Монголд амьд сэрүүн байгаа домог болсон хамгийн алдартай хүн хэн бэ? гэсэн асуултанд хариулах гээд чадахгүй мунгинаж сууна. Тэр өдөр Асашорюү зодог тайллаа гэсэн мэдээ уншсан болохоор тэр үү, Асашорюү л мөн байх гэж санагдах. Өнгөрсөн зун даа эндхийн "The Guardian" сонин хагас бүтэн сайны хавсралтаараа дэлхийн бүх орны тухай танилцуулга хэвлэж билээ. Тэнд бас тухайн орны амьд домог гэсэн хэсэг байсан санагдана. Монголын хэсэгт миний мэдэхгүй хүний нэрийг хүүхдийн зохиолч гээд тавьчихсан байж билээ. Тэр хүн сайн зохиолч нь үнэн болоод нэр нь гарсан биз, гэхдээ амьд домог гэхээр миний хувьд хөгшин залуу хэн ч бай таньдаг байх ёстой болов уу гэж бодогдоод байх юм.
Би миний хувьд домог гэж нэрлэх хүндэлж явдаг хүмүүсээ жагсааж үзлээ. Чингис хаан, Ринчин, Эрдэнэ, Лодойдамба, Норовбанзад, Цагаан Цэгмид гээд урт жагсаалт болж буй ч тэд бүгд биднийг орхиод явчихсан хүмүүс байх юм. Энэ бидний хэн нэгнийг амьд байхад нь ойшоодоггүй зангийн уршиг юм болов уу? Таны хувьд тэгвэл өнөөгийн монгол амьд домог хэн бэ? Дэлхийн олон оронд тархан суугаа бас нутагтаа амьдарч байгаа монголчууд хэр санаа нийлэх бол гэсэн сониуч бодол төрөөд та бүхнээс асуухаар шийдэв. Хариугаа сэтгэгдлээр үлдээнэ үү?
Sunday, February 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
13 comments:
Minii eej bol minii amid domog harin MOngoliin amid domog bol hed hedhen honogiin umnu zodog tailsan Dagvaa, ter zodog tailsan ch gesen "Domog" heveeree l baina! Er ni bidnii tsuuhun mongolchuud bugdeeree hiij buteej uursduu huseh yum bol hovorhon humuus bas "Domog" shuude!
Яах аргагүй Дагвадоржоос өөр нэр орж ирэхгүй байна. Хэдийгээр нэг улсын үндэсний спортод зүтгэж байсан ч гэсэн түүн шиг дэлхийн хэмжээнд нэрээ гаргасан хүн одоогоор өөр алга. Японы зурагтаар түүний тухай ярихдаа "монголчуудын үндэсний баатaр" гэж ярьдаг. Манайхан ч гэсэн түүн шиг залуу хүнд хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин цолоо зүгээр ч нэг өгчихдөггүй.
Великий Монгол гэж Оросын сумо шүтэгчид нэрлэдэг, Талын хөх чоно, Хөвчийн хүрэн бүргэд, Агуу Дагвадорж л санаанд орж ирж байна даа
Oor oor salbaraar todorson huniig gadnii ornuud amid domog gej magadgui l dee ter Mongol huuhdiin zohiolchiin nom ovoo EU-iin zah zeeld end tend tarhaj chadsan uchir ted nar songoson baij boloh yum.
Mongoliin amid domgoor harin Dagvaag bi yasan ch huleen zuvshuurch chadahgui buduuleg evgui aviriig demjihgui. Nogoo Oscart udaa ner devshisen Byambasuren urlag soyloor delhiid tanigdsan baij magadgui ee. Harin shinjileh uhaanaar tsoongui manai humuus baruund eldev sudalgaa hiigeed tsol avchihsan tednii hen n ch 10-20 jiliin daraa nobel avchij bolno.
L.Tudev guai ug n delhiin tom setgegchidiin dund ner n tanigdsan hun shig sanagddag.
Barimalch
Delhiin amid domog gevel harin J.K.Rowling baij magadgui ee aan?? Harry Potteriig zohiogood delhiin 30 doosh nasnii ihenh humuusiig ezemdej chadsan oor hun alga l baih shig bainshd. ;D
Tuunii Harvardiin togsoltoor helsen surgamj lektsiig youtubees uzeerei.
Barimalch
Barimalch
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
uheheer ni l domoglodog yum bishw hehe
Sar shinedee saihan shineleerei
Zhantsannorov guaig bi huvidaa bishirdeg.
Ta bugd mini saihan shinelj baina uu? End urt amralt taarch bid hoshuuran ail hesej baina.
манай монголчуудын сэтгэхүйн онцлог нь хэн нэгнийг "амьд домог" болгож чадахгүй л болов уу гэж боддышдээ :) нөгөө "тамын тогоо" энэ тэр...
Элэгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлэж байна уу?
Хэ хэ, манайд бөхчүүд л их нэртэй байх юм.
Амьд баатар гэвэл одоогоор бөх хүнийг нэрлэх магадлал өндөр шүү.
Гэхдээ л улс орноо авч явж чадах жинхэнэ үндэсний баатар хэрэгтэй байдаг.
Дагвадоржийг бол ёстой тэгж бодож байгаагүйм байна. зүгээр л алдартай, азтай хүчтэй л залуу. бахархал, амьд домог гэвэл дөхөж очихгүй.
нэг цаг үед амьдарч байгаадаа бахархдаг хэн нэгэн хүнээ нэрлэ гэвэл С.Оюуныг л хэлэхийм болов уу даа.
алдаршаагүй боловч бахархам мундаг мундаг залуучууд бас зөндөө шүү тээ. Жишээлбэл таниар би лав хувьдаа их бахархдаг.
ЗолбинББ
Post a Comment