Monday, April 14, 2008

Эрээвэр хураавар бодлууд

Одоо л толгой дахиа цэгцэлж, хийснээ эмхлээд ажлаа дуусгая гээд л шийдэв үү үгүй юу ажилтай уралдаад өдөр тутмын гэр зуурын асуудлууд тэр ч байтугай хорвоо ертөнцөд болж байгаа бүхэн уралдан толгойд эргэлдэж чамгүй зүдрээж орхих юмаа. Нэлээн хэд хоногийн өмнө манай тэнхимийн профессор бид хоёр ертөнцийн зовлонг яаж нимгэлэх сэдвээр хоёр цаг гаруй яриад шийдвэр гаргаж чадаагүй билээ. Сүүлдээ нөгөөх маань ерөөсөө энэ мэдээ унших дэмий, тэртээ тэргүй юуг ч шийдэж чадахгүй байж, дэмий сэтгэлээ зовоохын нэмэр гээд явчихлаа. Ингэхээр хэт их юм уншиж мэдэхийн хэрэг байхгүй гэсэн үг гэж үү? Логикоор бодвол тийм хэдий ч чихээ таглаад дүлий дүмбэ оргих бас нэг л бишээ. Бидний ярианы завсар бас нэг ийм санаа байсан юм. Хаа нэг бөглүү газар амьдраад, өдөр тутам тохиох бэрхшээлийг давж туулж чадаж байвал жаргалтай гэж. Гэхдээ над шиг илүү зантай хүн тийм газар очвол элдэв юм олоод мэдчих юмсан гэж загатнаад бас жаргалтай байж чадахгүй л болов уу.

Өнөөдөр Даяар Монгол сонинд Түвдүүдийг дэмжсэн нийтлэл олж уншаад баярлав. Зохиогч нь манай засгийн газрын албан ёсны байр суурийг шүүмжилжээ. Би ч гэсэн Гадаад хэргийн яамны гаргасан мэдэгдлийг анх уншаад яасан хулчгар мэдэгдэл вэ гэж бодсон ч яагаад ийм мэдэгдэл гаргасныг нь бас цаагуураа ойлгож байсан юм. Гэхдээ л цогтой тэмцэгч улс төрчдөөс хэн ч дуугараагүй нь жаахан гонсойлгосныг нуух юун. Гэснээс Түвдийн асуудал тэгэсгээд замхрах шинжтэй. Яахав Их Британий ерөнхий сайд, Германы канцлер, НҮБ-ийн дарга нар олимпийн нээлтэд оролцохгүй гэж мэдэгдэв. Бушийг үүгээр явуулахгүй гэж овоо дарамталж байгаа сурагтай. Тэгсэн манай ерөнхийлөгчийг хятадууд нээлтэнд урив гэж нэг сонин дээр бичжээ. Малигар шар ерөнхийлөгчид маань үгүй гээд хэлчих зориг бий болов уу. Уг нь өөрөө чамгүй шүтлэгтэй нэгэн гэж харагдаад байдагсан.

Дэлхий даяар улаан буудай, будаа, шар буурцаг, эрдэнэ шишийн үнэ огцом өсөж дэлхийн банк болоод бусад олон улсын байгууллагыг сандаргаж байгаа гэнэ. Хамгийн түрүүнд хөгжил буурай орнуудад хүнд цохилт болно, олныг хамарсан өлсгөлөн ч нэрвэж мэднэ гээд хүндээр нэрвэгдэх улсын жагсаалт гаргасан манай монгол тэр дунд нь давхиж явах юм. Арга ч үгүй биз, бид чинь хүнсээ бараг тэр чигээр нь гаднаас авдаг юм чинь. Харин улаан буудайгаа гадагш зардаг Казах мэтийн улсад их хожоотой байх нь ээ.

Хорвоо дэлхийд иймэрхүү байхад энэ хавийн америкчууд инээдтэй дуулиан тариад л юм мэдсэн шинжгүй алхаж явах юм. Нью Иорк хотын бахархал болсон Yankee багийн стадион шинээр барих ажил саявтар эхэлсэн юм. Гэтэл Бостоны Red sox багийн дэмжигч хараал хийж байгаа нь энэ гээд стадионы сууринд Red sox-ын дүрэмт цамцыг булаад, түүнийгээ зарласан нь бөөн дуулиан болж Нью Иоркчууд даруй $30 000 доллар зарж байж тэр цамцыг ухаж гаргасан гэх шив. Угаасаа Yankee, Red sox хоёр багийн дунд нэг тийм хараал энэ тэр гэсэн яриа байдаг нь Babe Ruth хэмээх тоглогчоос эхтэй гэнэ. Babe Ruth уг нь Бостоны багт тоглодог байжээ. Багийн удирдлагууд яагаад ч юм түүнийг Нью Иоркийн багт наймаалж орхисон нь хэрүүлийн алим болж тэр багаасаа явахдаа Бостон хэзээ ч Нью Иоркийн багийг хожихгүй хэмээн харааж л дээ. Сонирхолтой нь Бостоны баг олон жилийн турш Нью Иоркийн багт хожигдсон нь хараалын тухай явган яриаг улам дэвэргэж. Харин хоёр жилийн өмнө байна уу даа, Бостон Нью Иоркийн багийг хожиж, тэмцээний аварга болсон юм. Иймэрхүү хэрэг сонин хэвлэлийн нүүрэнд залраад, сүр дуулиан болоод байхаар хорвоогийн зовлон яаж ч нимгэрэх вэ дээ.

За за би ч гэсэн ажлаа бодох минь. Баабарын эхлээд өөрийгөө өөд нь тат билүү нэг тиймэрхүү үг хэлсэн нь санаанд орчихлоо. Өөрийнхөө асуудлыг цэгцлэхгүй байж яаж улс орон, хорвоо дэлхийн асуудлыг шийдэх вэ дээ. Ёстой нөгөө галзуу хүний өдрийн тэмдэглэл болчих шиг боллоо. Миний толгой доторх нэг иймэрхүү байдалтай.

8 comments:

Муур said...

Зарим үед ч нээрээ бүүр хэтэрхий олон зүйлс бодогдоод яахаа мэдэхгүй самгардаад байдийн шүү. Ийм үед л нээх сайхан ганцаараа суугаад аяархан хөгжим сонсоод бүх зүйлийг эрэгцүүлэн бодох гоё байдын..

бж said...

Stadium barih, zasah gedeg bol tom uls ornii huvid yu ch bish bololtoi yumaa. Shea stadiumiin shine tsogtsolbor ih goyo bolj baina lee. Bid hajuugaar ni ih yavdag bolohoor anh barigdaj ehelsnees ni hoish odoo hurtel yaj uurchlugduj, duusah shatandaa orj baigaag haraad jaahan ataarhal hudluud baidgiig nuuh yun...
Ter haraal neeree ineedtei yumaa, tee.

Дeстини said...

Миний хувьд олон юманд санаа эргэлдээд байвал гараас гарах зүйл бага байдаг. Тэртээ тэргүй улс төрч болж олны хэрэгт нөлөөлөх хүн биш, харин тухайд үед болж буй зүйлсээс нэг их хоцрохгүйгээр сонсож дуулаад байвал бодоо л гэж бодно. Хамаг чихээ дэрдийлгэсэн ч хажуугаар өнгөрөх зүйл их тул мэдэхгүй, сонсоогүй зүйлд ч бас нэг их эмзэглэхгүй. Оройн мэдээг үзэж амжвал болоо л гээд л явж байна. Сонирхолтой, хэрэгтэй гэж бодсон зүйл сонсогдвол зав байвал гүнзгийрүүлээд уншина, үгүй бол тэгсхийгээд хаяна. Тэр хараалын тухайд бол жинхэнэ нөгөө улаан фен хүмүүсийн улайран хийж буй ажил гэж ойлгохоос, тэгээд бас нөгөө тал нь өчнөөн мөнгө үрж гаргаж авахаараа яадаг байна. Түүнийгээ Африкийн нэг улсад бэлэглэсэн ч болоосой. Нөгөө талаар наадуул чинь гайгүй сүсэглэлд автдаг улсууд юм уудаа. Баян хүмүүсийн зугаа цэнгээ өөр байх юм.

peakfinder said...

муур >> Suuliin uyed hungui gazar chimeegui baih yumsan gej morooddog bolood baigaa. Gehdee hussen yum huzuugeer tatahaar bas neg oor yum huseed zugeer suuj chadahgui baihoo.
ганаа_бж >> sportoos asar ih mongo oldog bolohoor stadium barih ch neg ih tom zuil bish yum shig. Nogoo talaar iim ih mongiig zugaacahad zoriulj zarcuuldag gej bodohoor haramsmaar ch yum shig.
дeстини>> heleed yah ve? gehdee l iluu ugend durtai hun chin' hecuu baih yumaa.

ZAYA said...

Заримдаа нээрээ олон олон юм зэрэг болоод, дунд нь ганц хашхираад юу ч бүтээлгүй хоосон хоцордог тал бий дэг шүү.
Гэхдээ хэрэгт дуртай зан засрахгүй байхоо доо.

Anonymous said...

Yertuntsiig zovlong nimgeleh gedeg deer helehed, chihee bugluud suuh ni haashaa yum. Hervee sanaa zovoj baigaa bol chadahaaraa tuslahiig hicheegeed uzeh gui yu. Hervee uurchlugduhgui bailaaa gevel yaahav dee. Yer ni ene jargal zovlon hosoldog ni horvoogiin jam huuli yum bishuu. Teriig l hun dotoroo huleen zuvshuurchihvul, ter chini yertunshiin zovlon nimgerne gesen ug gej Buddha helsen biz dee. Zovlong "zovlon" gej uzehgui baih.
Tuvdiin talaar minii bodol: humuus durguitsne baih, gehdee Hyatadiin untsuguus harah geed uzii. Hyataduud hervee tuvduudiin huseltiig biyeluulchihval, araas ni Taivan, Inner Mongolia, bur magadgui Xinjiang adilhan bosoj irne. Bugd baritsana. Teriig Hyatad uls accept hiij chadah uu? medeej ugui. Tiim bolohoor l iim nuur gargaj baigaa baih gej bodoj bna.
Mongold ch gesen Kazak-uud tiimerhuu yum hiivel, can we accept that?

peakfinder said...

zaya >> heleed yah ve. heregt durtai gej torolhiin zan yum bolov uu.
anonymous >> ene tuhai bodsoor l suuna. neg hunii uildel yurtoncoiig oorchilj chadahgui gedeg oilgolmjtoi harin sain uilsed gar biye orolcono gedeg orolcoj baigaa hundee saihan yum uu daa.
Tuvdiin huvid hyataduud tavij yavuulahgui l dee. Minii bodloor oorsdiin soyol shashnaa avch uldeh bolomj oldvbol gej bodson hereg. Harin mongolyn kazakuudiig tedentei haricuulj bolohgui baihaa. Ted chin' ooriin heleer surguuli soyol alban ajlaa hotolj, ooriin shashnaa erh cholootei shutej baigaa shuu dee.

Anonymous said...

by the way - ter camc n ebay deer $ 175.100 zaragaj mongo n huuhviin havdryn Jimmy Fund-d ohson bn

clouds