Saturday, July 15, 2017

Таргалалтын анатоми


Хоёр гурван жил таргалалтын тухай судалгаа, материал цуглуулж хялбаршуулан эвлүүлсэн ажлын үр дүн болох ном маань хэвлэгдэв. Докторын дараах сургалт хийсэн Кэмбрижийн Их Сургуулийн Бодисын солилцооны эмгэг судлах хүрээлэн ба Эдинбүргийн Их Сургуулийн Зүрх судасны эмгэг судлах хүрээлэнд таргалалт болоод бодисын солилцооны эмгэг судлалаар мэргэшсэн олон судлаачтай танилцаж, хамтарч ажиллаж байсан маань монгол хэл дээр таргалалтын талаар олон нийтэд судалгаанд тулгуурласан мэдээлэл хүргэчих юмсан гэсэн хүсэл төрүүлсэн юм. Ийм чиглэлийн мэргэшсэн хүрээлэнд ажиллана гэдэг бас салбарын тэргүүлэгч судлаачдын ажилтай хурал семинараар таарах тул их завшаантай сайхан хэрэг байлаа. Семинар, ярианд судалгааны нийтлэлд байхгүй хууч яриа бас таардаг нь сайхан.
Судалгааны талаар ном бичих, тоймлох төвөгтэй ажил юм. Бараг өдөр бүр шинэ судалгааны үр дүн хэвлэгдэж байдаг. Тэр хурдыг гүйцэхийн тулд бараг сар бүр тойм хэвлүүлэх шаардлага гарах байх. Гэхдээ таргалалтын тухай физиологийн ойлголтууд энэ талаар хийсэн гол судалгаануудыг багцаалаад оруулсан тул нэг их хоцрогдохгүй байхаа гэж найдаж байна. Энэ блогт байгаа зарим бичлэгүүд бас энэ номонд багтсан. Хэрэглэсэн материалынхаа товьёг анагаах болоод биологийн чиглэлээр сурч байгаа, сонирхдог судлаачдад хэрэг болох биз гээд ихэд чармайж нягтлан оруулахыг хичээсэн болно.
Ямар ч гэсэн дотно найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэй нэгэн ажлын ард гарсан. Чухам ямархуу үнэлгээ тавихыг уншигчид мэдэх бизээ. 

14 comments:

oyuka said...

sain bnu? ene nom nomiin delguuruudeer zaragdaj bga bolovuu?

peakfinder said...

oyuka>> Энэ сарын хорьд гаргаад номын дэлгүүрээр зарагдах байх. Тэрнээс өмнө бол 95520909, 99050702 утсаар яриад авч болно.

Тэмээчин бүсгүй said...

Баяр хүргэе. Жиргээнд яваад байсан чинь таны ном байсан юм уу? За авч уншина аа.

peakfinder said...

Тэмээчин бүсгүй>> Баярлалаа хөөрхөнөө. Гадаад багшийн тухай уншиж зөндөө инээсэн шүү.

Piglet said...

Нэлээд хэцүү ажлын ард гарсанд баяр хүргэе! Худалдаж авнаа, захиж байгаад.

byambaa said...

bi bas avna aa. bayr hurgey.

neeree temeechin busguin gadaad bagsh nariin bichleg huurhun bsn shuu. bas bi setgegdel uldeeheer orku bgaa. shaltgaan ni buu med.

soulmate said...

энгийн хүмүүст зориулсан ном уу эсвэл мэргэжлийн ном юм уу?
худалдаанд гарахаар нь сонирхноо...

peakfinder said...

Piglet, byambaa >> Баярлалаа хөөрхөнүүдээ.
soumate >> Олон нийтэд хүргэхийн тулд хялбаршуулах гэж оролдсон ном. Одоо нэг их удахгүй номын дэлгүүрээр зарагдах бхаа.

MRowan said...

Баяр хүргье! Ном хийх асар хүнд ажил шүү. Маш том ажлын ард гарчээ

peakfinder said...

MRowan>> Баярлалаа.

ZAYA said...

Bayar hurgii.
Engiin, mergejliin bus humuust oilgogdohoor bolson baival iluu niited hurteeltei boloh bolov uu da.
Sonirhoj uznee,

Сүрэн said...

Хожуу ч гэсэн баяр хүргэе! Бариад авсан номын ард гарна гэдэг том хэрэг шүү!

Aprail said...

Спасибо автору за обмен впечатляющим блогом. Очень рад прочитать эту статью. На этом сайте много информации, и это полезно для нас. Ваш опыт и знания, которыми вы поделились с нами, будут полезны для других людей.

Чтобы увеличить свои знания, нажмите здесь.
5 Лучшие медицинские книги о красоте и знакомствах

UROLOGY said...

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)