Saturday, October 27, 2007

Өөх тосны тухай хэдэн үг

Хонины махны зураг хараад Заяа, Rhia нарын үлдээсэн сэтгэгдэл хоол хүнс, эрүүл мэндийн талаар хэдэн үг бичмээр санагдуулав.
Хүний бие организм гэгч 200 гаруй төрлийн өөр өөр бүтэц, зохион байгуулалт, үүрэгтэй эсүүдээс бүтдэг бөгөөд эдгээр эсүүд доголдолгүй үүргээ гүйцэтгэхэд тэр хэмжээгээр өөр өөр бодис тэжээл шаардагдана. Тийм ч учраас бид хоолондоо үндсэн энергийн гол эх үүсвэр уураг, өөх тос, нүүрс уснаас гадна олон төрлийн витамин, минерал, бас бус зүйлсийг хэрэглэх шаардлагатай болж байгаа юм л даа.
Яг ном ёсоороо бол бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийн 50% ийг нүүрс уснаас, 20% ийг уурагнаас, 30% ийг өөх тосноос авч байвал зөв гэж үздэг.
Өөх тос хүний биед зайлшгүй хэрэгтэй, илчлэг ихтэй учир энергийн том эх үүсвэр, түүнээс гадна эсийн мембран бүрхүүлийн бүтцэнд ордог, байхгүй байлгаж болдоггүй эд байгаа юмаа. Өөх тосыг тосны ханасан ба ханаагүй хүчил гэж хоёр хуваадаг. Ханасан хүчилд амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх тос багтана. Хүмүүсийг ийм тос бага идэж бай гээд байгаа, яагаад гэвэл ийм тос холестрин ихээр агуулахаас гадна хүний биед холестрины нийлэгжлийг идэвхжүүлдэг. Холестрины хувьд судас бөглөж, даралт ихэсгэдэг дайсан гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа л даа.
Гэхдээ холестрины цусан дах хэмжээ, цусны даралт хоёр шууд хамааралтай бас биш юмаа. Энэ хамаарал холестриныг судас уруу тээвэрлэдэг LDL (low density lipoprotein) бас цуснаас элэг уруу зөөвөрлөх HDL (high-density lipoprotein) хоёрын харьцаагаар тодорхойлогдоно.
Удмаараа өндөр насалдаг (энд нас өндөр ч ухаан санаа соргог, эрүүл чийрэг хүмүүсийн талаар хийсэн судалгаа) хүмүүс болоод тэдний үр хүүхдүүдийн цусан дахь HDL ийн хэмжээ харьцангуй өндөр байдгийг манай сургуулийн нэгэн професор судалж тогтоосон юм.
Харин тийм удам байхгүй жирийн хүмүүс бид амьдарлынхаа хэв маягт бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнд:
1/ Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгаж түүний оронд ургамлын гаралтай тос түлхүү хэрэглэх
2/ Хөдөлгөөнтэй, идэвхтэй байх
3/ Тамхинаас татгалзах (тамхи татахад HDL хэмжээ багасдаг нь тогтоогдсон)
4/ Omega-3 анигилалд багтах тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх (загас, далайн хясаа, маалингын үрний тос, canola oil*)
Энд маргарины тухай хэдэн үг бас нэмж хэлмээр байгаа юм. Маргарин бол химийн аргаар хатууруулсан ургамлын тос бөгөөд саяханаас хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэй нь тогтоогдсон. Нью Иорк хотын мэр Майкл Блүүмбэрг ресторанд ийм тос хэрэгэлхийг хориглоод хагас жилийн нүүр үзэж байгаа юм. Алив тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг шалгаж байгаарай.
Би хөдөөнийхөн дандаа л мах, сүү идэж уудаг тэгээд өвдөж хавдаад байдаггүй гэж маргах хүмүүстэй бас таарч байсан юмаа. Хөдөө мал малладаг хүмүүс өглөөнөөс орой хүртэл борви бохисхийхгүй хөдөлж байдаг нь тэдэнд арай ахиу өөх, тос идэх боломж гаргаж өгч байгаа юм л даа. Харин хотод ширээний ард суудаг бидэн шиг хүмүүс хөдөөний малчин эсвэл биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй барьцаж болохгүй нь ээ. Тэгээд ч ажиглахад хөдөө мал дээр байгаа хүмүүс илүүдэл жинтэй байх нь ховор шүү дээ.
Хоёрт блогчид маань монгол эрчүүд гүзээ сууж байна гэж бичэцгээгээд л байгаа, тэр нь ч бас үнэний хувьтай. Гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмдэг нь бас судалгаагаар тогтоогдсон юм шүү.
Бас л хэдэн үгийг бүрэн монголчилж чадаагүйдээ хүлцэл өчье. Та бүхэнд хэрэг болох мэдээлэл болсон гэж найдъя.
*Тосны манжин гэж монголчлох болов уу. Яг таг мэдэхгүй болохоор англиар оруулав.

19 comments:

Nana said...

hmmm, ene neeree ton chuhal sedev shuu. bodjeen: odoo mongold baigaa ekologiin tsever hool huns bol mah l bna, budas ni tsul himiin nairlaga, concentration, .nogoo jims l gene, ter chigeeree pestitsid-yadiim bgaaen, buu med,hihi loog gutrnagi yum yarij eheldeg genee,hihi.
tegtel dandaa mah tos ideed baiya geheer

biyad chin odoo neeree l chinii heldgeer
hodolgoon baihgui, jihsee ni nam blogoo bicheed suudag,ain,hihi.
ter unen.
hoyordugaart global warming ch yavagdjiina.
ter ikh kalori agyylagdsan mah tos, ooh bol
huiten noitond ajilladag heer gadaa badag malchdad baigliin huvid zohildson hool baisan baigaam, dotroosoo energy ni shatjal baidag. odoo bid tiim hooloor dagnah bolomjgui, getel eruul huns ni hodoo belcheert baigaa maliin mah l bna, medqui ee, medqui, asssar buhimdaltai naaasnnn.

Arsun said...

Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Би орчуулж чадахгvй юм аа шууд оруулсан. Энд нэг vсэг алдаатай цохигджээ.
Манай билчээрийн малын мах чанартай байхаа. Суурин бол нэг л амтгvй. Нэг онигоо. Махны дэлгvvрт: -Та рецептээ үзүүлнэ үү.

peakfinder said...

Nana>> mongol maliin mah eruul gej unen shuu. Minii l medehiin amerikchuud malaa osgoj tomruulah geed osoltiin gormon, ovchnoos sergiilj baina geed olon torliin antibiotikoor taridag. Europt bol gormon horiotoi gesen baih. Mongol mal belcheert olon yanziin hunii bolovsruulsan tejeel bish baigaliin cever buteegdehuuneer hoollodog uchraas mahnii charar amt bol shal oor shuu dee.
Арсун>> deer helsenchlen belcheeriin maliin mah amt chanar suurin erdene shish ene terhneer tejeedeg maliin mahnaas oor shuu dee. harin ter alt uhaad baigaa gazriin hors bohirdood mald yaj nolooldog bol?

бж said...

Mahnii amt chanar shal uur gedeg yostoi uneen. Manai huu honinii mah sonirhood baidgiin. Tegeed neg udaa havirga avaad chanasan chini, neg l bishee. Mash ih tostoi. Zohiomloor tegtel ni targaluuldag, eldev em gormon heregledeg bolohoor ter biz. Mongol honinii mahnaas shal ondoo amttai. End chini mal aj ahui ene ter gej tsul business bolohoor, bolj l ugvul hudulguungui bailgaj baigaad targaluulah l zorilgotoi tejeedeg baih. Bi neg tahianii aj ahuin tuhai unshij baisiin baina. Udurjin shunujin gereltei baidag gej. Uul ni amid amitan chini udurtuu ideeshleed, idej uugaad, shunuduu untaj baih yostoi baital urgelj iduulj baihiin tuld gerlee togtmol asaalttai, udur shig bailgadag gej... Unen bol mun aimaaraa. Yamar ch hudulguungui, idseer baigaad yazartlaa targalsan amitnii amh ideed baigaa gej bodohoor...

бж said...

Yavj yavj zagas, dalain amitnii mah l eruul mended tustai yum shig baigaan. Shingehdee ch amarhan.
Mun samar ih zugeer yum baina lee.

БЭ said...

Маш хэрэгтэй сэдэв хөнджээ. Манайхны нийтлэг өвчиний нэг ходоодны шархлаа, хоол боловсруулах эрхтэний үрэвсэл гээч нь энэ л өөх тосноос болдог. Ядаж л мах худалдаж авлаа гэхэд өөхгүй ч юм уу мах авах, эсвэл тослог багатай хүнс хэрэглэж зуршимаар байгаа юм шүү дээ. Монголд очихоор шууд эхний хоногтоо гэдэс гүйлгэдэг нь зөвхөн миний проблем биш юм шиг байгаа юм. Хурдан цатгах гээд баахан л тосоор бөмбөгдөөд, гадуур хооллоход ч мөн ялгаагүй дүүрэн л өөх тос. Гэртээ очихоороо л гэрийнхэнийгээ бага зэрэг дарамталж нэг хэсэгтээ өөх тосгүй хоол идүүлхээр амнаас уначих гээд байх юм гэж манай аав үглэдэг гэмтэй хэхэ. Ер нь энэ эрүүл хооллож сурна гэдэг чинь ёстой л нөгөө мянган лан.

peakfinder said...

Арсун>> neg aldaag zaslaa, ooriin chin' olson aldaa mon bolov uu?

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

За даа үнэн чухал зүйл бичжээ. Ялангуяа Бумаа нөхөрт нэн чухал. Бумаа бол өөх өөх гээд өлөв долов хийдэг этгээд байгаам. Харин энд эрснээс хойш эрс гайгүй гэхүү дээ.Сүүлийн үед манай хүн маргарин муу гэнэ гээд байх болсым. Үүнийг уншвал ч манайх ямар хийдэг болох болдоо

Arsun said...

Алт ухагчдын хор алдагдаж ус нь хордохоор тэр хавийн мал шувуу vхчихдэг учир эрх биш хvмvvс хамгаалж амждаг юм шиг байгаан.
Өвөрхангайд хориод ямаа, хэдэн шувуу vхсэн сураг гарч байсан.
Майкл Блүүмбэрг ресторанд ийм тос хэрэглэхийг хориглоод хагас жилийн нvvр энэ vгүүлбэрт.

БЭ said...

Яг энэ өгүүлбэрийг чинь уншаад хэлэе гэж бодож байсан Арсун анд түрүүлээд хэлчихжээ.

ZAYA said...

Сонирхолтой мэдээлэл байна. Их баярлалаа. Зөвөлгөөг дагавал хөдөө гарч мал маллаад хонины мах идэх юм шиг байнаа даа. Хэхэхэ. Тоглоом ч биш нээрээ суусаар байгаад өдрийг өнгөрөөж байгаа болохоор хүнд хоол шингээх гэдэг чинь бөөн асуудал болоод байнаа.

бж said...

Unendee Mongold baigaa humuusiig gants mah, guril ideed bailgui, jims nogoo sain id geed helchih hetsuu baidgiimaa. Manaih dotooddoo tarij urguuldaggui, dandaa gadnaas avdag bolohoor hunsnii ayulgui baidal talaasaa ter yug ni medehgui himiin bordoogoor bordtson, pestitsideer ulgiidchihsen jims nogoog bainga ideh ni uneheer hetsuu... Baigali tsag uuriin nuhtsuluus bolood jimsiig dotooddoo tarialah bolomjgui gej uzdeg ch yadaj eruul hursund urgasan ulamjlalt heden nogoogoo ch boltugai idej baihiinsan daa...

peakfinder said...

Ганаа_бж>> ter ch tiim shuu, mahnii amt end shal oor, bi l huvidaa havar bolohoor mongol mahaa aimaar sanaad l hecuu baidag.. harin ter nogoo jims ideh tuhai uneheer bodmoor baigaa yumaa. undesnii cogc bodlogo yavuulah heregtei yum shigee. tarialanchdaa demjih, hyanalt shalgatiig changatgah geh met. bas humuust taniulj meduuleh heregtei yum shig baigaa yum. neg evgui zuil sonschihvol teriigee idej uuhad setgel sevtei bol neg ih idne geed dairaad baihgui shuu dee.
Б. Тэлмэн >> gedes guilgehiin huvid bol manai hunsnii buteegdehuun europe amerikiig bodvol yanz buriin bakteriar bayalag shuu dee. end udahaar endhiin ariutgasan yum shig hool hunsend daschihaad jaahan iluu yum orchihvol gedes evguirheed baidag taltai. eruul hoolloh gedgiig baga nasnaas n' l zaaj surgaj hevshih yum shig baigaa yum.
БумЭрдэнэ>>margarin ooh tosnoos hamgiin hortoi n' gesen shuu. henii yanaagui bi ch gesen ooh geheer araanii shuls asgardag dutagdaltai gej baigaa. suuliin uyed zagas magashan idej hevshih geed ih hicheej baigaa. gehdee l uhriin oohtei havirga mon ch saihan shuu tee?
Арсун>>tnx.
ZAYA>> bi ch gesen zarimdaa hodoo amidrah yumsan gej morooddog, saihan baih yum shig sanagddag yumaa. gevch yag amidral deeree chadahgui l dee.

ZAYA said...

Хөдөө амьдрах эрүүл агаар, эрүүл хүнс гээд сайхан юм бий. Гэхдээ л ажлаар ч юм уу 7 хоног явахад л 75-р бууж өгөөд ирдэг ш дээ. 7 хоногоос илүү явна гэвэл нилээн бэлтгэл хэрэгтэй болдог. Хөдөө хөгжүүлэх хэрэгтэй байгаамаа. Яг амьдрал дээр бас л нэг асуудал болоод ирнэ дээ тээ.

peakfinder said...

Zaya>>Hodoog hogjuuleh gedegtei sanal neg bainaa. Bi ch 10aad honogoos iluu udaan yavj uzeegui ee, tegeed ch ter uu saihan sanagdaad baidag, harin ovol bol hecuu baihaa.

Жаагий said...

Хөдөөд жинхэнэ натурал, эрүүл орчин байгаашд гээд бодохоор "Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрах сан" гэсэн шүлгийн мөр санаанд ордгийн.

peakfinder said...

Жаагий>> ug n' ter yag unene. Gevch ene mayagaaraa gazraa uhaj horsoo bohirduulbal baihgui bolno doo gej sanaa zovdog yumaa.
neeree nutagtaa ochood zugeer l neg saihan amidrahsan.

ZOLBIN HARKHUU said...

PEAK egee neeren heregtei yum bainga bicheed hoorhontood baihiim .
TNX shuu.
Endhiin honinii mah sonin amttai nyaluun ch yum shig neg l sonin. harin uhriin mah zugeer baih shig baidiin.
manai mgl honinii mahnaas ovs ni unertdeg yum shuu tee.
Neeren mgl-s mah avchruulj boldogiin shuu humuusee ke ke muu arga l daa.
Khar plastic-r mahaa vacuum-dchihaar zugeer oruulchihdag iin bailee.

peakfinder said...

ZOLBIN HARKHUU>>manaihaar orj irsend bayarlalaa. mongol honinii mahtai zuirleh yum ch hovor shuu dee. ayataihan arga baina shuu..