Friday, March 20, 2009

Англи оронтой танилцахуй

Хэн ч бай нэг газраас нөгөө уруу нүүхдээ шинэ хуучнаа харьцуулж үздэг байж таараа. Миний хувьд мөн л ялгаагүй Англид ирсэн эхний хэдэн сар ажил төрөл болоод амин хувийн асуудлуудаа шийдэхэд энэхүү хоёр орон юугаараа ялгаатай төстэй болохыг харьцуулж харсан зарим ажиглалтаа хуваалцвал:

Англичууд америкчуудыг бодвол ёсорхуу улс шиг эхэндээ санагдсан. Гэхдээ хэн нэгэнд санаа тавьж байгаа нь зүгээр нэг эелдэг зангийнх биш чин сэтгэлийнх байдаг юм уу гэж харагддаг. Америкчууд сав л хийвэл шүдээ ярсxийлгэж инээмсэглэдэг тэр нь заримдаа инээмсэглэл биш зүгээр л нүүрний булчин хөдөлгөх төдий үйлдэл байх нь олантаа. Харин эндхийн хүмүүс ховорхон инээмсэглэх ч тэр инээмсэглэл сэтгэлийн угаас байх шиг.

Бас нэг содон санагдсан зүйл гэвэл энд ирсээр гар утсаар чанга хашxирах шахам ярьж байгаа улстай таарсангүй. Америкт ажил дээр ч, нийтийн унаанд ч хүссэн хүсээгүй хүний хувийн яриа сонсогдож заримдаа түвэгтэй санагдах нь бий. Эндхийнхэн гар утсаар ярих болбол их намуухан дуугаар эсвэл хүнгүй газар очиж байж ярьдаг юм байна лээ. Хоорондоо ч бас нэг их чанга ярихгүй юмаа. Эхэндээ үүнд нь дасахгүй чих хатуутай хүн шиг юу гэнээ гэж их олон асуусан гэж байгаа.

Авууштай сайхан санагдсан зүлсийн дунд байгал орчиндоо санаа тавих, хогоо боловсруулах бодлого орно. Саяхан сонинд дундаж америк хүн жилд дундаж европ хүнээс хоёр дахин их нүүрсxүчлийн хий бий болгодог гэж бичсэн харагдсан. Манайх Нью Иоркт том олон сууцтай байшинд амьдардаг байв. Уг нь бол хогоо ангилж хаях ёстой ч хогны өрөөнд ороход хаа хамаагүй нийлүүлээд хийчихсэн байх нь олантаа. Хог ачдаг хүмүүс тэр байтугай ангилаад хийсэн хогийг нийлүүлээд нэг уутанд хийж байх энүүхэнд. Уг нь бол нэг их олон ангилал үгүй цаас, хуванцар сав болоод шил, бусанд хог гэсэн гурван хэсэгтэй юм л даа.

Эндхийнхэн хогны асуудалд арай буурьтай бөгөөд өөриймсөг ханддаг юм байна. Манай энэ хавийнхан хогоо дөрөв ангилна. Шил, лааз, дахин боловсруулж болох цаасыг тусад нь, хуванцар сав бас тусдаа, амархан задарч болох хоолны үлдэгдэл хаягдал, цаасан хайрцаг нэг хэсэг, дөрөв дэх нь аль нэг ангилалд ороогүй бусад хог орно. Шил, цаас, хуванцар савнуудыг ангилж дахин боловсруулдаг үйлдэврүүдэд зараад орлогыг хотын захиргаа авдаг гэсэн. Амархан задрах хоол ундны үлдэгдэл хогоор ялзмаг боловсруулж газар тариалан эрхлэгчдээд зарна. Инээд боловсруулж болох бүхнийг ашиглаад үлдсэн хог нь газарт булагддаг байна. Түүнээс гадна хэрэглэсэн зай, хуучин хувцас, гутал, хуучин ном цуглуулж авдаг цэгүүд томоохон супэрмаркэтийн ойролцоо олноор харагддаг. Ингээд ангилахаар манай гэрээс гардаг булагдах хог маш их багассан бөгөөд бид хэд үүндээ их сэтгэл хангалуун байгаа.

Харин ажил төрөл хөөцөлдөхөд удаан бүтдэг, алба амины олон асуудлууд олон шат дараалсан хүнд суртал, бичиг цаас америкийг бодвол олон болохоор ажил удаан бүтдэг санагддаг. Жишээ нь банкны хаяг солих, төлөвлөсөн төлбөр хийх гэх мэт америк өөрсдөө интэрнэтээр хийж болох олон зүйл дээр энд заавал банкинд хандсан захиа бичиж тэр нь олон хонож байж нэг юм болно. Магадгүй бид хэд жаахан азгүй байсан ч байж болох, эсэвл буруу банк сонгосоных байж мэднэ.

Ажил дээр бол зохицуулалт дүрмийн тоо харьцангуй эх, аливаа нэг туршилт тавихын тулд олон зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг нь сонин санагдав. Энэ нь ихэнхдээ ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилготой боловч нэг их оновчтой биш байх нь элбэг. Нөгөө талаар энэ тал дээр зохицуулалт багатай америкт хүн өөрөө хохироод үлдэх магадлал өндөр бололтой.

За тэгээд өөрт ажиглагдсанаа зах зухаас нь бичвэл иймэрхүү. Цаашдаа сайн танилцвал хуваалцах сонин олон таарах буйзаа.

14 comments:

S. B. said...

Ирээд 2 сар болох хугацаанд галын аюулгүй байдалд их анхаарал тавьдаг нь ажиглагдсан, заримдаа бүүр хэтэрхий гэмээр. Банкны хувьд үнэхээр хүнд сурталтай ч юм шиг, заавал уулзалтын цаг товлох, зүгээр банкин дээр шийдэж болох асуудлыг зөвхөн утсаар ярьж шийдэх гэх мэт дүрэм журам ихтэй ч юм шиг. Амьдралын хэвшил нь их энгийн санагддаг, ер нь элдэв чимэглэл, гангара бага, хатан хааны ордон нь хүртэл нэг л энгийн.

peakfinder said...

solongoo >> Engiin gedeg deer sanal niilj bainaa. Ter n' nadad ih ayataihan sanagdaad baigaa.

Оогий said...

Tanii blogoor orolgui udsan baina ix saixan medeeleluud oruuljee.

Anonymous said...

Их сонирхолтой юм байна шүү. Гэрээсээ гаралгүйгээр таны тусламжтай Америк Английн ялгааг жоохон ч гэсэн олоод мэдчихлээ. Цаашдаа ч гэсэн сонирхолтой зүйл ихийг бичээрэй.

Anonymous said...

sonirholtoi yumaa, tegvel Amerikt anh irehed yamar bsan tuhaigaa huvaltsaj boloh u.

БЭ said...

энэ европчуудын хогоо их зөв боловсруулж, түүнээсээ ахин рэсайклинг хийж чаддаг нь их таалагддаг. байгаль орчиноо их хүндэлж зөв харьцаж чаддаг, наад зах нь цэвэр усаа их гамнаж хэрэглэдэг гэх мэт авах юм их шүү. ер нь европ их таалагддаг.

peakfinder said...

Oogii >> Neeree havid uzegdeegui hun yavj baih chin'..
Муланка >> Sanaa bol ih baih yumaa. Chadlaaraa hicheenee.
Anonymous >> Amerikt anh irj baisan tuhaigaa bichsen Anhnii setgegdel geed hoyor ch bichleg bii baih shuu.
болжгоно >> Harin tiim yumaa. Gehdee anglichuud german, gollandchuudiin end hurch arai chadahgui bolov uu? Yur n' irseer gaigui setgel hangaluun baigaa shuu.

Tsatsral said...

Ene hognii recycle hiih asuudliig Mongold neg hiih yumsan tee? :-)

A.Амарсайхан said...

Тэнд ийм байдаг. Гэтэл өнөөдөр НТВ гийн мэдээгээр гэр хорооллын нэг айлын хашааг тойруулаад хог овоолчихсон байгааг сурвалжилж байна. Хороон дарга нь долоо хоноод ачдаг ш дээ гэж байх юм. Хог хашааг нь давах нээ.

3apaa said...

Америкчуудын худлаа инээдэг байдал шал заваан санагддаг шүү. Нээх сайхан инээж байгаам шиг ярзайгаад тэр дороо төв царайтай болчихдог сонин шүү.

goodnessl said...

Ирээдүйд очно гэж боддог газруудын маань талаар их хэрэгтэй зүйл бичсэн бна, баярлалаа.

Утсаар болон энгийн үед ярихдаа нам дуугаар ярьдаг нь яасан аятайхан юм. Энд бол(Хятад)ярина гэж орилоод л байхын бна. хэхэ. хүссэн газраа шүлс, цэрээ хаяна үнэхээр шижгийн шүү..

peakfinder said...

Tsatsral >> Harin heleed yu geh ve. Heregtei hereggui helber todiihniig duuriaj baihaar hereg boloh ireeduid amin chuhal asuudlaa shuurhai ulger duurial avch shiidmeer l baigaa yum.
A.Амарсайхан >> Hecuuhen yumaa tee? Ug n' zorigtoi shiid gargaad hodolbol bolohgui n' yu baihav. Bas deer n' uhuulga surtalchilgaa sain hiih heregtei yum shigee.
3apaa >> ter ch tiimerhuu tal bii shuu. Udaad ireheeree dasdag yum baina lee.
goodnessl >> Hen negend hereg bolson bol bichsenii hereg ter yum uu daa. Manaihaar zochilsond talarhav. Hyataduud ch hecuu uls, harin end baigaa n' amerikt baigaagaa bodvol arai humuujiltei haragdaad baidag yum. Uchriig n' sain oloogui l yavna.

erkhembayar said...

Tiim shuu europchuud hogiig mash naymbailan yalgaj salgaj haydag. Neeree arai l namduu ulsuud shig sanagddag.

Anonymous said...

bichsen ymnuud chine sonirholtoi ch nasnii hizgaartai ymnuud bichsen n joohon toogui. angil ter tusmaa london d surch bui oyutanii amidral barag hend ch oldohgui hamgiin goy oyutan nas bdg bh gj boddog. medeej saintai, muutai odruud zondoo l bdg. yer n bodit amidral ooriin chine nudeer harch bgaagaas shaal oor bdgshd e. tegehdee ooroo ih saihan talaas n harch ymnuudiig bichsen bh ym.