Таарсан гарчиг тавих гээд их бодсон ч оновчтой нэр олж өгч чадсангүй ээ. Уг санаандаа энэ сургуулийн коллэжийн бүтцийн талаар бичих гэсэн юм л даа. Танилцуулгаас харахад Кэмбрижийн их сургууль 31 коллэжтэй гэсэн байдаг. Харин тэр коллэж гээч нь бидний мэддэг таньдагаас арай өөр юм байна. Үүх түүхээс нь сөхөж үзвэл үзэл бодол (дундад зууны үе байсан учраас шашны үзэл баримтлал хамгийн чухалд орох болов уу) нийлсэн тус сургуулийн оюутан судлаачид нийлж коллэж байгуулдаг байжээ. Коллэж гэхээр оюутан судлаачид амьдарч, хооллох, хамт мөргөл үйлдэх газрыг хэлээд байгаа юм байна. Ихэнх коллэжүүд оюутны байр, хоолны танхим ба мөргөлийн сүмээс бүрдэнэ. Ийм систэм дагаж мөрддөг хоёрхон сургууль байдаг нь Кэмбриж, Оксфордын их сургууль юм байна. Нэгэнт шашны үзэл баримтлал коллэж байгуулахад чухал байсан учраас ихэнх коллэж xристийн шашин болоод библийн сургаалиас эхтэй нэртэй байдаг. Эдгээр коллэжүүд бүгд санхүүгийн хувьд бие даасан, харьяалагдах газар ба үл хөдлөх хөрөнгөнийхөө эзэн нь байдаг гэнэ.
Кэмбрижийн хамгийн анхны коллэж Peterhouse 1284 онд байгуулагджээ. Харин хамгийн залуу коллэж Homerton 1976 онд байгуулагджээ. Хэдий өөр өөр коллэжид хамаарагдах ч хичээлийн хувьд оюутнууд мэрэгжил чиглэлээрээ ялгаа зааггүйгээр сурна. Коллэжийн амьдарлын нэг чухал үйл явдал долоо хоног бүр болдог албан ёсны оройн хоол гэнэ. Энд коллэжийн гишүүд тухайн коллэжийн эмблэм бүхий хар нөмрөгөө өмсөж ордог гэнэ. Ерөнхий дүр зураг Harry Potter киноны хоолны танхимыг санагдуулам аж. Жирийн оюутнууд нийтийн урт ширээнд сууцгааж, судлаач болоод багш нар өндөрлөсөн тавцанд зассан ширээнд сууцгаадаг гэнэ.
Peterhouse college
Коллэж зөвхөн оюутнууд элсүүлэх биш жил бүр өөр өөрийн шалгуураар судалгаа хийж байгаа эрдэм шинжилгээний залуу ажилтнуудад тэтгэлэг олгон элсүүлдэг. Ингэж элссэн ганц бие судлаачид коллэжийн нийтийн байранд үнэгүй суух эрхтэй. Гэр бүлтэй хүмүүст байрны хөлсний тусламж хэмээн мөнгө олгодог юм байна. Саяхныг болтол коллэжийн гишүүн байхад ганц бие байх ёстой гэсэн дүрэм мөрдөгдөж байжээ. Зөвхөн санхүүгийн дэмжлэгтээ биш ямар нэг коллэжийн гишүү болох нь нэр төрийн хэрэг учир тэтгэлэг авах уралдаан их өрсөлдөөнтэй байдаг гэнэ.
Олон коллэжийн учрыг олохгүй мунгинаж байгаад эндхийн оюутнаар тайлбарлуулж ойлгосноо энд буулгав.
Tuesday, March 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
Eedee naad Cambridge-iin ih surguuliin butetsiig ni uneheer sain oilgohgui baigaad baigaa yum. Iimerhuu nariin shiriin zaag yalgaatai medeelluud oruulj baival ih bayarlana shuu.
Yostoi sonin yum baih chini vee! Cambridge-d oroh hun zaaval neg college-d hamragdah yostoi yu ugui yu?
Sonin yum. heregtei medeelel shuu.
Ёстой сонирхолтой мэдээлэл байна. Бас тэр Харри Поттер дээр гардаг шиг тийм ёслол хийдэг нь бүр гоё ч юм шиг.
Баярлалаа.
Зураг хөрөгнөөс харахад гадаа зүлэг нь үнэнэ тасархай байдгийн.
Энэ сургуульд сурах юмсан гэж хүсч байгаа олон олон залууст та хөтөч болж газарчилж байгаа шүү. Баярлалаа.
/Миний захиалгыг мартав аа, номын сангаар нь хальт ч болов шагайхсан.../
Anonymous >> Olj medsenee bichih gej hicheej l baina. Setgegdel uldeesend bayarlalaa.
Tsatsral >> Ene surguulid elssen hen buhen yamar neg colleged hamaaragdah yostoi yum baina lee.
arsun, Муланка, goodnessl, ITISMOVIE >> Sonirholtoi sanagdsan bol evluulj bichsenii hereg garlaa gej bodood bayartai baigaa shuu.
Soronzon >> Nomiin sangaar orj amjaagui l baina. Ene talaar bodoj baigaa, orj uzeheeree ene tuhai zaaval bichnee.
Кинон дээр коллэжид явлаа гээд мундаг сургуульд орсоноор гаргаад байдгийн, ийм учиртай байсийму.
Мөөн, АНУ-д доктор хамгаалаад Камбрижид багшилдаг бүсгүй юм биз дээ. Лаг юм аа лаг юм, баяр хүргэе. Танай блогоор өнөөдөр л зочилж байна.
ZAYA >> Harin tiim yum bainaa.
Damdaa >> Zochilsond talarhav. Bagsh boloh ch arai boloogui ee.
Post a Comment