Monday, July 13, 2009

Ах дүү Карамзаов

Миний хамгийн удаан бас хамгийн их догдолж, шаналж уншсан ном. Хугацааны хувьд бараг хоёр жил уншсан байхаа. Зав зай багатай дээрээ уншихад жаахан түвэгтэй орчуулга таарчихсан байсан. Нөгөө талаар сэтгэл эмтэрмээр хэсэгт хүрэхээр цаашаа унших тэнхэлгүй болчих шиг санагдаад хэдэн сарын завсарлага авч байсан юм байна. Уншиж дуусаад Достоевский үнэхээр агуу зохиолч байжээ гэж дүгнэв. Энэ ном хайр сэтгэл, детектив, ах дүү гурвын харьцаа, эцэг хүүхдүүдийн харьцаа, хүн чанарын тухай, шашны гүн ухаан гээд олон параллел үйл явдалыг нарийн холбож нэг зохиолд багтаасан нь гайхалтай.
Хамгийн сул хэсэг хайр сэтгэлийн дүрслэл байсан санагдсан юм байна. Би сайн ухаж ойлгоогүй байж магад ч зохиолд гарч буй эмэгтэйчүүд бүгд сэтгэлийн хөдлөлөөр хайр сэтгэлийн асуудлаа шийдээд байх шиг, нэг тийм хялбарчилсан юм уу гэж бодогдов. Гэхдээ хайртай хүнээ бүхнээс дээгүүр тавьж хүсэн хүлээсэн Груша хүүхний нүдэн дээр хайртай хархүү нь хэн ч биш хувирч байгаа хэсэг үнэхээр гайхалтай. Бодвол Груша тэр болтол өөрийгөө таниагүй, юу хүсч байгаагаа мэдээгүй явсаных юм болов уу.
Уншихад хамгийн түвэгтэй хэсэг (энэ хэсэгт орчуулагч хуучин англи хэл хэрэглэсэн байв) шашны гүн ухаантай холбоотой яриа, домог байсан. Гэхдээ алив сүсэг бишрэл мухар, догматик хэлбэрт орохоор анхны зорилгоосоо хэрхэн өөр болдогийг хэрэв Ийсүс дахиж төрөөд өнөөгийн сүм хийд түүний сэтгэлд яагаад ч хүрэхгүй харин ч сэтгэл нь гонсойх байсан гэсэн санаа өнөөгийн бидэнд ч хамаатай юм уу гэж бодов. Бодоод байхад шашин гэдэг уг үндсэндээ бол хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй хандах, нүгэл үйлдэхгүй байх гээд хүмүүсийн харилцааны ёс зүйг тодорхойлсон санаа агуулдаг боловч, яг амьдрал дээр (хүн гэдэг төгс төгөлдөр биш учраас) үндсэн үзэл санаанаасаа хазайж, мухар сүсэг болж хувирах нь элбэг гэдэг санааг Достоевский гуай номондоо дэвшүүлжээ гэж ойлгоод байгаа.
Хүний үзэл санаа төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил харилцааны чухлыг бас энэ номноос харж болно. Карамазовын хөвүүд хайр энэрэл гэдгийг мэдэлгүй өссөн нь эргээд тэднийг нэг бол танхай балмад ч юм уу (Митя) эсвэл бэртэгчин, хүйтэн хөндий (Иван) хүмүүс болж өсөх нөхцөл болжээ. Харин Алёшагийн хувьд эхээсээ удамшсан тогтуун зан чанар сүмд олж авсан боловрол нь ах нараасаа өөр хүмүүжил үзэл бодолтой хүн болгосон харагддаг.
Энэ номыг Достоевский дуусагж амжаагүй юм гэдэг. Дуусгаагүй ном ингэж хүчтэй сэтгэгдэл төрүүлж байхад дууссан хойноо ямар байх байсан бол гэсэн бодол дагуулж төгсөв.

12 comments:

Tsatsral said...

Mongoloor orchuulagdsan baina lee, her orchuulsan bol? unshij chadahgui toirood l baisan, neg duusgii daa.

ганга said...

Тэвчээртэй байна шүү, бүр хаячихалгүй 2 жил барин тавин уншдаг. Зарим зохиолчыг хэцүү бас сонирхолгүй гэсэн команд тархиндаа нэг өгчихвөл түүнээсээ гарч чаддагүй, хүлээж авч чаддаггүй, дахиж ойртдоггүй муу талтай. Аль эрт нэг хоёрдугаар курсын оюутан байхдаа зохиогчын номоо бичсэн орос хэлнээ уншиж үзээд талд нь оруулалгүй хаячихсан. Сүүлийн үед хаа сайгүй Достоевский гээд шуугиад байхаар дахин нэг уншиж үзэх сэн гэж бодоод барьж авалгүй тойроод л давхиад байгаа.
Чех зохиолчдоос Кафка дэлхийд хамгийн алдартай нь, надад түүний "эцэгтээ бичсэн захидал"-аас бусад нь онцгүй мэт. Храбал, Кундера нь илүү санагддаг. Зарим чехд Кундера огт таалагддаггүй гэсэн.

ганга said...

Тэвчээртэй байна шүү, бүр хаячихалгүй 2 жил барин тавин уншдаг. Зарим зохиолчыг хэцүү бас сонирхолгүй гэсэн команд тархиндаа нэг өгчихвөл түүнээсээ гарч чаддагүй, хүлээж авч чаддаггүй, дахиж ойртдоггүй муу талтай. Аль эрт нэг хоёрдугаар курсын оюутан байхдаа зохиогчын номоо бичсэн орос хэлнээ уншиж үзээд талд нь оруулалгүй хаячихсан. Сүүлийн үед хаа сайгүй Достоевский гээд шуугиад байхаар дахин нэг уншиж үзэх сэн гэж бодоод барьж авалгүй тойроод л давхиад байгаа.
Чех зохиолчдоос Кафка дэлхийд хамгийн алдартай нь, надад түүний "эцэгтээ бичсэн захидал"-аас бусад нь онцгүй мэт. Храбал, Кундера нь илүү санагддаг. Зарим чехд Кундера огт таалагддаггүй гэсэн.

Pearle Deppsu said...

Би одоо 1 жил болж байна даа. Тун удахгүй дуусна.

Дамдаа said...

Би барьж авах гээл байжугаа. Энэ номны аавыг нь түүний эцэг нь гэж судлаачид хэлэх юм билээ. Зарим нь үгүй гэж мэгээл.

Достоевский гэхдээ энгийн айлд л өссөн юм билээ, дан гаж юм бичдэг л болхоос, би түүнийг шалбааган дундаас л гарч ирсэн хүн юм байх гэж боддог байлаа.

peakfinder said...

Tsatsral >> Orchuulgiin chanar ih chuhal baih shuu. Blog bichdeg uls gaigui gej unelsen sanagdaad baih chin'.
ганга >> Tevcheeriinh bish nom n' ooroo duudaad baisan hereg. Bas har' hel deer baisan n' noloolson yum bolov uu. Neg oguulber unshaad uchriig n' oloh gej neleen bodno. Eh hel deeree unshsanaas hamaagui udaan baisan.
Pearle Deppsu >> Unshij duusaad bodloo huvaalcaarai.
Дамдаа >> Minii bodloor tuunii am'darch baisan niigmiin baidal tiimerhuu baisaniig nariin ajiglaj chadsan yum bolov uu gej boddog sh dee. Namtriig n' hal't harj baisan ch yag yu gej baisniig n' martchihjee. Martsaniig bodvol neg in oncgoi zuil baigaagui yum bolov uu.

ganga said...

Nom ni duudaad baisan gedeg chini harin sonirhol tatchihlaa. Yaj iij zav gargaad dahin neg unshij uznee.

Barimalch said...

Tiim baihaa, yoponii jijig sajig oguulleg tuujsiig unshihlaar l zohioliin baatruud n Dosotoevskiig unshdag esvel Dostoevskiitei holbootoi yamar neg yum yariad garaad baidgiin. Bi deer dund surguuliin unshih bichig deer baidag negen deeremchidiin tuhai tuujii n budeg badag sanajiin. Mongol setgelgee oros setgelgee yur n haritsangui oir l bolovuu tiimees ch mongolchuud yoponchuud oros zohioliin dotorh utga sanaag arai buren guitsed oilgodog geh met.

ZAYA said...

Достоевский гэж их яригддаг болж байна шүү.
Ойлгоход хүнд юм шиг санагдчихлаа.
Сайхан ном уншжээ.

Дeстини said...

нэг барьж авья гэж бодоод л байгаа. Унших ном их байна, аваад л байдаг уншиж амждаггүй. Тэгтэл сая нэг ийм зүйл олж уншаад их олзуурхсан - уншиж амжихгүй ном цуглуулаад байвал, номын сан бүрдүүлж байгаадаа баярлах хэрэгтэй гэнээ. Ашгүй дээ, гэсэн. Гэхдээ л 2 жил уншина гэдэг гайхамшигтай.

jagdag said...

Достоевский бол агуу. Аким гуай "Ах дүү Карамзаов"-г монголоор их сайн орчуулсан.

Одоо "Преступление и наказание"-г нь уншаарай! Гомбосүрэн гуай "Гэм зэм" гээд монголоор орчуулсан нь бий. Үнэхээр сайхан орчуулсан байна лээ.

Erkhembayar said...

Ene nomiin talaar bas negen blogchiin blogoos haraad unshmaar snagdaj baisan ch zavdal bolohgui l yavsan yumaa. Odoo l harin yag unshiya gej bodloo.