Tuesday, August 26, 2014

Эргэж ирэх гэж зөндөө дуншив

Цагаан сараас хойш өнөөдөр анх удаагаа блогоороо шагайв. Таньдаг ч юм шиг үгүй ч юм шиг, зөндөө удаж, цаг хугацаа ч хурдан өнгөрч. 
Жирэмсэн үе насных юм биз жаахан хэцүү л байлаа. Хол ажилд явдаг бас нэрмэсэн байхаа. Харин охин маань ээжийгээ зовоочих вий гэсэн шиг их хурдан төрсөн ккк. Ах нь 7 цаг эгч нь 9 цаг гаруй өвдсөн юмдаг. Энэ удаад өвдөж эхлэхэд нь арай болоогүй биз гэж алгуурлаад хүүхдээ гэртээ төрүүлэх шахсан. Эмнэлэг ойрхон тулдаа л юм болох шив. Яг хоёр цаг хагас хам хум л төрөв. 
Хүүхэд хурдан том болох юмаа. Ах эгчийг нь багад оюутан байсан болохоор дандаа л яаруу давчуу явсан юм уу, энэ удаад бол харин ч нэг сайн эрхлүүлээд авъя гээд сууж байна. 
Ийм юм гарсанаа бодвол..


Одоо нэг иймэрхүү овоо л болж байна.


Бид хоёр төрсөнийхөө дараа бас шар байна гээд буцаж эмнэлэгт хэвтэж гэрлээр шаруулсан. Саяхан тийм шартай хүүхдүүд эмэнд хордсон сургаар жаал эмзэглэв. Эндхийн стандарт эмчилгээ гэрлээр шарах тэгээд дийлэхгүй бол цус сэлбэдэг юм билээ. Фенобарбитал бол цөсний эмгэгтэй үед гэхээс төрсөний дараах шарлахад өгдөг буруу болов уу. Эмийн санч гэдэг чинь эм бэлдмэлийг өвчтөнд тохируулж тунгаар зарах ёстой байтал хорь хуваагаад уулга ч гэх шиг. Нэг эмийг гэртээ хорь хуваагаад тун нь тохирох уу, дөнгөж төрсөн хүүхдэд бол бүр нарийн тохируулах ёстой байхаа. Манайхан ер нь хүчтэй эм өгүүлэх гээд байдаг тал бий. Хүү маань төрсөний дараа ямар нэг шалтаггүйгээр дэмидрoл уулга гэж өгөөд байсныг санадаг юм. Би тэр үед нь том толгойлоод өгөөгүй юм. Тэртээ тэргүй сайн унтаж байгаа хүүхдэд дэмий гэж өөрөө бодсон хэрэг.
Хөөрхий нялх үрс хайнга нэгний хариуцлага алдсаны золиос болох гэж. 

Өнгөрсөн найман жилд (том охин төрсөнөөс хойш) нярай хүүхдэд нэмэгдэл хоол 6 сартайгаас өг гэж зөвлөдөг болсон юм байна. Эрт хоолонд оруулах хүнсний болоод бусад төрлийн харшил, экзэм, багтраа өвчний эрсдэлийг нэмдэг юм гэнэ. Гэхдээ 6 сараас бас оройтуулах муу гэнэ. Зулзага маань хүмүүсийн идэж ууж байгааг сонирхоод байдаг болсон. Одоо бас овоо л хүлээх хэрэгтэй болох нь ээ. 
Бичихээс төсөөрчихжээ нэг түг таг гээд бичих хэцүү болчихож. Ойр ойр бичиж дасахыг бодно доо.

8 comments:

Piglet said...

Шинэ хүнтэй болсонд баяр хүргэе! Яасан муухай хүүхэд вэ, гарчихвал тэгээд дороо л том болчих юмаа.

Barimalch said...

Shotlandiin tusgaar togtnoliin tsag uyed mendelsen William Walaceiin energetei ohin baina! ;) Congrats!

mongolbusgui said...

huurhiin be :) Shn amarjaad ergeed irsend bayar hurgeye!

manaid emneleg abs hetsuu ym bna lee, saya 6 sard ohinii amand ideeteio ym garsan chini muuguntsur, am n gemtsen gej barag hagas sar buruu emchilgee hiigd, nuguuh am gemtsen bish virusiin haldvar bolj taaraad, muu ohin mini barag 1 sar zovson, Tgd emchilgee n barag 500000 tug bolson. End (koread) ireed uzuulsn shuud 4 hongoiin em uguud doroo zugeer bochihdog.

harin manaid sharlahaar em uguud bh ym bilee, end bas sharlalt ihedvel gereleer emchildeg, bur hunderwel bas tsus selbeh emchilgee hiideg ym bna lee.

5 sar unguruud ireheer n budaanii zutan (budaag ugaaj hataagd mixereer barag guril shig bolog mixerdeed, 10 dahin uh usand chanaad ugdug ym bna lee end. 5 sar 2, 3 doloo honogtoigoos n, tgd udur 1-2 halbaga uguud, 7 , 7 hongooor utrguruuleed, yawaandaa uur nemelt orts hiigd ugdiin bna lee

tand naanaas hcini zaawar ugch bgaa blgui dee :)

Eruul enhiig husye!

svnder said...

Bayar hurgie. Jahan ohoordom bgaa deer ni hamt baij erhluulj awahgui bol neg medehed l 1 , 2, 3 nasnii torson odor geed suuj bdiimaa

Муланка said...

Хөөх, саяхан жирэмсэн гэж байсан, дороо юм аа тэ, хэхэ. Манай хүүхэд бас одоо том болцы шд, би өөртөө ч итгэхгүй л яваа. Би бас тантай адилхан, гэнэт өнөөдөр блогоо бичдэг юм билүү гэж бодоод орж ирлээ.
Энд шарлалтыг физиологийн буюу хүүхдийн цөс, элэг сүүгээ боловсруулах чадваргүй байна гээд эхлээд цөс хөөх эмчилгээ их хийдэг, тэгээд болохгүй бол гэрлээр шардаг. Уул нь шууд шардаг бол хаа хаанаа амар юмсан.

soulmate said...

баяр хүргэе. Хэний янаагүй л блогоо бүр гаргуунд хаячлаа шүү. Тэгж байгаад бичнэ дээ гээл. Өөлхөн охинтой болсонд нь баяр хүргэеээ... Бурхны бэлэг юм бгаан :)

Anonymous said...

Bi bol bur tusuursun baina. Like button haana baidag bilee gej erlee sh dee. ZY.

Сүрэн said...

Yasan muuhai ohin be, tursun & turuulsun hoyuland ni tomoos tom bayar hurgeye !