Friday, October 26, 2007

Нутгийн зуныг үгүйлж үзсэн зураг


Намрын сэрүү ороод, дандаа бүрхэг жихүүн болохоор гаргаж үзээд санаа алддаг зураг. Хэдэн жилийн өмнө наадмаар сурын харваа үзсэн юм. Эрэгтэй харваачдын дунд тод хөх үйтэн хуар дээлтэй энэ харваач тун содон санагдсансан.

5 comments:

A.Амарсайхан said...

Аав минь сур харвадаг. 10-аад жилийн өмнөөс л харваж эхэлсэн. Хичээллэсэн анхны жилээ л аймгийн наадмын түрүү авсан гэж байгаа. Би наадам болохоор дарга нартай очиж, сурын талбайгаас сурвалжлага хийдэг байж. Аймгийн засаг ноён, аавын минь нумаар сум тавьж байгааг ТВ-ээр цацаад л. Яагаад ч юм бух, бяруу, хурган гээд шат шатны дарга нарын сур харвахыг төв орон нутгийн ТВ-үүдээр цацдаг заншил тогтчихсон байх юм. Хэн анх сэдээ юм бол доо хөөрхий.

БЭ said...

Хэдийгээр эрийн гурван наадмын нэг төрөл боловч энэ төрөл дундаа яалт ч үгүй шоовдор төрөл нь. Тиймдээ ч энэ талаар надаас өгсүүлээд хүмүүс маруухан мэдлэгтэй байдаг байх аа. Харин энэ жил тэдэнд зориулж шинэ талбай гаргаж өгсөн нь яамай даа. Бөөн л юм болж билээ. Амраа ахын бичсэнээр их л нарийн эд дэгээ.

ganga said...

Наадмаар монгол хувцсаа өмсөх сайхан л даа. Гэхдээ хар халуунд тэр үйтэн хуар юу л бол. Ялангуяа эрэгтэйчүүд шар, цэнхэр гээд тод суурьтай өөр өнгийн хээтэй үйтэн хуар өмсөөд явж байхаар алерги хөдлөөд байдаг гэж байгаа.

sanakae said...

Харин ч зузаалах тусам халуунд чинь дээл сэрүүхэн байдаг гэж сонсож байсан юм байна .

peakfinder said...

A.Амарсайхан>> Yur n' manaihan darga shutsen zanshlaasaa salaagui l baih shig. Ugui chaddag sain harvaach bol bolohgui n' yu baihav. Zugeer l chadahgui baij yos bolgoj baigaa n' ineedtei ch yum shig, orovdmoor ch yum shig...
Б. Тэлмэн>> bi ch gesen durem jurmaa medehgui shuu dee. Ochij uzehed hen n' harvaad hen' onood baigaa n' todorhoigui zambaraagui l baih shig sanagddag. Ug n' ter n' medegdej baival hun uzehed sonirholtoi, bas oilgoyo gesen hun nemegdene shuu dee.
ganga >> Zohiogui goyol neg tiim shuu. Manai erhten darhtnuud jil ireh tusam bagt naadamd orolcoh gej baigaa yum shig huvcaslaad baidag. Ug n' donjii n' tohiruulaad gopyochihvol ch mongol deel yanziin saihan goyo l doo.
sanakae>> deer uyed hodoo bol hodson deelee zun ch omsdog baisan gej emee maan' heldeg yum. Omsohod biyed evtei saihan huvcas shuu.