Tuesday, September 16, 2008

Өвөө

Цайны цагаар гэртээ ирээд хооллож суутал гар утсанд мэссэж ирэх чимээ гарав. Хэдий ийм юм болохыг мэдэж хүлээж байсан ч цээжин дотор ямар нэг ёг хийх шиг. Гэр лүүгээ залгавал өвөө чинь өөд болчихлоо, миний охин сэтгэлээ бариарай гэх ээжийн дуу.

Гурван долоо хоногийн өмнө бие нь муудаад эмч нар найдваргүй гэхэд, за даа бага л зовоосой доо гэж залбирч байсан хэдий ч зүгээр болоод босоод ирээсэй гэсэн горьдлого тасраагүй юмдаг. Наян нэг насалж амьдралын жамаар насыг элээсэн дээ гэж бодсон ч ойр дотныхоо хэн нэгийг алдахтай эвлэрэхэд хэцүү ажээ.

Миний өвөө насаараа тээврийн жолооч хийсэн буурал. Өвөөгийн тухай хамгийн анхны дурсамж мөн л түүний машины кабинаас эхтэй. Ээж аав маань сургуулиа төгсөөд хөдөө багшилж байхад өвөө маань ойрхон гарахдаа намайг эмээ болоод ээж аавын минь хооронд зөөдөг байваа. Замд яваа хүн чинь дуулж зам хороодог юм шүү дээ гэхэд нь жинхнээсээ дуучин болчихсон юм шиг санаж уушигныхаа хэмжээгээр авч өгдөгсөн. Дуулж дуусаад албан ёсоор ёсолж өвөөгөө алгаа таш гэж шаарддаг байж билээ. Өвөө маань чангаар инээж байгаад замын энхэл донхолгүй хэсэг тааруулж рулиэ тавьж байгаад алгаа ташдаг байж билээ. Явж ирэхдээ хоолой сөөчихсөн байх нь элбэг. Эмээ хүүхэд хөөрөгдөж орилуулж байдаг хачин хүн шүү гээд зэмлэхэд том цагаан шүдээ ярсxийлгэж чанга гэгч нь хөхөрдөг байж билээ.

Хамгийн сүүлд хариад буцахдаа уйлан үдсэн түүнийг дандаа л уйлж байх юм. Уулзаж л таараа шүү дээ гэснээ бодохоор уур ч хүрэх шиг. Хөөрхий дөө нас дээр гараад яах ч билээ гэж бодож байсан болов уу. Ингээд бодохоор юмыг дандаа хожуу ухаарах юм даа би. Нас ахих тусам ойр дотны буурлууд маань явж сэтгэлд том том хар нүх үлдээчих юм даа.

14 comments:

Anonymous said...

Um ma ni bad mi hum! Sain turul oloh boltugai.

Anonymous said...

UM MANI BADMI HUM.
Olon jiliin omno burhan ovoog mini sanagduulj, setgel hachin iheer gansrav...

Ганзо нь said...

Танд эмгэнэл илэрхийлье

ganga said...

эмгэнэл илэрхийлэе. Тохиолдлоор өвөөгийн тухай бичээд танайд ортол бас өвөө. Хүний нутагт дотно хүмүүсээ алдах хэцүү. Гэхдээ дүү минь сэтгэлээ чангалаарай.

destiny said...

сэтгэлээ бариарай.

bum said...

emgenel ilerhiileye. Uvuuguu sain saihnaar bodohoos uur yahav dee. Amidral urgeljilnee...

Anonymous said...

um ma ni bad mi hum..

happy

болжгоно said...

gunee emgenel ilerhiiley.

болжгоно said...
This comment has been removed by the author.
arsun said...

Emgenel ilerhiileye.

Tsoomii said...

sain turul olj ergeed ur huuhduuddee turuh boltugai.

Жаагий said...

Хөгшид одох бүрийд бид тэднийг орлон үлдэх маш том хариуцлага бий болдог шиг санагдсан, сайн төрлийг олох болтугай.

ZAYA said...

Эмэгнэл илэрхийлье.

Муланка said...

Гүн эмэгнэл илэрхийлье.Ум Ма Ни Бад Мэ Хум.