Friday, August 26, 2011

Хадрианы хэрэм

Уг нь сонин хачин ихтэй сайхан амарсан юмсан, даанч тухтай сууж аятайхан тэмдэглэл бичих зав нь олдохгүй байсаар сонин хуучрах шинжтэй. Эхнээс нь бага багаар зураг хөрөг оруулж байдаг юм уу гэж бодлоо. Глазгоу (Glasgow) хотоос Нью Каасл (New Castle) орох замдаа эртний Ромын эзэнт гүрний хил дээр барьсан Хадрианы хэрэм (Hadrian's wall) дээр үдэлсэн юм. Энэ хэрмийг МЭ 122 онд Ромын эзэн хаан Хадриан гүрнийхээ хилийг эргэх үеийг тохиолдуулан барьж эхэлсэн бөгөөд шотланд английн өнөөгийн хилээс арай өмнүүр тухайн үедээ 120 км урт, 5-6 м өндөр, гурван метр орчим өргөн байжээ. Өдгөө уг хэрмээс тун жаахан туурь үлдсэн, хэрмийн чулууг 18-р зууны үед зам барихад өргөн хэрэглэж байсан нь улам их нэрмээс болсон гэдэг.
1987 онд дэлхийн соёлын өв хэмээн зарлагдсан энэ хэрмийн туурь жилдээ олон мянган жуулчин зорьдог газар болжээ. Хэдий яг чухам ямархуу байгууламж байсныг тааж хэлэхэд бэрх ч архелоги, түүхчдийн судалгаанд тулгуурлан ямархуу байгууламж байсан, аль хэсэг нь ямар үүрэгтэй байсан, тухайн үед ямар хоол иддэг байсан гээд олон мэдээллийн самбар туурийг улам сонирхолтой болгожээ. Энд орон нутгийн түүх, соёлоо сайн судалж сурталчлах, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах эргээд орон нутаг, оршин суугчиддаа аялал жуулчлалын орлого болон эргэж ирдэг сайхан жишээний нэг энэ хэрэм юм.

Хамгаалалтын цэргийн хуаран байсан барилгын үлдэгдэл


Энд харуулын шовгор байсан гэнэ





4 comments:

Anonymous said...

Эртний ромын эзэнт гүрний хязгаар нутгийн томоохон цэргийн хуаран байсан юм билээ. Эртний газрын зургаас хархад бараг британий арлыг талласан юм шиг хуваасан байсан. Тухайн үед Шотландын "зэрлэгүүд" нилээн ширүүн эсэргүүцдэг байсан бас Ромын бодлогоор цэргүүдээ зүгээр суулгаж зэврүүлэхгүй гэсэн бодлогоор хэдэн жил барисан гэж байсан. NatGeo-оос үзсэн юм.

ganga said...

Ertni balgas tuuria hurtel iim tseverhen saihan bailgah gej!

shinetogol said...

Ogt sergeen zasvarlaagui yumuu? sain hadgalj avch uldjee! zuragnuud ni tomooroo baival bur iluu goy haragdana gej bodoj bna:-)

peakfinder said...

Anonymous>> Тухайн үедээ бас л нүсэр эд байсан юм шиг байна лээ.
ganga>>Уг нь бид чинь байгалаа хайрладаг уламжлалтай энэ тэр гээд байдаг эднийхээс сурах юм бас их байгаа биз?
shinetogol>> Өнгөрсөн зууны эхээр ухаж гаргасан юм гэсэн. Зарим хэсгийг сэргээж, музеи энэ тэр байгуулсан гэсэн байхаа. Бидний явсан газар харин нэг иймэрхүү. Зураг томоор оруулахад цаг их орох юмаа...