Sunday, August 16, 2015

Le Grand K


Хэмжил зүйн тухай олон асуулт аль бага байхын толгойд эргэлддэг байваа. Жишээ нь нэг килограммын туухайг яаж яг нэг килограм гэж мэдэх вэ? Юутай харьцуулж зөв гэдгийг мэддэг юм бол? Урт, өнцгийг хэмжих шугамыг яаж алдаагүй хийдэг бол гэх мэт. Саявтар ББС-ээр хэмжил зүйн тухай сонин цуврал гарч асуултнуудынхаа хариуг авсан нээх сайхан болж энэ тэр.
1940 онд Германы арми Францыг эзлэхдээ нэг жижгэвтэр газрыг тойрч өнгөрсөн байдаг. Тэр нь Парисын ойр орших Олон улсын хэмжил зүйн төвийн байр байсан гэдэг. Тэнд Le Grand K нэг килограммын эх туухай гурван өөр орны төлөөлөгчийн гурван түлхүүрээр зэрэг онгойлгодог сэйфэнд хадгалагддаг юм байна. Энэ нь хэмжил зүй хэчнээн чухлыг харуулж байгаа биз. Энэ эх туухайг хувилж килограм нэгжийг хэрэглэдэг орнуудад явуулдаг юм байна. Дэлхийд гуравхан улс килограм нэгж хэрэглэдэггүй; тэр нь АНУ, Либери, Мянмар гурав.
Нэг килограм гэдэг 1 литр усны хайлах хэм дэх жин гэж тодорхойлдог юм байна. Le Grand K платиниум, иридиумын хайлшаар хийсэн бөгөөд жилд хэдэн микрограммаар жингээ алдаж байгаа нь эрдэмтдийн санааг маш ихээр зовоож байгаа гэнэ. Энэ асуудлыг шийдэхээр хоёр баг ажиллаж байгаа юм байна. Нэг нь америкт, нэг килограм жинг дэлхийн татах хүчнээс салгахад шаардагдах цахилгаан хүчийг тодорхойлохыг зорьж байгаа гэнэ. Энэ аргыг ваттын жинлүүр гэнэ. Энэ лабораторийн барилга тавилга гээд бүх юм нь цахилгаан оронд нөлөөлөхгүй тулд мод хуванцар гэж байна. Нөгөө нь германы баг жинг Авогадрийн тоогоор тодорхойлохыг зорьж ажиллаж байгаа. Нэг моль элементэд агуулагдах атомын тоог Авогадрийн тоо гэнэ. Энэ багийнхан нэг килограм силикон бөмбөлөг агуулагдах атомын тоог олчихвол өөрчлөгдөхгүй тогтвортой эх хувилбартай болно гэж үзэж байгаа юм байна. Ямар ч өөгүй силикон бөмбөлөгийг хийх нарийн мэдрэмжтэй машин байхгүй тул Авсрталийн линз хийдэг хүн гараараа хийдэг гэнэ. Хэдхэн атомын хэмжээтэй овгор товгорыг гараараа мэдрэх чадвартай энэ хүн ийм бөмбөлөг хийхэд бараг нэг жил болсон гэдэг.
Сонирхолтой сайхан нэвтрүүлэг байлаа. Цаана нь бусад хэмжүүрийн тухай ангиуд бий гэсэн ч их орой гардаг болохоор үзэж амжаагүй.

3 comments:

erhtsas said...

Эд зүйлсийн нэршилийн тухайд л яг яагаад ийм, тийм гэж оноож нэрлэсэн юм бол гэж бодож байснаас хэмжил зүйн тухайд бүр хэзээ ч бодож байгаагүй юм байна шүү. Мэддэггүй зүйлсийнхээ зах зухаас ядаж л гадарлаад авдаг болохоор блог ертөнц одоог хүртэл танил дотнохон санагдаж, хэзээд сэтгэлд зүүгдээстэй явдаг байх даа.

Gavaa Lkhava said...

BBC barimtat kinonuud ih oroi gardag ymaa manai end bas. Uzmeer l bdiin hehe. Daanch manaih saya nuuhdee TV-gee hayatsoon, odoo TV bhgui unen amar bnaa hehe.
BBC barimtat kinonuud sonihroltoi goyo shuu.

anar ganbold said...

Avogadrogiin gj bichih bh