Wednesday, April 22, 2015

Таргалалт


Нэг хэсэг цахим хуудсуудаар Японд тарган хүнийг өөрийгөө удирдаж чаддаггүй гэж үздэг учраас дарга болгодоггүй гэсэн утгатай бичвэрүүд нэлээн их үзэгдэж билээ. Япон орны хувьд жингийн илүүдэлтэй хүн маш цөөн (3.5%) бөгөөд дээрх дүрэм үнэхээр хэрэгждэг бол маш цөөхөн хүн хаалганы гадна үлдэх аж. Харин энэ дүрмийг дэлхий даяар хэрэгжүүлбэл 2014 оны байдлаар нийт хүн амын 39% буюу 1.9 тэрбум хүн удирдах албан тушаалд суух боломжгүй болох ажээ.  Манай орны хувьд ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгээс 2009 онд явуулсан "Халдварт бус өвчний эрсдэлийн хүчин зүйлсийн судалгаа" хүн амын 39.8% нь илүүдэл жинтэй, 12.5% нь тарган гэж мэдээлсэн байх юм. Таргалалт сүүлийн 30 жилд дэлхийн хэмжээнд хоёр илүү дахин нэмэгдсэн, мөн цаашид ойролцоо хурдаар нэмэгдэнэ гэж үзвэл манай улсад удирдах ажил хийх хүний нөөц асар хурдан багасах нь харагдаж байгаа биз.

6 comments:

Anonymous said...

Yapond usvur nasniihan ni Europiin hool huns l ideh sonirholtoi bolsnoos bolj targalalt boosting bolj ehelj bgaa geseen. Deer ni manai Mongold honinii mah, uuh guril 3-iig idehgui amidrah argagui shuu dee ene ers tes uur amisgaltai nuhtsuld bol. Neg japan mongold ireed udriin hoolondoo honinii mahtai hool idchihlee geed ajliinhaa huvtsastaigaa officoo toirood guigeed bj bilee. kkkk. Nogoo jims zagas tahia ni tengert hadsan unetei shde Mongold.Tegeheer archaatai archaaguidee ch bish, tsag agaariin ontslog, hool hunsnii songolttoi baidlaas bas ih zuil shaltgaalj bh shig bnaa bas. Gehdee l targalaltaas bid iim tiim gelgui dor burnee hicheej baga buguud shimtei huns l idehiig hicheeh heregtei bh daa.

Блогчин хүү Commie said...

Таргалалттай холбоогүй нэг юм асууя даа. Майкл Жексоны хамгийн сүүлд тавигдах гэж байсан тоглолтын нэр нь This is it шүү дээ. Үүнийг монголоор юу гэж ойлгох вэ. Хариулсанд баярлалаа.

Anonymous said...

uchigdurhun endhiin TV-r bidnii biyed bh micro orhcinii tuhai (bacter) barimtat kino uzej bhd manai tsagaan idee, airag tarag chini jinhene eruul mendee hamgaalah huns bsn bna lee shdee. odoonoos udurt 1 ayaga tarag zaaal uuj hevshinee. biyed zaawal baih bacteriin toog togvorjuuldag, eruulbaih, toglgoi siireg bh gol undes bnalee gkkk.
manaihan chini uvul mah ideed zun tsagaan ideegee ideed barag mah iddeggui bsn ulamjlaltai tiimdee ch eruul zuv hoollood bdg bsn shig sanagddag. Hotiin amidrald shiljeed tsagaan ideens holdood, nogoo jims n sain oldohgui argagui mah guril ideed bgaa blhs. tsagaan ide sain idee, gertee tarag bureed uuhad l bolno shdee.

peakfinder said...

Anon1>> Газар газрын өсвөр үеийнхэн их таргалж бгаа. Түргэн хоол, чихэрлэг ундаа, хүнстэй холбоотой гэдэг. Бас бус өөр шалтгаан олон. Зүгээр нэг дэглэм, тураах эм энэ асуудлыг шийдэхгүй нь тодорхой. Манайхны хувьд мах цагаан идээн дээр будаа гурил төмс, цардуулыг саармагжуулах ноогоо жимсний хэрэглээ бага бгаа нь нэг асуудал.
Блогчин хүү Commie>>2 утга бий.
1. Ямар нэг гайхалтай, сонин, онцгой зүйл болно.
2. Ямар нэг юмны төгсгөлийг илэрхийлнэ.
Майкл Жэксоны тоглолтын нэр аль алийг нь илэрхийлсэн бх.
Anon2>> Гэдсэн дэх бактерийн судалгаа их өргөсч бгаа. Амазон голын ширэнгэнд амьдардаг омгийнхон гэдсэндээ америк европын хмүүсээс хамаагүй олон төрлийн бактеритай. Харшил ихсэх шалтгаан энэ бж магад гэсэн таамаг бий.

Блогчин хүү Commie said...

Шуурхай хариулсанд баярлалаа. Тэгвэл байгаа үгэнд нь тааруулсхийн 1. нөгөөх чинь энэ 2.ингээд дууслаа гэсэн утгатай гэж ойлгож болох уу.

peakfinder said...

Блогчин хүү Commie>> Чи харин гоё оноод хэлчихлээ.