Monday, September 14, 2015

Скай арал (The Isle of Skye)

Өнгөрсөн хагас бүтэн сайнд аяласан газар. Шотландын том арлуудын нэг. Байгалийн сонин сайхан тогтоцтой, уул ус жигдэрсэн сайхан газар байлаа. Бороотой сэрүүхэн байсан, тэр ч нэг их гайхаад байх зүйл биш. Энд амьдраад хэдэн жил болохдоо цаг агаар сайхан болохыг хүлээвэл юм үзэж амжихгүй, харин ус нэвтэрдэггүй хүрэм гутал олж аваад, зав гарангуут л яваад бай гэдгийг сайн ойлгосон. 
Шотландын арлуудын гол орлого аялал жуулчлал, бидний явсан газраар том том жуулчны автобус их байлаа. Буудлууд зун намраар пиг, гайгүй үнэтэй сул өрөө цаг тулсан үед олдохгүй шинжтэй юм билээ. Энэ хавийн зочид буудлуудаар дандаа зүүн Европын залуучууд ажилладаг юм байна. Оюутнууд зуны амралтаараа ажиллаж мөнгө хийгээд буцдаг байх. Аялалын хэдэн зураг..















3 comments:

Anonymous said...

Орхоны хүрхрээний зургийг тавьчихаж :))

A.Амарсайхан said...

Сайхан аялал болжээ. Блогуудаар эргэж шагайсан чинь 2006, 2007 оны блогийн оргил эрин үе санаанд орох шиг. Шотландад алхам тутамд нь тааралдаж байдаг зүйлийг үзүүлэх гээд 600 км сэгсчүүлж зовоодогт тэд уурладаг байх даа. 600 км орос фургонд шар махаа зулгаагаад Улаан цутгалан үзэж байгаа Шотланд жуулчны оронд өөрийгөө тавьж үзээд айлаа шүү

peakfinder said...

Anon>> Хэ хэ би Улаан цутгалан одоо болтол очиж үзээгүй яваа ш дээ.
A.Амарсайхан>> Мундаг улс нь дэвшээд дэвжээд явчихсан даа, блог бичдэг нь цөөхөн үлдсэн юм шиг. Шотланд чинь манайхтай харьцуулахад их жижиг л дээ. Жижиг болохоор ийш тийш явахад цаг их орохгүй нь зүгээр, гэхдээ л монголд хаана ч байхгүй тийм эрх чөлөө мэдэрдэг гэж гаднынхан ярьдаг.