Wednesday, December 16, 2009

The name of the rose


Умбэрто Эко хэмээх италийн түүхчийн бичсэн анхны роман гэнэ. 1327 онд италийн уулархаг нутагт байрлах хийдийн (abbey) лам нар учир битүүлгээр үхнэ. Хэргийг мөрдөх үүрэг авсан Баскэрвиллийн Уйллиам хэмээх бэнэдэктин ( Benedictine) лам түүний туслах Адсо нарт оногддог. Хийдийн лам нарын амьдрал болоод шашны гүн ухааны тухай сонирхолтой өгүүлсэн санагдсан. Дээр нь тэр үеийн ном хэвлэх аргачлал, хийдийн барилгуудын тухай бичсэн хэсгүүд бас их сонин байлаа. Энэ номоор Шон Коннорын тоглосон ижил нэртэй кино хийсэн нь бас олны таашаалд нийцсэн гэдэг (би өөрөө үзээгүй юм). Нууцлаг хэргийг мөрдөөд учиг тайлагдахад хэрэг гарах шалтаг нь харин инээдтэй өчүүхэн зүйл байсанд жаахан гонсойсон юмдаг. Энэ номыг шашны гүн ухаан талаас нь шинжилж бичсэн олон өгүүлэл хэвлэгдсэн юм билээ. санаа нь бас сонин л доо. Мухар сүсэг эсвэл муйхар зангаас болоод Аристотелийн бичсэн ховор бүтээл үгүй болж байгаа юм. Ер нь ямар ч шашны номлолыг явцуу өнцгөөс харж түүндээ нийцүүлэх гэсэн санаа ямар их хор уршиг тарьж болох вэ гэдгийг хэлэх гэсэн болов уу гэж би дотроо дүгнэв. Нөгөө талаар сүм хийдийн тогтолцоо эрх мэдэл, эд баялагтай орооцолдоод ирэхээр уг шашны гол зорилго сайхан бүхэн үгүй болчихож байгаа юм уу. Дээд лам нар эрх мэдлээ булаацалдаад ирэхээрээ насаараа ядуу байж сүсэгтэн олонд үйлчлэх тангарагаасаа няцаж, хүн юм хойно улам шунаж билгийн нүд нь сохорчихов уу гэлтэй.
Нэг ийм номыг шотландад өнгөрөөсөн бороотой хэдэн өдөр уншсанаа мартахаасаа өмнө тэмдэглэж авсан нь энэ.

6 comments:

Moogy said...

Ug n odoonii soyolt tsag uyed Romiin Pap lam maani ovoo surgan humuujuulegch bolood baigaa bolhoos heden zuun jiliin omno bol heden avgaitai bas omnoh papiinhaa shariliig hondoj busnuilj baisan gesen itgemeergui tuuh duulddag shuu.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Нээх танил нэр санагдаад байсан чинь сургуулын номын сангаас аваад уншиж байсан чинь сургуулиа төгсөөд уншиж дуусгалгүй буцааж өгдөг ном байна ш тээ.. :)

A.Амарсайхан said...

Манай лам нарт л таарах ном юмсанж. Гэхдээ мөс нь хайлах янз орж ч байгаа юм уу, энэ жил зулын 25 нд хэдэн орон гэргүйчүүдэд гэр өгсөн тухайгаа ТВ гээр ярьж байна лээ

Arsun said...

Шинэ жилийн мэнд. Сайхан баярлаарай.

Жаагий said...

Шинэ жилийн мэнд хүргэе!
___________________☆
________________☆Hello,´♥`
_______________☆I Have....´♥`
______________☆Come Here´♥`
_____________☆To Wish You ´♥`
____________☆Merry Christmas´♥`
___________☆And Also, A Happy´♥`
__________☆New Year To You For´♥`
_________☆2010... I Hope The New ´♥`
________☆Year Brings You Loads Of ´♥`
_______☆Happiness And Good Health. ´♥`
_____☆I Hope You Have A Nice Day On ´♥`
____☆Christmas Day, Filled With Lots Of ´♥`
___☆Family Time.....And Of Course Eating ´♥`
__☆Lots Of Nice Foods, And Candies. I Hope´♥`
_☆That Santa Is Good To You As Well And He´♥`
.☆Brings You lots Of Presents On Christmas Day´♥`
☆____________Merry Christmas_______________´♥
☆____________Happy New Year!_______________´♥

sanakae said...

Шинэ жилийн гал халуун мэнд. Сайхан баярлаарай.