Thursday, July 17, 2008

Оньсого #44

Хийж байгаа болон хийх гэж байгаа ажилдаа түүртээд өнгөрсөн долоо хоногт оньсого таалгаж чадсангүй ээ. Энэ удаад нэг ийм оньсого таалгая:

Хоолойгүй байж дуутай
Сонсохгүй байж чихтэй
Хараагүй байж нүдтэй
Сумгүй байж нумтай, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд. Та бүхэн тааж болгооно уу?

5 comments:

Бат-Отгон said...

Ачааны машин хэхэ

xvv said...

Морин хуур юм уу?

Anonymous said...

pyanz togluulagch jum bolov uu?

peakfinder said...

Оньсого #44 хариу

Оньсогоны хариу морин хуур байлаа. Хүү ганцаараа зөв таажээ. Оньсого таалцсан хэн бүхэнд баярлалаа.

xvv said...

Би шөө!!! :D

Аймар онгироо тэгээд энэ нэг юм ;)