Friday, April 4, 2008

Кофегоо уугаарай

Анагаах ухаан хөгжиж, хүн ам урт наслах болсоны хэрээр насжилттай холбоотой өвчнөөр өвчлөгсдийн тоо өсч, ялангуяа үйлдвэрлэл хөгжсөн орнуудад энэ нь толгойны өвчин болоод байгаа билээ. Сүүлийн үед өвчтөний тоо эрс өсч байгаа өвчний тоонд Алзхаймэрийн өвчин (Alzheimer disease, монголоор яг чухам юу гэдгийг олж мэдэж чадсангүй, манайхан зөнөглөх гээд байдаг шиг) билээ. Хүн хөгшрөхийн хэрээр тархи цусны хаалтын чадвар буурч, холестрин тархинд нэвтэрч тархины эсүүдийн үйл ажиллагаа алдагдуулсанаар өвчтөний ой санамж муудаж, яваандаа ойр дотныхоо хүмүүсийг ч танихгүйд хүргэдэг. Ийм болсон хүмүүс гол төлөв бие даан амьдрах чадвараа алдаж, асрамжийн газар очихоос өөр аргагүйд хүрдэг нь тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны болоод, эдийн засгийн хувьд ихээхэн дарамт учруулдаг болжээ. Энэ хэрээр уг өвчнийг эрчимтэй судалж байгаа бөгөөд саявтар америкийн судалгааны нэг бүлэг сонирхолтой судалгаа хийснээ Journal of Neuroinflammation сэтгүүлд хэвлүүлжээ.
Уг судалгаанд тос ихтэй хүнсээр тэжээсэн туулайнуудын заримд нь кофэйн нэмж өгөхөд, холестриний тархинд нэвтрэх чадвар эрс багасчээ. Гарсан үр дүнгээ кофэйн тархи цусны хаалтыг бэхжүүлэх чадвартай хэмээн тайлбарласан байна. Мөн тэднээс хамааралгүй өөр судалгааны бүлэг кофэйн биш зүгээр л өдрийн ганц аяга кофегоор туулайнуудаа дайлсан нь мөн ижил үр дүнд хүргэсэн байна.
Дээр дурдсан судалгаануудыг бусад эрдэмтэд ч кофены ач тусыг баталсан анхны барин тавин баталгаа мөн гэж үнэлсэн байна. Угаасаа кофе ашигтай ашиггүй гэсэн олон маргаан явдаг ч, энэ тохиолдолд яах аргагүй ашигтай гэж гарсан юм байна. Өдөрт ганц аяга кофе уухад л тархиа холестринээс гайгүй сайн хамгаалчихна байна шүү. Кофегүй байж чадахаа байсан надад бол сайхан мэдээ байлаа. Хүмүүсээ кофегоо ууцгаагаарай.

7 comments:

бж said...

Ee ashgui. Bi ch udurtuu neg ayaga kofegoo uuhgui bol yamar neg yumaa martchihsan ayatai sanagdaad baidag hun. Saihan medee duulgasand bayarlalaa.

ganga said...

Ikh sonin bailaa. холестрин тархинд нэвтэрч тархины эсүүдийн үйл ажиллагаа алдагдуулсанаар өвчтөний ой санамж муудаж gesnees uzehed manaihan shig ooh tos ih heregledeg humuust zonoglolt ih baimaar. Ur huuhed ach guchtaigaa hoyoroos gurvan ue hamt amidraad baihaar zonogloh zavgui baidag yum bolov uu.

peakfinder said...

ганаа_бж >> coffee uudag humuust saihan baigaa biz?
ganga >> Cholesterol ene ovchin uuseh olon shaltgaanuudiin neg l dee. End bas udamshil bas bus oor olon shaltgaan baigaa yum shig baigaa. Asuult buriin hariu todroogui l baigaa gesen ug. Nogoo talaar manaihan haricangui bogino nasaldag bolohoor tiim tugeemel haragddaggui baih gej bodood baina.

Anonymous said...

Би ч кофе гэдэг юмыг бас л залдаг хүний тоонд яваа. Мэдэхгүй юм зарим нь муу гээд л эхнэр хэд хоног уулгахгүй чангалах. Одоо харин үүнийг уншуулъя байз.

ZAYA said...

За ашгүй дээ. Кофеноос гарна гээд хэлчихвэл чадах болов уу? гээд санаа зовоод байдгийн...

Arsun said...

Haruud bas zo'noglodoggui gej sonsson.

3apaa said...

Кофе зарна. Харилцах утасны дугаар: 88008589
арсунд: харууд чинь өөрсдөө кофэ юм биш үү?