Tuesday, August 5, 2008

Аав

Ороо морины ганган толгойд
Уургынхаа хуйвыг алдаж үзээгүй
Олноос онцгой миний ааваа
Олондоо хүндтэй дуучин хүн байсан

Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн

Миний аав адуучин ч байсангүй, дуучин ч байсангүй. Гэсэн хэрнээ энэ дууг сонсохоор миний л аавыг хэлсэн юм шиг санагдаж нулимс өөрийн эрхгүй гарах юм. Санаж байгаа мөрүүд энэ. Энэ дууг бүтнээр нь мэдэх хүн байвал өгч туслаарай.

Дуучин байгаагүй ч сайхан дуулдаг хүн байлаа миний аав. Залуудаа багшийн дээдийн цахилгаан хөгмийн хамтлагт гитарчин байжээ. Бага байхад тухайн үедээ нэрд гарч байгаа дууг тоглож дуулдаг байв. Цайны цагаар гэртээ ирж цайлчихаад намуун сайхан хоолойгоор дуулж байгаад явдагсан. Нас ахиад ирэхдээ гитараа болиод ардын голдуу тэр дундаа уртын дуу эвлэг сайхан аялчихдаг болсонсон. Хаана яаж сурсаныг нь манайхны дунд мэдэх хүн байхгүй л болов уу.

Тааж болохгүй амьдралын жам гэж бодовч аавыг минь арай л эрт аваад явчихаа юу даа гэсэн гомдол салахгүй юмаа.

6 comments:

amor said...

Бага наснаас зүрхэнд хоногшсон
Баргил хоолойтой дуучин хүн байсан....
гэдэг мөр санаанд орж ирлээ..
би бас дуртай дуу, гэхдээ бодоод бүрэн эхээрээ орж ирдэггүй ээ..

http://amor.bblog.mn said...

огтоос онцгой миний ааваа
олондоо нэртэй дуучин хүн байсан гэдэг байхаа...
аавуудыг арай л эрт аваад явчихаад байх юм даа...
Миний аав бол ..
Хөрст алтанхан дэлхий дээгүүр
Хөндлөнхөн урсдаг нь Сүхээ голоо
Хүрэнхэн алаг зүрхийгээ
Хөдөлгөн бaясгадаг нь хүний ганцаа гэж жилдээ ганц нэг ууж согтохоороо л дуулдаг байсан юм гэнэ лээ..

Ганаа_бж said...

Амин хайртай миний аав аа
Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан
Бага наснаас чихэнд хоногшсон
Баргил хоолойтой дуучин хүн байсан
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн

Ороо морины ганган толгойд
Уургынхаа хуувийг алдаж үзээгүй
Онцын хайртай миний аав аа
Олондоо нэртэй дуучин хүн байсан
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн

Багаасаа дуулж байснаараа ингэж санаж байна. Зарим нэг үг нь наана цаана орсон байж магадгүй. Мэдэх нэг нь залруулаарай.

Дeстини said...

Duu gej gaihaltai saihan ed shuu, uyarsan setgeliig uiluulj nyalhruulna, uimersen setgeliig ongoilgoj tsegtseldeg yum shig. Duunii ug meddeggui ee.

ZAYA said...

Сайхан дуу шүү.
Энэ дууны аяыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх оо.

http://amor.bblog.mn said...

Худаг биш байтлаа устай
Хонь биш байтлаа хорголтой
Мах биш байтлаа улаан
Бөмбөг биш байтлаа бөөрөнхий,
хариу нь : тарвас шийгуа...
оньсогонд сээгий орохгүй юм , энд бичвэл орох нь уу яах нь вэ..