3. Сонин хүргэдэг хүүхдэд бас нэг долоо хоногийн сонингийн хөлстэй тэнцэх мөнгө,
4. Нохой салхилуулдаг хүндээ бол бас нэг долоо хоногийн ажлын хөлстэй тэнцэх мөнгө,
5. Цаашилбал гэрт чинь сантехник болон бас бус юм засдаг хүн (эд нар handyman гэж хэлдэг), байр хөлсөлж суудаг бол байрны менежерт, үүдэндээ хаалгачтай бол бас гм урт гэгчийн жагсаалт цуварна.
Анх ирсэнийхээ дараа хүүеэ над шиг ядуу хүн яaх болж байнаа гээд их бухимддаг байж билээ. Тэгээд сүүлдээ сурдаг юм байна лээ. Тэгээд амралтаараа гэртээ харихдаа хүний газар хүний хүнд өгдөг юм чинь монголчууддаа өгнө гэж бодох. Харин монголд байдаг найз нөхөд, гэрийнхэн маань чам шиг улсууд өгөөд сургачихаар энд байдаг мань мэт дараа яах юм болж байна гээд хориглох..
Нэг удаа "Хаан бройд" орж хоол идчихээд хамт явсан найзаасаа нууcхийгээд хэдэн төгрөг орхиод гарч явтал, үйлчлэгч хүү "эгчээ та ширээн дээр мөнгөө мартсан байна" гээд авчирч өгч намайг тун эвгүй байдалд оруулж билээ.

7 comments:

bumerdene said...

odoo manaihan arai uur bolson baihaa.
tsaihii mungiig meddeg bolson gesen. Shineer blog neej baigaad bayar hurgeye. Busdadaa sain saihan medeelel , uran buteel hurgene gedegt itgenem

Төрөө said...

Таны блогоор түр саатан цай уух зуураа бичлэгүүдийг тань уншиж байна. Миний блогийг линкэлсэнд баярлалаа. Мөн шинэ блог мэндэлсэнд баяр хүргье. Сонирхолтой бичлэгүүдээрээ үргэлж бэлэг бариж байгаарай амжилт.

Б.Єсєннэмэх said...

...сая амралтаараа Бээжингээр хэсэг явав "Ганцаараа"! тээд өөрийн ая тухаа бодоод нэг аятайхан шиг буудалд бууваа, тэгсэн урдаас нээх дэгжин хувцастай эргэлдсэн алаг нүдтэй нас намб нь миний үеийн гэмээр (би ч жаахан л даа) охин учиргүй мишээж ирээд л англиар мэндэлж элдэв юм асууж тайлбарлаад л ачаа бараа нааш цааш болгож өрөө нтр лүү оруулсныхаа дараа -танд өөр яаж туслах бэ? -та ямар нэг юм мартаагүй биз? нтр гээд л дахин дахин асуугаад өрөөний үүдэнд зогсоод байх болтойм! тэр орой нь учирыг ололгүй өнгөрөөд маргааш өглөө нь гарах болход бас л хүрч ирж урд хойно гарч гүйгээд байхым тэгсэн хажуу өрөөний нэг европ эрийн цүнхийг ойртуулж өгхөд түүнд мөнгө өгч байхыг хараад сая нэг ойлгов! хөөрхий минь "цайны мөнгөө" л нэхээд байж.., тиймэрхүү зүйлтэй таарч байгаагүй энэ бие зүгээр мөнгө өгчдөг бичигдээгүй хууль-г яаж мэдхэв дээ! бантсандаа халаасанд байсан хэсэг задгай юанаа базаж өгчөөд бушуухан явахын хүслэн болсон шүү..!

_________________________________________

"сэтгэгдэл" биш "бичлэг" болчих шиг боллоо! :D

Тэлмэн said...

neeren usa d ene tsainii mungu gej ih tom asuudal baidag bololtoi eldev l yum sonsoj baisan. end bol zaaval bish, medeej hoony gazar orood uneheer saihan sanagdval ogno, tehdee tiim ih bish. hari ter handyman ene terd tsainii mungu uguud baival bas hetsuu yee. sonirholtoi l yum, heze eneg tsagt amerhii gedeg orond ochihooro l heregjuulii.

Эрхэмээ said...

Хэхэ Home Alone 2 дээр гардаг шиг зажилж байсан бохио өгчихгүй гэсэн ... Монголд гэвэл дээр нэг таксид суугаад мөнгө өгтөл 100төг дутав, замдаа сайхан яриа өрнүүлж явсаных гээд жолооч ах хүү за зүгээрээ гэхэд нь би 2ш Кент янжуур өгөөд бууж билээ.. :D

peakfinder said...

bumerdene : Odoo ch bas meddeg bolson n' unen baihaa. Gehdee neg ih neheed baidaggui bailgui dee. Bi ch mongold ogohdoo haramsdaggui yumaa.
Төрөө: Manaihaar zochilsond bayarlalaa.
Б.Єсєннэмэх: Urt comment uldeesend talarhav. Neeree haa saigui l yaj iigeed mongo salgachih gesen uls baih yumaa. Bi Beejind bas yanz buriin ulstai taarch baisan yum baina. Hyatuud bol bur salahgui naaldchihdag yum baina lee.
Тэлмэн: ug n' yag l uilchihgeendee taaruulj ogoh heregtei yum shigee. Ednii uilchlegch nar bur ih sain uilchilj baigaa yum geed hajuud dahin dahin ireed hun yum yariuldaggui yumaa. Yostoi hachin.
Эрхэмээ: oligtoi uilchilgeegui gazar bol yostoi zajilj baisan bohio ogchihmoor baidag yumaa. Daraa n' sanaj baigaad neg..

Tuvshin said...

Uneniig helehed Amerikt, yalanguya tendhiin uilchilgeenii gazar ajillaj uzsen bol tip uguh eseh talaar bodoh ch uguy l dee. Yur ni tiim gazar ajillaj baigaa humuusiin tsalin mash baga (Amerikiin standard-aar) gantshan tip-neesee tsalinjihaar zohitsuulagdsan baidag. Hervee uuruur chini uilchluulj uilchluulchiheed etsest ni gants ch cent uldeehguy yavaad ugvul uneniig helehed shuud uur hurdeg (yalanguya yevrey, hujaa, orosuud [+ tuvduud] bol ugnuu gej baihguy). Daraagiin udaad orj irehed ni ter hunii zahialsan yumiig hamgiin suuld avchirch, hayah gej baigaa hamgiin udsan buteegdehuunee ter hund ugdug. I'm serious.

Nuguu talaasaa tip gedeg bol uilchilsniihee hereer olgogddog zuil bolhoor hereglegch urgelj negt gesen incentive-iig automataar bii bolgodog mundag ed. Manaih shig ethic muutay, uilchilgee gej avah yumguy gazar bol iimerhuu argaar uul ni asuudliig shiidej bolmoor...