
1. Биеийн тамир таныг залуужуулна. Хаа нэгтээ сонссон уриа лоозон шиг санагдаж байна уу? Харин Канадын МкМастэрийн Их сургуулийн судлаачид биеийн тамир хөгшрөлтийг хэрхэн удаашруулдаг болохыг хулгана дээр хийсэн туршилтаараа харуулсан аж. Уг судалгаанд митохондрийн генийн мутац бүхий хулгана ашигласан байна. Эдгээр хулганы мутацийн үр дагавар нь эрт хөгшрөлт гэнэ: 3 сартай (хүнтэй харьцуулбал) хулганын митохондрын үйл ажиллагаанд өөрчлөлт өрж хөгшрөлтийн анхны шинж тэмдэг мэдрэгдэж эхлэх бөгөөд 8 сартайдаа (хүнтэй харьцуулбал 60 нас) тархи нь агшиж, булчин бас бэлгийн булчирхай хатангиршсан, булчин араг ясны бүтэц маш их өөрчлөлттэй, зүрх нь томорсон үс нь халцарч бууралтсанаас гадна хөдөлж явж чадахаа байдаг. Харин эдгээр хулганыг 3 сартайгаас нь эхлээд долоо хоногт 3 удаа 45 минут таван сарын турш гүйлгээд 8 сартайд нь дасгал хийгээгүй хулганатай харьцуулахад үр дүн тун гайхалтай гарчээ. Төслийн удирдагч Тарнаковски сонинд өгсөн ярилцлагадаа бид харьцуулахад ялгаа гарна гэж мэдэж байсан ч ийм их ялгаатай байна гэж бодоогүй гэсэн байна. Дасгал хийсэн хулганы үс бууралтаагүй, тархи булчингийн хэмжээ хэвийн, зүрх, бэлгийн булчирхай хэвийн хэмжээтэй төдийгүй митохондрийн зарим догодол үгүй болсон байжээ. Чухам яг ямар процэсс хөгшрөлтийг удаашруулж байгааг одоохондоо мэдэхгүй ч гэсэн идэвхтэй хөдөлгөөнтэй байхын сайн үр дагавар баримттай харагдсан нь энэ. Төслийн удирдагч хүн бүр асар их ачаалалтай спротоор хичээллэх нь чухал биш харин байнга хөдөлгөөнтэй, ядаж өдөр болгон явган явахад л үр дүн гарна шүү дээ гэжээ.
2. Гэхдээ аливаад хэмжээ хязгаар байдгийн жишээ саявтар мэргэжлийн тамирчдыг оролцуулсан судалгааны дүн гэрчилнэ. Олон жилийн турш мэргэжлийн төвшинд бэлтгэл сургуулилт хийсэн холын зайн гүйлт мэтийн тэсвэр хатуужил шаардсан спортын тамирчдын зүрхний ажиллагаа биеийн тамираар байнга боловч ачаалал багатай хичээллэсэн үеийнхнээсээ муу байдаг байна.

4. Тамхитай холбоотой бас нэг сонин гэвэл олон жил тамхи татсан архаг тамхичин гэнэт тамхи татах дуршил буурвал уушигны хорт хавдарын эхний шинж тэмдэг байж магадгүй гэнэ. Энэ өөрөө хүсч зориглосных бус зүгээр л гэв гэнэт тамхи татахаас дургүй хүрдэг болчихвол гэсэн үг шүү, тэгвэл даруй эмчид хандаарай гэсэн зөвлөмж гарчээ (энэ мэдээг ВВС сайтнаас уншаад эх сурвалжийг нь хөөж амжилгүй алдчихжээ).
5. Шулуун гэдэсний хорт хавдар Их Британид оношлогдох хавдрын жагсаалтыг тэргүүлдэг. Шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэл биеийн тамираар хичээллэх болоод боловсруулсан махан бүтээгдэхүүн (хиам, зайдас, утсан мах гэх мэт..), хонь, үхэр, гахайн махны хэрэглээг багасгахад эрс буурдаг байна. Насанд хүрсэн хүн өдөрт 70 грам, долоо хоногт 500 грамаас илүү мах идэхгүй байх зөвлөмж гарчээ.