Saturday, September 13, 2008

Том хүн болсон нь

Рестораны үйлчлэгч бид хоёрыг хараад дараагийн ширээ сулартал хорин минут болно, хүлээж чадах уу гэлээ. Бид ч хүлээе хүлээе гээд гадагшаа гарч сүүдрэвчний дор байх урт вандан сандал дээр суув. Чанх өөдөөс Abercrombie&Fitch фирмийн нүцгэн шахуу эрэгтэй хүний зурагтай томоос том сурталчилгааны самбар засах болсон хуучин барилгын ханыг эзэгнэж харагдана. Бороо зөөлөн шиврээд салхигүй байсан болоxоор нэн таатай. Нэлээд хугацааны дараа анх удаа санаа зовох, яарч сандрах хэрэггүй, тэр ч бүү хэл ямар нэг шаналгаатай бодол толгойд эргэлдэхгүйгээр хачин сурталчилгааны самбар харж суух үнэхээр сонин бөгөөд таатай мэдрэмж төрж байлаа.

Гудамжаар явах хүмүүс сүүлийн хэдэн сар Бронкст харж дассан хүмүүсээс арай өөр ганган хээнцэр санагдана. Яагаад ч юм хорвоо ертөнцийг тэс өөр нүдээр харж байх шиг эсвэл тэс өөр орчинд орчихсон юм шиг санагдах юм. Энэ миний ажлаа дуусгасаны маргааш төрсөн бодол байлаа. Амьдрал ингээд дуусахгүй ч амьдарлын нэг үе дуусч "том хүн болох нь энэ". Энэ дашрамд манайхаар зочилж, санаа тавьж байсан та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

6 comments:

Дeстини said...

Баяр хүргэе, "Том хүн" минь. Нэг том даваагаа ямар ч байсан давчихлаа гэдэг сайхан. Зарим өдөр хоосон оргиж юу хийхээ мэдэхгүй сонин байгаа биз дээ.

ganga said...

Орчиноо анхаарахгүй болтлоо ажилдаа ууссан байж дээ. Цаашид улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.

Anonymous said...

orchin oorchlogdloo..gdg shig...ta uuroo bas neleed oor boljeedee..tsol dagaj byar gdg shig....esvel davya gsn davaanii tsaadah ungo....uridiihaas shal oor bdag yum boluu??

happy

Ганаа_бж said...

Bayar hurgiiiii!!!! Alga nijignuulen tashiv.

Odoo neg saihan amraad avaarai daa...

БумЭрдэнэ said...

Нэг юмны ард гарах ч сайхан шүү

ZAYA said...

Баяр хүргэе.