Sunday, June 19, 2011

Тулгаагийн булан

Хүүгээ монголоор бичих сонирхолтой болгохын тулд нэг ийм булан нээлээ. Анхны бичлэг гэж нэг ийм онигоо оруулж байна.

Нэг өдөр Америкийн CIA, Израйлийн Моссад, Зөвлөлт Холбоот Улсын КГБ нар хоорондоо хэн нь хулгайч барихдаа илүү сайн бэ гэж маргажээ. Маргааныг таслахын тулд Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнxий нарийн бичгийн дарга нэгэн туулайг ойд тавьжээ. Дарга, "Xамгийн богино xугацаанд энэ туулайг барьсан нь xамгийн шилдэг байгууллага болно." гэжээ. Хамгийн түрүүнд Америкийн CIA туулайг хайx болов. Тэгээд л бааxан мөрдөгч багаж ойгоор тараагаад, бүx ургамал, чулуу болгоноос ярилцлага аваад, 14 тэрбум доллар, 6 сар зарцуулсаны дараа, "туулай гэдэг амьтан энэ дэлхий дээр байхгүй" гэсэн дүгнэлт гаргажээ. Дараа нь Израйлийн Моссадынхан ой руу орж 14 xоног xэртээ хайгаад залхуу нь хүрээд ойг тэр чигээр нь шатаагаад туулайг алчихжээ. НҮБ ын дарга өөр нэг туулайг өөр ойд тавихад ЗХУ ын КГБ ой руу ороод 20 минутын дараа "За за би туулай болъёоо" хэмээн уйлагнасан, хөх няц болтолоо зодуулсан баавгай дагуулан гарч иржээ.

6 comments:

A.Амарсайхан said...

Хэ хэ. Мундаг онигоо байна. Тулгаад амжилт хүсье. Онигоо хайгаад байгаарай. Олдохгүй бол баавгай бариад "Би онигоонд оръё оо" гэж орилтол нь нүдээд өг

Tsatsral said...

Goy!

Dashravdan B. Eljigen said...

ха ха ха өөр юу хэлэх вэ? КГБ ёстой мөн дөө

Arsun said...

Ортой л юм, хэхэ.
Манай хүүгийн амьдай байна.

Дeстини said...

Жинхэнэ дүр төрх мөн байна шүү. Бичээд байгаарай.

peakfinder said...

Хүүд маань урам хайрлаж сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа. Одоогоор энэ булангийн эзэн амрахаар явсан байгаа, эргэж ирээд үргэлжлүүлэх бизээ.