Wednesday, June 14, 2017

Дэлхийн дуучны тэмцээн

Хоёр жилд нэг удаа дэлхийн шилдэг 20 залуу дуучин Уэлсийн Кардифф хотноо BBC Singer of the world (Дэлхийн дуучин) нэртэй уралдаанд оролцохоор цугладаг. Энэ тэмцээнд 18-32 насны дуурийн мэргэжлийн дуучид оролцдог бөгөөд Кардифф хотод болох тэмцээний шалгаруулалт бүтэн жилийн турш үргэлжилдэг байна. Олон зуун дуучдаас шилэгдэж шигшигдсэн 20 залуу долоо хоногийн турш Main prize ба Song prize гэсэн хоёр төрлөөр авьяас чадвараа уралдуулдаг. Main буюу үндсэн төрөлд дуучид найрал хөгжимтэй дуурийн ари дуулдаг бол Song буюу дууны төрөлд төгөлдөр хууртай романс дуу дуулна. Хорин дуучин дөрвөн бүлэгт хуваагдаж уралдаад бүлэг бүрт түрүүлсэн дөрвөн дуучин дээр шүүгчдийн саналаар дахиад нэг дуучин нэмэгдэж таван хүн сүүлийн шатанд уралддаг юм. Ингээд нэг дуучин аваргалж, бас нэг дуучин үзэгчдийн шагнал авдаг. Шагналын сан тийм ч өндөр биш 15 мянган паунд, харин энэ тайзан дээр дуулах нь залуу дуучны карьерт маш чухал. Учир нь дэлхийн хамгийн алдартай дуурийн театруудын кастинг найруулагчид бүгд үзэгчдийн танхимд сууж байдаг.
Хоёр жилийн өмнө 2015 онд манай монголоос анх Э. Амартүвшин оролцож, багагүй шуугиан тарьсан юм. Түүний хоолойн өнгө, чадал, дуулах чадвар техник бүгд түүнийг тэмцээний үндсэн шагналын гол өрсөлдөгчийн нэг болгож байв. ВВС радио телевизийнхэн Амартүшингийн нэрийг зөв хэлж сурах гэж хэлээн их чармайлт гаргасан байх. Ингээд манай дуучин тэр жилийн үзэгчдийн шагнал хүртсэн билээ. Үндсэн шагнал хүртсэн Беларусийн Надинь Кутчэр их туршлагатай бас сайхан хоолойтой сопрано байв.
Би мэргэжлийн хүн биш учир нарийн ширийнийг сайн мэдэхгүй харин радио телевизээр тайлбар хийж байсан дуучин мэрэгжилтнүүдийн дүгнэлтийг сонсоход дуурийн дуучин хүн болоход маш нарийн чадвар шаардлагатай байдгийг ойлгосон. Мэдээж авьяас, хоолойн чадал чухал. Дээр нь дуулах техник арга барил чухал. Энэ тэмцээнд тайзан дээр зогсоод нэг дор гурван ари дуулна гэдэг маш их энерги чадал шаардана. Хүчээ, энергиэ зөв хуваарилж сурах их чухал байгаа юм. Тэгэж байтал дуурийн ари дуулж байгаа хүн дүрдээ орж дуулж байгаа дүрээ үзэгчдэд итгүүлж үнэмшүүлэх шаардлагатай. Үүний тулд дуулж байгаа хэлээ ойлгодог, аринийхаа үгийг нарийн мэдрэч, өргөлт намуухан хэлэх эгзэгийг тааруулах хэрэг бас байна. Мэдээж дуулж байгаа хэлний хэллэг бас чухал. Италиар дуулж байгаа бол итали хэлтэй хүн ойлгох хэрэгтэй байх нь. Тэгэж байтал дуулах дуу ариний рэпэртуар бас чухал. Өөрийнхөө чадварыг аль болох олон талаас нь харуулсан болж өгвөл өөр өөр төрлийн бас өөр өөр хэлээр бичигдсэн ари сонгох нь бас чухал. Тэгээд бэлтгэлээ зөв тааруулах, амралтаа зохицуулах гээд маш нарийн олон хүчин зүйлс байнаа.
За манай Амартүвшин үнэхээр авьяас, чадал, техник бол дутаагүй ээ. Харин дууны сонголтон дээр алдаа гаргасан болов уу гэж бодсон. Зурагтаар хоёр ч мэрэгжилтэн арай өөр хөнгөн өнгө төрхтэй дуу дутлаа гэж хэлж байсан. Нөгөө талаар нөгөө дуундаа орж нарийн мэдрэх тал дээр Беларусийн дуучин арай илүү байсанд бас орос хэл дээр дуулсан нь нөлөөлсөн байж болох юм. Хүн эх хэлээрээ дуулах шал өөр шүү дээ. Гэхдээ л Амартүвшинг энэ жилийн тэмцээний тайлбарлагчид дурсаад л байгаа, их л тод мөр үлдээсэн бололтой юм.

 

(Зургийг Дэлхийн дуучин тэмцээний албан ёсны цахим хуудаснаас авав.)

Энэ жилийн тэмцээнд манайхаас хоёр дуучин оролцож байгаа. Б. Батжаргал (тенор), Г. Ариунбаатар (баритон). Эхний шатны шалгаруулалтаар Ариунбаатар үндсэн болоод ромасийн хоёр төрөлд хоёуланд нь шилдэг тавд багтсан байгаа. Харин Батжаргал маань шалгарч чадаагүй ч тав дах дуучнаар шалгарах боломж хараахан хаагдаагүй байна. Батжаргалын бүлэгт түрүүлсэн америкийн баритон Эванс түрүүлэх өндөр магадлалтай дуучин байна. Одоогоор хоёр л бүлгийн дүн гараад байгаа болохоор цаана нь бас ямархуу өрсөлдөгчид байгааг тааж хэлэх хэцүү юм. Батжаргалын уулсан Доницэттигийн "La fille du regiment" дуурийн "Ah! mes amis" ари маш өндөр үнэлгээ авсан. Ариунбаатарыг "Жинхэнэ Вэрдигийн баритон" гэж дүгнэсэн.
Радиогийн тайлбарлагч дуурийн дуучин хүн монгол дуучдыг бэлтгэлийн үедээ 100% чадлаараа дуулдаг нь сонирхолтой юм гэсэн шүү. Бусад нь хоолойгоо амраагаад бага ачаалал өгдөг бололтой. Батжаргал тэмцээнд дуулсаныхаа дараа хоолой унтаж байгаа тул хэцүү байлаа гэсэн. Ариунбаатарын хоолой жаахан ядарсан сонсогдож байна гэж бас тэр дуучин хэлсэн. Финалд дуулахаасаа өмнө их унтаж, ус сайн ууж, юм ярихгүй байх хэрэгтэй гэж байна лээ. Дуучинд маань ингээд зөвлөх хүн ойр байдаг болов уу, хэлээсэй.
Төгсгөлд нь хоёр жилийн өмнө ч тэр энэ жил ч тэр санаанд хүрэхгүй оргиод байгаа нэг зүйл байдгийг хэлчихье. Манай дуучид ярилцлага энэ тэрд орчуулагчтай оролцох юмаа. Уг нь гуч хүрээгүй залуу хүмүүс ямар нэг төвшинд англи хэл үзсэн л баймаар гэж бодох юм. Үзэгчид, дэмжигчид дуучдыг дуулсаны дараа юу хэлэхийг нь сонсох сонирхол их бий. Тухайн хүний ааш араншин, үзэл бодол сонин байдаг. Гэтэл орчуулагчаар дамжсан хариултууд нэг тийм амтгүй болчихдог. Асуулт орчуулахад ямар нэг элемент гээгдэнэ, хариулт орчуулагдахаар бас адилхан, ингээд төгсгөлд нь нэг их баяртай сонин хүлээж байсан хүмүүсийн урам хугардаг тал бий. Гэхдээ энэ нь Амартүвшинг үзэгчдийн шагнал авахад саад тотгор болоогүй л дээ.
За ингээд Ариунбаатар маань тав дах бас бүтэн сайнд дуулна. Фракнийх нь захыг мушгиад л, маш их амжилт хүсээд л сууж байя даа. Сайхан мэдээ дуулна гэж итгээд л байгаа.

4 comments:

comflower said...

Iim tovchhon murtluu buh info, sanal, setgegdel hamag yumtaigaa post bichsend gyalailaa. Sonirholtoi bailaa

Piglet said...

Ариунбаатар нь түрүүлсэн болж таарав уу? Би монголын мэдээ хальт харахад тийм мэдээлэл байв. Та заваараа ямар төрөлд нь түрүүлсэн талаар мэдээлэл өгөөрэй. Баярлалаа.

Mom of twins said...

сайхан бичсэн байна.

Ariuka said...

Amartuvshin orson jilees l iim temtseen baidag gej medej ternees hoish manaihaas hen oroh bol gej tesen yadah huleedeg bolson. Ene jil 2 duuchin oroh bolsoniig sonsood bur ch ih dogdolj huleev.
Tanii hejl baigaa zuv shuu. Manaihan angli helendee bas saijirmaar baigaa yum. Ter radiogiin hutlugch shuumjlegch nar ih olon heregtei zuvulguu ugch baina lee. Teriig yadaj oilgodog boloh heregtei yum daa.
Bas ovoo hed honogiin umnu ochood yadargaa, tsagiin zoruu ene teree gargachihaj boldoggui l yum baih daa gej bodogdson. Hooloind ni neg jaahan tser baigaa ch yumuu, dood ungunuus ehleheeree suungutuj sonsogdood baisan. Chiigtei gazar hetsuu hetsuu, yadaj AC haa saagui asaachihdag ni manai hund bas nermees bolson baih daa.
England, Scotland-iin duuchid gol shagnaliig ni avchihaj/ugchihuj baigaa ni yagaad ch yum tendehiin uls tur, tsag uyiin hurts baidliig namjaah gesen ch yum shig sanagdav. Manaihan olimpiin altiin daraa yasan bilee, teren shig l.
Orosiin tom temtseend turuulsen huniig Brit-uud manai standart iluu geed turuugee ugsungui yu? Yalt ch ugui sain duuchin bolohoor ni huvaagaad ch boltugai neg shagnal uguhgui bol bolohgui ni ch gej baigaa yum shig setgegdel turuv. Gehdee odoo olond tanigdsan yum chin yahav dee.
Mongol ayalguu bas ih saikhan yumaa. Gadaad humuus ugiig ni oilgohgui ch hugjim, ayalguund ni uyaraad l uilj uguh yum.
Mongol duuchdiin duunii huvch ni 10 bulchintai baihaa, hooloiruu ni neg ungiij uzeh yumsan l geed baisan.