Долоо хоног нүд ирмэх зуур өнгөрчээ. Түрүүний оньсогоноос хойш юу ч бичиж амжаагүй байтал энэ долоо хоногийн оньсого таалгах цаг болчихсон байх юм. Олонтой хуваалцах сонин элбэг ч сууж бичих завдал болохгүй л яваад байна. За даа нэмж шалтаг тоочилгүй оньсогоо таалгая:
Хөлгүй мөртөө гүйдэг
Хумсгүй мөртөө авирдаг
Далавчгүй мөртөө нисдэг
Бууцгүй мөртөө нүүдэг, тэр юу вэ?
Хариуг бүтэн сайнд...
Thursday, October 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
үүл
Оньсого #49 хариу
Энэ оньсогыг Саарал ганцаараа үүл гэж зөв таажээ. Оньсого таасан Сааралдаа баярлалаа.
Post a Comment