Friday, December 19, 2008

Баяртай Нью Иорк!!!!

Ингээд долоон жил амьдарч муу сайн ч гэсэн дасал болсон бууриа сэлгэж, далайг гатлан шинэ газрыг зоривоо. Явахаасаа өмнө ажлаа амжуулах гээд салах ёс гүйцэтгэж чадаагүй мэт санагдаад зорьсон газраа хүрэхээсээ өмнө хэдэн үг халтарлаж суугаа минь энэ. Дэлхийд байдаг бүх л орноос ирсэн найман сая гаруй хүмүүс энэ хотыг гэрээ хэмээн нэрлэж, түүнээс ч олон хүн энд ирэхсэн гэж мөрөөддөг бизээ. Манай гэр бүлийн хувьд энэ хот ээлтэй сайхан газар байсан хэдий ч том хотын амьдрал бас нэг л таарамгүй оргиж байснаас нүүх гэж эртнээс мөрөөдсөн билээ. Ямар ч гэсэн хүсэл эхнээсээ биелж далайг гатлан Европыг зорьж буй нь энэ.

Хэн нэгэн дээхэндээ надад хэцүү газар байлаа ч гэсэн амьдарч буй газраа муулж болдоггүй юм гэж захисаныг санаж гомдол тавихгүйг хичээх боловч бас л яаж ийгээд муу үг унагаачих гээд байдаг юм. Юу ч гэсэн энэ хот миний охины төрсөн нутаг билээ. Аянд гараад ядрахын цагт охин маань гэртээ харья гэж гуйдаг юм. Хэдий бид эндээс нүүж яваа гэж тайлбарласан боловч бяцxан ухаандаа сайн ойлгож бас чадахгүй байгаа бололтой. Баяр гуниг бүхнийг минь хуваалцаж ижил дасал болсон найз нөхдөө бас үлдээж буй билээ. Хүний амьдралд долоон жил гэдэг урт хугацаа эн хооронд олон газраас ирсэн улстай сайхан нөхөрлөж мөр зэрэгцэн ажиллах боломж таарсаныг завшаан гэж боддогоо.

Юутай ч гэсэн ингээд удаан суусан газраа орхин нүүлээ. Шинэ газар бидэнд ээлтэй байна гэж найднам. Та бүхэндээ ч гэсэн тун удахгүй шинэ газрын сонин хачин дуулгана гэж амлая.

12 comments:

БЭ said...

тийн шүү, гадуур дотуур тэнээд явж байхад гэртээ харья аа гээд унжийгаа ирхээр нь л сиймхий ч гэсэн гэр минь юм даа л гэж боддог. 7 жил ч овоо хугацаа шүү. та хэддээ шинэ газар тань ээлтэй байж зорьсон зорилго, хүссэн хүсэлдээ хүрэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. аан тийм, оноос өмнө орж ирж амжихгүй бол мэрри крисмас анд хаппи ньюү еар. амлалтандаа хурдан хүрч, тун удахгүй шинэ сонингоосоо хуваалцаарай даа.

Anonymous said...

Tanaihaar ergeldeed baisan. Tag baisan ni nuudel suudal bolood zavgui baij. Zamdaa sain yavaad Europt tavtai moril. End ireheer chini uulzanaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Шинэ газар хэсэгтээ л жаахан тиймхэн байх нь байдаг юм. Гэхдээ яахав тэнд болох юмаа хараад хөдөлж байгаа учраас болж л таарна. Шинэ юм болгон сонин шүү дээ

3apaa said...

Сайн яваарай. Өөрчлөлт шинэчлэл болгон сайхан байдаг шүү.

Chandmani said...

Have a nice trip...

Anonymous said...

Good luck!!!!! Ajaa ajaa amjilt gedeg biluu, hehe.

Barimalch said...

Za buuri selgej nuuj baigaad bayar hurgey! Mongolchuud ch ugaasaa nuudelchin genii humuus, hari ulsad baihaar yaj iij baigaad nuuh shaltag garaad baidag sonin uzegdel bainaa.

Pearle Deppsu said...

new year and new home

good luck

Unknown said...

Өөрийг чинь ямар ажилтай, юу хийдгийг чинь мэдээгүй л байна. Монгол руу нүүх болоогүй юу? :)

Оогий said...

Шинэ Оны мэнд.
Бас шинэ эхлэж байгаа ажилд нь АМЖИЛТ.
Шинэ газар очоод хурдан түргэн тохижоод аятай тухтай сайхан амьдраарай.

artagnan- артаньян said...

Пийкий ииий!!!! Сайнуу, хаахна явна одоо? Шинэ оны мэнд!! Амжилт бүтээлийн дээдийг танд болон танай гэр бүлд ерөөе өө!!!

Arsun said...

Нүүх ч бас сайхан шүү. Алтан шар зам өлзийтэй болтугай.
Шинэ оны мэнд.