Thursday, September 16, 2010

Аяны богц 2-Хэрлэн зорих зам зуурт

Баянталд хоносон анхны шөнө бороо оров. Гэрийн эзэд бороо дагуулж ирдэг буянтай хүмүүс хэмээн манийгаа магтаж, хайр найргүй төөнөсөн нарны илч буурч, амьсгаа авахтай болоход зугаалганд хэрэгтэй бүхнээ ачиж аваад зүүн хойшоо чиглэн гарлаа. Орсон бороо газар чийглээд тоос шороогүй хар замнаас дутахгүй сайхан цагаан замаар явсаар зорьсон газраа хүрсэн юм. Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумдын зааг хавьцаа Долоон болдог гэдэг газар голын эрэг дээр буудаллаж хоёр хоносон.
Баянталаас гараад энгүй талаар давхиад байх шиг харин зорьсон газар дөхөхөд Хэнтий нурууны салбар уулс хөхрөн дүнхийгээд газрын байдал хурдан солигдсон юм байна.





Мотоциклтой ямаачин...


Замын сонин гэвэл цагаан зээрийн томоохон сүрэг таарч хэдий тааруу ч гэсэн хэдэн зураг дарах боломж олдсонд ихэд олзуурхав.






Сар шувуу гээд ийм том шувуу байдгийг олж мэдэв.


Замдаа буусан булгийн ойр жижиг мэлхий олон таарч хүүхдүүд нэг нэгийг өмчилж аваад авчирч үзүүлсэн нь энэ. Чадвар дутаад жаахан фоксгүй гарчихсан.



Энэ булгийн ус нэг тийм хүхэрлэг амттай, гэрийн эзний хэлсэнээр газрын тосны амт гэнэ.


Ерөнхийдөө газрын өнгө цагаан гандуу байсан хэдий ч булгийн ойролцоо нов ногоон байсан нь усны үнэ цэнийг мэдрүүлэх шиг.




Зам зуурт бараг айл таараагүй, ус үгүй болоод тэр гэсэн.

8 comments:

Дестини said...

Moтоциклтэй ямаачин... Хөдөөнийхэн морио унах дуртай биш байдал ажиглагдсан. Энэ ч бас батлаад өглөө.

peakfinder said...

Дестини >> Ih sonin haragdaj bgaa biz? Harin tiim yum bna shuu. Ug n' oir zuurhan bol morio unaval negd, zardal bagatai, hoyort, baigal orchind hal balgui yum daa.

Arsun said...

Хөдөө явах үнэхээр сайхан шүү, шаварт суух ч сайхан, хэхэ.

A.Амарсайхан said...

Сайхан аялжээ. Үүлтэй тэнгэр цэлийгээд л сайхан байна шүү

ZAYA said...

Тийшээгээ тал цэлийгээд, сайхан шүү.
Дээр үед хадлангийн гол талбай болж байсан юм гэсэн.

peakfinder said...

Arsun>>элээд юу гэх вэ, харин шаварт суух онц санагдаагүй шүү.
A.Амарсайхан>>Тал нутаг сайхан шүү, сэтгэл уужраад л явчихсан шиг болдог юм.
ZAYA>>Хадлан авч байгаа хүн харагдсангүй, гандуу болохоор тэгсэн биз..

БЭ said...

сайхан аялжээ, гоё зурагнууд байна, буцаад л яваад өгмөөр санагдаж байна шүү. та хэд хэдэн сард байсан бэ, бид хэд бас 8 сард амарчихаад ирсэ, удахгүй бас аяны богцоо задлана аа.

peakfinder said...

БЭ>> Bid nar 7 sariin suuleer ochood barag sar bolood irsen. Ug n' uulzval taarah l baisan yum baina daa. Tanaih bogcoo zadlahiig huleej baiyaa.