Sunday, April 11, 2010

Таних ёстой хүний нэг


Өглөө аавын маань хамаатан өнгөрчихлөө гэсэн мэдээ авлаа. Тэр хүнтэй би биеэрээ уулзаж явсангүй ч энд дурдахын учир бидний заавал таньдаг мэддэг байх ёстой хүн гэж бодож явдаг учраас тэр. Өнгө мөнгө илүү үнэлэгдэх болсон энэ цагт өвгөн эрдэмтэний тухай хүндэтгэлийн хэдэн үг тавихгүй бол сэтгэл амрахгүй шинжтэй. Түүнийг Дэмбэрэлийн Дашзэвэг гэдэг байсан юм. Монголын шинжлэх ухааны академийн гишүүн, шинжлэх ухааны гавьяат ажилтан гээд төр засгаас хайрласан гол гуншин бий хэдий ч жирийн нэгнээс энэ хүнийг таних уу гэвэл мэддэг хүн цөөхөн гарах болов уу. Энд тэр жирийн хүмүүсийг буруутгах гэсэнгүй зүгээр л бидний оюуны бүтээл, хөдөлмөрийг хэр үнэлдэгийн хэмжүүр харагдав уу гэсэн эмзэг бодол төрсөнөөс тэр.

Шинжлэх ухааны ямар ч салбарт ажилладаг хүний эрхэм мөрөөдлийн нэг Nature, Science сэтгүүлд ажлаа хэвлүүлэх байдаг гээд хэлчихвэл нэг их дэгсдэхгүй л байх. Манай салбарын хувьд ийм сэтгүүлд нэг нийтлэл хэвлүүлчихэд л хүссэн хаалга онгойж мөрөөдөлдөө хүрэх зам дөт болдог гэвэл нэг их дэгс сонсогдохгүй бизээ. Тэгвэл энэ буурал энэ хоёр сэтгүүлд нэг биш хэд хэдэн ажлаа хэвлүүлж, палеонтологийн салбарт дэлхийд нэрээ гаргасан хүн юм шүү.

1975 онд монголоос олдсон эртний хөхтөн амьтны үлдэгдэлийн тухай ганц зохиогчтой нийтлэл Nature сэтгүүлд гарчээ. Тухайн үеийн нийгмийн тогтолцоо, англи хэл сурах бололцоо гээд олон саад бэрхшээл байсныг даваад ийм ажил хэвлүүлсэн гэхээр гайхалтай, бас бахадмаар... Бидний мэдэж, таньж, хүндэлж явах хүний нэг ингээд үгүй болов. Монгол хүний ёсоор зул өргөж, сайн төрлийг олох болтугай хэмээн залбирав.

6 comments:

Soronzon said...

Ум ма ни бад ми хум.

Arsun said...

Ум ма ни бад ми хум.

ZAYA said...

Зул сайн өргөөрэй.

Anonymous said...

Ih tom hun baisan baina. RIP.

Barimalch

Biochemiker said...

Intel фирмийн Rockstar гэж реклам байх... Миний мэддэг одууд чинийхээс өөр гэж... Тийм л хүн байсан юм, сайн таньдаг хүн байсан юмсан...

Бат-Отгон said...

Эрдэмтэй хүн даруу, их ус дөлгөөн гэж ийм хүмүүсийг хойч үе нь мөнхжүүлэх учиртай.