Wednesday, May 19, 2010

Эдний сонгууль нэг иймэрхүү

Энэ сарын зургаанд Их Британий парламэнтийн сонгууль болж xамгийн олон санал авсан ч Консэрватив нам дангаараа засгийн газар байгуулах суудлын тоо дутан, Либэрал ардчилсан намтай эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрэв. Сонгуулийн товоос хойш хоёр ч долоо хоног өнгөрөөгүй байхад шинэ парламэнт анхны хуралдаанаа хийж байх юм. Сонгуулийн дүн гарсан даруйд өдөр шөнөгүй хуралдан эвсэлээ байгуулах, засгийн газартаа хэнийг томилох тохиролцоондоо хүрчихдэг юм байна. Эрх барьж байсан хөдөлмөрийн намын дарга Гордон Браун ямар нэг эвсэлд орох боломжгүйгээ мэдсэн даруйдаа намын дарга болоод ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөв. Бараг хүлээлгэж өгсөн өдөр нь шинэ ерөнхий сайд Даунинг гудамжинд байрлах ерөнхий сайдын өргөөнд нүүж ирж байх юм. Сонгуулийн тов ердөө зургаан долоо хонгойин өмнө тодорсоныг энд дурдах хэрэгтэй юм байна шүү. Хоёр сар хүрэхгүй хугацаанд сонгуулийн сурталчилгаа, сонгууль явагдаж эрх барих намууд тохиролцоонд хүрч, шинэ засгийн газраа байгуулж, шинэ парламэнт цуглаж анхны хурлаа хийж байх сүрхий байгаа биз. Манайх ийм бол бас сайхнаа?

4 comments:

Tsatsral said...

Shuurhai baina shuu.

Anonymous said...

Sayhan neg angli zaluu internet deer video oruultsan Mongold sayhan ochij onchin huuhdiin tovd ajillasan bi mongoliin uls tor niigmiig shuumjilj baina ene ter geed 8-9 minut yum yariv. Teheer n bi "tanai Britani ch gesen delhiin divaajin bish tum buman niigmiin asuudaltai bohir uls torchidtoi oron yum bainshd" gesen. Haruid n "Bi oortei chine sanal niiljiinaa" l gej baina. Britanii parlamentchid ch gesen tosviin mongoor huviinhaa baishing zasuulsan buduulsan geed boon hel am ongorson jil garsan.

Barimalch

Anonymous said...

Manaihan mash tashuu medeelliig baruunaas avdag getel ANU-iin kongressman hurtel mongoo hemneed ajil deeree amidardag sonin yumiig het tsoon Mongolchuud duulsan baih end medeeg n uzeerei: http://www.youtube.com/watch?v=tpSFMb2_7Lg

Kongressiin gishuun jildee 40 000 garuigiin tsalintai harin ene gishuun Utahd avgai 3 huuhed n baidag washingtond amidrah bairnii mongoo hemnej sar bur ger buldee ilgeedeg hun yum baina. Ene hun odoo hurtel ingej baigaa.

Barimalch

ps. deerh video hayg bolohgui tohioldold youtube.com -d "New Congressman Sleeps in His Office Jason Chaffetz" geed haigaarai.

ganga said...

Британы сонгууль түргэн шуурхай зохион байгуулалт сайтайгаас гадна хуучин хөгшин улс нь суудлаасаа салахгүй зууралдаад байхгүй харьцангүй залуу үе гарч ирж байгаа нь, шинэ засгийн газарт орсон хүмүүс жижиг сажиг юманд сарвуугаа дүрээд байхааргүй бүгд баян улс байгаа нь бас тааладлаа.