Tuesday, June 19, 2012

Илүү амалж дуусахгүй нь ээ...


Өнгөрсөн бүтэн сайнд ээжтэйгээ уаахуугаар ярилаа л даа. Ярианы сэдэв гэр орон үр хүүхэд тэгээд бас дөхөж байгаа сонгууль. Ээж:
- Үгүй энэ ардын намынхан гадаадад суугаа монголчуудын 80% нь манайд саналаа өгсөн. Манайх ялсан гээд байх юм, тэгэж болдог юм уу гэнэ.
- Гарч ирсэн судалгаагаар ардчилсан нам л ялсан харагдсан ш дээ, гээд exit poll линкийг явуулбал, ээж
- За ашгүй дээ. Эд нар мөн аймаар худалч юмаа гэж байна.

Тэгсэн өчигдөр мэдээллийн хэдэн цахим хуудсаар улс төрчдийн чансаагаар Энхбаяр тэргүүллээ гэжээ.  Яахав хэрэгт дуртай хүн ахиулаад үзвэл судалгааны "Сант марал" төвийн тандалтын дүн байна. Өнөөдөр сонгууль болсон бол аль намыг сонгох байсан бэ? гэсэн асуултанд  Ардчилсан намд өгнө гэсэн хариулт хамгийн олон харин МАН удаалсан байв. Хамгийн ойлгомжгүй нь энэ хоёр намд саналаа өгөх хүн хамгийн олон байтлаа "Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ?" гэсэн асуултанд Энхбаяр тэргүүлсэн байх юм.  Бүх асуултны хариу тоо баримт хүснэгтээр байснаа Энхбаяр тэргүүлсэн гэх асуултын хариу өнгөт графикаар арай өөр форматтай байгаа нь сонин. Жишээ нь бусад асуултанд асуултанд хариулсан хариулаагүй хүмүүсийн тоо байгаа хэрнээ энэ асуултанд бусад юм уу хариулаагүй гэсэн ангилал байхгүй, график дээрх хувийг нэмээд үзэхээр яах аргаүй 100% биш 104.5% болчихоод байгаа юм даа. Эхийг эндээс үзэж болно. Энэ юуг хэлээд байна гэхээр нэгд, эднийх судалгаагаа нягталж шалгалгүй хайнга хийдэг. Эсвэл тоо баримтаа бодитоор нийтэд хүргэлгүй өөрсдөө засаж найруулдаг. Энэ нь цаашлаад ямар нэг хүн улс төрийн хүчинд үйлчилдэг гэсэн сэжиг төрүүлж байгаа байхгүй юу.
Сүүлийн өгүүлбэрийн талаар тайлбар өгвөл манай улсын тухай гадны, тэр дундаа барууны томоохон хэвлэл мэдээлэлд гарсан нийтлэл болгонд энэ төвийн судлаач Сумати гэдэг хүнээс ярилцлага авсан байдаг Монголын бие даасан нэр хүндтэй Сант марал судалгааны төвийн захирал гэж ирээд л... Хэдэн жилийн өмнө дөө ВВС -ийн хуудсан дээр монголын тухай их сонин мэдээлэл байсан, яг нарийн ширийнийг нь мартаж, Сумати гуай тэгсэн ингэсэн гээд биччихсэн байсан. Тэр үед би нэг их уур хүрээд ВВС уруу ууртай захиа явуулж л байлаа.
Дараа нь шар дээлтэй эрхэмийн баривчилгааны талаар илт нэг талыг барьсан сонин нийтлэл New York Times, Wall Street Journal-д хэвлэгдсэн. Сонирхолтой нь уг хоёр нийтлэл хоёр өөр зохиогчтой гэх боловч хоёулаа Сумати гуайн санаа бодлыг монголын олон нийтийн төлөөлөл болгож ишилсэн байдаг. Би заримдаа энэ хүн онгоцны буудалд амьдардаг юм болов уу гэж боддог ш дээ. Гадны сурвалжлагч ирээд уулзахад амар гээд ккк. Олон жилийн өмнө бол үгүй нөгөө ганц хэлтэй нь юм чинь гэж цайруулах биз өнөө үед бол арай болохгүй байх л даа. Дараа нь дээрх судалгааны дүн. Та нарт сонин санагдахгүй байна уу? Зүгээр л мэдээ уншиж суугаа надад ингэж харагдаад байхаар цаана нь зөндөө л юм байдаг байх даа.
Нэгэнт гадны хэвлэл энэ тэр гэснийх, Forbes-ийн нийтлэл дээр монголын прокурорыг засгийн газраас томилдог тэр утгаараа ноён Элбэгдоржийн зааврыг хэрэгжүүлж байна гэсэн утгатай өгүүлбэр байна. Эндээс ямар гаргалгаа хийж болох вэ гэхээр нэгд уг мэдээг бичсэн гэж нэрээ тавьсан хүн бичээгүй, монголоос хэн нэгэн бичсэн бэлэн мэдээ явуулсан, хоёрт хэрвээ энэ хүн бичсэн бол монголын засаг захиргааны бүтцийг мэдэхгүй америктай адил гэж ерөнхийлөгч засгийн газрын тэргүүн гэж ташаарсан байна. Хэрэв Энхбаярын талынхан ийм бэлэн мэдээ өгч хэвлүүлсэн бол хоён Энхбаяр ерөнхийлөгч байхдаа прокурор томилоход гар бие оролцдог байсны шинж мөн үү? Надад хачин санагдаад байдаг нэг зүйл бол энэ хүн яагаад өдий болтол Элбэгдорж л ганцаараа Энхбаярыг гүтгээд хилсээр шалгаад байна гэж хашхираад байгаа явдал юм. Хэрэв энэ үнэн бол бид бүгдээрээ парламэнтийн засаглалтай хэмээн ташуурч явсан хэрэг болох уу?
Бүр хадуурвал МАН олонх болж чадахгүй бол МАХН-ынхан эвсэлдэж засгийн газарт орох учир одоохондоо уурыг хүргээд яахав гэсэн бодол байна уу. Нөгөө талаар дээрх нийтлэлд Энхбаяр бол Элбэгдоржтой өрсөлдөх чадвартай цорын ганц хүн гэсэн утгатай өгүүлбэр байсан, тэгвэл экс дахиад ерөнхийлөгчийн сонгуульд орох санаатай сонгуулийн кампаниа эхлүүлж байгаа юм гэж бодогдлоо.
Нэгэнт энэ сэдэв уруу орсоных олон жилийн өмнө дөө, зах дээр хоёр хүн хэрэлдэж байхтай таарсан яагаад ч юм санаанаас гардаггүй юм. Миний ойлгосноор нэг залуу нэг хүүхэнд шуудайгаа зээлүүлж л дээ. Тэр үед шуудай чинь ховор байсан гэдгийг энд дурдах хэрэгтэй байх. Шуудайг нь зээлж авсан хүүхэн өгөлгүй удсан юм биз тэгээд залуу нэхэж хэрүүл эхэлсэн юм шиг байгаа юм. Логикоор бол хүний юм зээлж авчихаад өгөөгүй хүүхний буруу боловч хэрүүлд хэн ялсан гэж та нар бодож байна? Нөгөө хүүхэн чинь шууд л асуудлыг өөр тийш нь эргүүлж орхиж байгаа юм чинь;
- тэгэж ярих юм бол танайхан удмаараа өөдгүй улс л гэнэ, ямар сайндаа чамайг авгай чинь хаяад явсан байв гэ гэж ирээд л... Эрүүл ухаанаар бодвол шуудайг чинь хаясан юм уу олдоггүй ээ, нөхөөд аваад өгье уучлаарай гэж дуусах хэрүүл шуудайгаа зээлүүлсэн залуугийн гэр бүлийн намтарыг олонд илчилж дууссан юм. Энхбаярын аяглалыг энэ хэрүүлтэй зүйрлэмээр харагдаад байдаг. Ямар ч гэсэн баривчилгаанаас хойш ийм учраас энэ баривчилгаа буруу юмаа, ийм учраас энэ хэрэг хэрэг биш гэсэн нотолгоо л лав харагдаагүй. Харин тэрний оронд тэгэж яривал Элбэгдорж, Бат Үүл нар алуурчин энэ тэр гээд. Хэрвээ тийм л их бузар булай байдаг юм бол юугаа хийгээд өдий хүртэл чимээгүй явж байсан юм бэ гэж асуумаар. Нөгөөтэйгүүр прокурорыг засгийн газар томилдог юм бол Эд нар яагаад МАН-ийн эсрэг юу ч хэлэхгүй байнаа?
Энхбаярын талд орж энд тэнд сэтгэгдэл бичдэг хүмүүсийн дунд бас тийм логиктой бөгөөд хэрэгт холбогдсон юм бичсэн нь ховор бүгд л Элбэгдорж хятадын эрлийз, алуурчин, худалч гээд дайраад байдаг нь сонин. Тэдний бодлоор бол Энхбаяр шүүхээр буруутай нь тогтоогдоогүй учир бид гэмгүй сайн хүн гэж үзэх ёстой харин бусад нь гарал үүсэл муутай болохоор ямар ч баримтгүйгээр юу ч гэж дуудаж болно гээд байх шиг байнаа даа. Энэ бол зүгээр л хүмүүсийн анхаарлыг гол асуудлаас зайлуулж дуулиан тарих гэсэн оролдлого юмаа даа. Шүүх ажиллагаа иргэн Энхбаярын хууль зөрчсэн эсэхийг тогтоох гэж байгаа болохоос өөр хэн нэгний асуудал биш. Хэрэв тэгээд хүн алсан идсэн уусан баримт нь байгаа бол өөрөө иргэн хүний хувиар шүүхэд гомдол гаргаж болдог биз дээ?

Сэтгэгдэл бичигч гэснээс энэ гадны сонингийн хуудас манадаг нэг нөхөр байнаа. Олон нэрээр сэтгэгдэл бичнэ гэхдээ бичлэгийн хэв маяг, хэрэглэсэн үгсийн сан, дүрмийн алдааг харахаар нэг л хүний бичлэг байдаг байхгүй юу. Энхбаярыг шүүмжилсэн хүн болгоны сэтгэгдлийн хариу болгоод Элбэгдорж чамд мөнгө төлсөн байна гээд л загнаад байдгийн ккк. Тиймэрхүү юмыг олоод харчих хэлний мэдлэгтэй монгол хүн олон болсон, нөгөөтэйгүүр цаад нийтлэл бичсэн хүн чинь хэн юу бичсэнийг уншаад юу болоод байгааг ойлгох чадвар байгаа шүү дээ. WJS- ийн эхний нийтлэл нэг тийшээ хазайсан байснаа дараа дараагийнх нь арай өөр болсон нь хүмүүсийн бодлыг тусгаж байгаагийн илрэл шүү дээ. За ингээд бичсэн чинь би бас хүнээс мөнгө авсан болох байх даа хэ хэ.



4 comments:

naraa said...

Харин бүр аймаар хэрүүлч авгай шиг хэрүүл хийгээд л яваад байгаа биз их сонин. Яг таны хэлдэг тэр шуудай авсан хүүхэн шиг. Энхбаяр л хэлмэгдээд зовоод зүдрээд яваад байгаа юм байх. Бусад нь бүгд их нүгэлтнүүд юм байхөө. Хамгийн сонин нь Энхбаярыг МАН-ынхан нь л жийгээд далд оруулах сонирхолтой байна гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгтэл өнөөх нь Элбэгдорж руу л дайраад байх юм. Яаж ч харсан улайм цайм МАН-ын даалгавраар СЕХ түүнийг бүртгэхээс татгалзаж байна, хэн анх түүнийг баривчиллаа даа. Бүр хэтэрхий сүр ажиллагаа явууллаа гээд намынхандаа хурал дээрээ зэмлүүлсэн гэж байгаа юм тэр хүн нь. Гэтэл энэ Энхбаяр нь Элбэгдорж чинь хулгайч хужаа байхгүй юу гээд л орилоод байх юм. 24 цаг гээд сайт дээр Энхбаярын ах дүү үр хүүхдийнх нь нэр дээр байдаг гадаадын үл хөдлөх хөрөнгүүдийнх нь жагсаалт гарсан байна лээ. Би тэрийг бараг үнэн байх гэж бодоод байгаа. Энхбаярын гаргаж байгаа зан авирыг харахаар арай л дэндүү шоучин хүн юм даа л гэж харагдаад байх юм. Ядаж байхад яасан ч олон дагуул өмгөөлөгч хамгаалагчтай юм.

naraa said...

Тэр Сант маралын Суманти чинь аль Энхбаярын хаанчлалын үеэс л МАХН сайн байна сайхан байна гэдэг судалгаа хийдэг байснаараа алдартай шд. Бүр улайм цайм шаал худлаа судалгаа гаргаад байдаг юм. Сонгууль болгоноор алд дэлэм зөрүүтэй судалгаа хийдэг юмөө. Ажлын шаардлагаар зөндөө харж байлаа тэдний судалгааг бусадтай нь харьцуулж. Бүр аргаа ядаад энэ тэргүүн нь гэж хэн байдаг юм бол гэж хэрэг болгон хайж үзэж байлаа. МАХНамын байр дотор судалгаагаа явуулсан юм байх даа гэж ажлынхаа хүүхэнтэй шоолж байлаа.
Харин одоо танаас олж сонсохнээ гадагшаа Энхбаярын мэдээг тараагаад сууж байдаг хэвлэлийн төлөөлөгч нь болж л дээ. Энхбаяр өөрийнхөө төлөө ингэж олон хүнийг ийм үнэнчээр хөдөлгөөд байгааг бодоход овоо мөнгөтэй юмаа.

Tsatsral said...

Yostoi neg zagatnasan maajiv gegcheer minii ergelzeeg ter chigeer n bichjee. Bi ch dandaa uuruusuu buruu haij yavdiin bolohoor 'Bidniig iim mangar gej bodood baihiig bodohod bid l buruu hunee songoj dee' gej bodoh yum chaavaas. Odoo buur neg hoshin shog uzej baigaam shig l sanagddag bolson.

peakfinder said...

naraa >> Сумати гэдэг чинь тийм хүн байсан юм уу, мэдлэээ гэсэн..
Tsatsral>> Дуугүй яваад байвал нөгөөдүүл чинь манай тал гэж эндүүрээд манийхаа өмнөөс юм яриад байх юмаа. Ер нь үзэл бодлоо хэлж ярьж байхгүй бол нэг л өдөр ард түмний өмнөөс гээд ардчилалыг чад хийлгэж мэдэх шинжтэй болчихлоо.