Sunday, September 14, 2014

Хоцрохоосоо өмнө

Шотландын санал асуулгын тухай бичих гээд л яваад байсан яг хоцрох гэж байна. Хэдхэн хоногийн дараа Шотланд тусгаар тогтносон улс болох уу эсвэл Их Британийн бүрэлдэхүүнд үлдэх үү гэсэн бүх нийтийн санал асуулга болох гэж байгаа. Жил шахам за нь үгүйгээсээ цөөхөн байснаа өнгөрсөн долоо хоногоос за гэх хүн илүү олон олон болчихлоо гээд хоёр талдаа бужигнаж эхлэх шив. Их Британийн засгийн газрынхан үгүй л юм чинь гэсэн үү нэг тийм тоомжиргүй хандаад байсан олон хүнийг за гэхэд хүргэсэн бололтой.
Хэрэв би шотланд хүн байсан бол за л гэх байлаа. Эдний иргэн биш болохоор за нь надад тийм сайн хэрэг биш л дээ. Шинэ тулгар улсад чинь шинжлэх ухаан судалгааны салбар хамгийн түрүүнд шийдэх асуудлын жагсаалтанд орохгүй байх гэж би боддог юм. Гэхдээ л сэтгэл зүрхээрээ тусгаар тогнолын төлөө яваа шотланчуудыг ойлгож дэмжиж сууна.
За гэх хүмүүс өөрсдийнхөө сонголтын шалтгааныг тайлбарлахдаа:
- Шотланчууд англичуудаас улс төрийн чиг баримжаа өөр ерөнхийдөө зүүн тийш санал өгдөг боловч 60 саяын тавхан саяыг эзлэх тэдний сонголт биелэлээ олохгүй байх нь элбэг. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь сонгоогүй засаг тэдний хувь заяаг шийддэгт дургүйцдэг.
- Хойд тэнгисээс олборлох газрын тос бол шотландын баялаг юм. Энэ баялаг шотландад наалдсан юмгүй Лондон явчихдаг гэсэн гомдол бий.
- Цөмийн шумбагч онгоц шотландад байрладагт олон хүмүүс дургүйцдэг.
- Иракийн дайныг шотландчуудын ихэнх нь дэмжээгүй. Өөрсдийн хүсээгүй дайнд оролцож олон хүн амь насаараа хохирсонд гомдолтой явдаг. Ер нь нийгмийн халамж, боловсролд зарцуулагдах төсвийг танасан хэрнээ цэрэг дайнд асар их мөнгө зардагтай санаа нийлдэггүй.
- Тусгаар тогтноод авбал бид өөрийн сонгосон засаглалаар эрх тэгш нийгэм байгуулах боломжтой гэж үздэг.
- Олон хүмүүс ирэх парламентийн сонгуулийн дараа болох Европын холбооноос гарах уу гэсэн санал асуулганд санаа зовж байгаа. Англичууд энэ холбооноос гарах сонирхолтой бол шотландууд үлдэх нь зөв гэж үздэг.
- Сүүлийн үед хэт барууны үзэлтэй намууд олны дэмжлэг авч парламентад суудалтай болж байгаад шотландчууд дургүйцдэг юм байна.
Зах зух нь ийм. Үгүй гэж байгаа хүмүүсийн шалтгаан нь гол төлөв эдийн засгийн, шотланд салахад мөнгөни ханш яах билээ, бидний моргэжийн зээл, ажлын байр юу болох вэ гээд цаашлаад нас тогтсон хүмүүсийн хувьд тэтгэврийн фондын асуудал их чухал байр эзэлдэг юм байна.
Энэ санал асуулгын нэг онцлог нь 16-17 настангууд саналаа өгөх эрхтэй.
Энэ пүрэв гаригт санал өгөх эрхтэй хүмүүсийн 80% орчим нь санал асуулганд оролцоно гэсэн урдчилсан таамаг байгаа. Энэ нь урд өмнө байгаагүй их том үзүүлэлт юм байна.
Өчигдөр сайхан тогтуун нартай өдөр байсанд гэрийнхээ ойр зуур алхаж явахдаа хүмүүсийн цонхыг тандсан хэдэн зураг авлаа. За гэсэн постэр их том томоороо байна. Үгүйнүүд нь тийм жижиг. Хамгийн сүүлд магадгүй гэсэн цонх нэг таарав.
Зээ тэгээд түмний сонголт зөв байх болтугай.















4 comments:

Anonymous said...

Scotland тусгаар тогтноно гэхээр тэр сайхан баялаг түүхтэй Их Британи гэдэг орон л хэцүүдэх байхдаа. Дэлхийн түүхийн тал хувь нь Их Британийн колоничлол, далайчидтай дээрээс нь ШУ, их сургуулиудтай холбоотой гэж боддог. Одоо Их Британи нөлөөллөө алдаж эхлэхээр асуудалтай л байна шүү. Яахад шотландууд тусгаар тогтноно будаа болгоод өгнө л гэж байна, ер нь бол тэр том арал дээр нэг л том улс байсан нь дээр гэж бодох юм.

Barimalch said...

Shotlanduud UK-iin hun amiin 8,5%-iig ezeldeg bolovch UK-iin gazar nutgiin 32%-iig ezeldeg harin niit Evropiin Holboonii zagas agnuuriin nuutsiin 20%-iig dalaigaaraa ezeldeg deer n 40 terbum barrel gazriin tosiig dalaigaasaa avah bolomjtoi gartsaagui Norweg shig bayn tusgaar boloh bololtsootoi haramsaltai n Bloody Angliudad tarhia zad ugaalgaad hachin erguu boltson yumuu sanagdaad baina.

Anonymous said...

Minii hereg bish ch gesen, bi lav salaaguid ni bayrlasan shuu.ZY

Хармогү said...

Ингэж цонхон дээрээ наасан нь саналаа өгч буй хэрэг биш зүгээр санаагаа илэрхийлж байгаа юу? их сонирхолтой санагдлаа. Харин салж чадаагүй юм шиг байна тиймүү?