Sunday, October 26, 2008

Нэг тэмээ халтирвал...

Хүүтэйгээ хэн нэгний хийсэн үйлдэл өөр олон хүнд хэрхэн нөлөөлдөг талаар яриа өрнүүлж суутал хүү маань:
- Аа тийм нөгөө монголд нэг тийм зүйр үг байдаг шүү дээ. Нэг тэмээ халтирвал мянган тэмээ халтирна гэж гэв.
Би эхэндээ учрыг нь сайн ойлгосонгүй, тэрүүхэндээ юу билээ гэж бодож бас үзэв. Нягтлаад асуугаад байсан нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үгийг хүү маань буруу цээжилсэн нь тэр байжээ. Хавьд инээгээгүйгээр нулимсаа гартал инээв. Охинтойгоо хуваалцах санаатай ах чинь нэг тэмээ халтирвал мянган тэмээ халтирна гэнээ гэсэн охин маань миний өөдөөс гайхаж харж байснаа
- Би бас халтираад ойчсон гэнэ.
Дүлий хэлгий хоёрын үлгэр шиг юм болж таарав.

9 comments:

бум said...

хэ хэ татаж уналаа

arsun said...

haha

Өнөржаргал said...

хэхэхэ..болж л байна шт..утгыг нь нэг их алдагдуулалгүй цээжилчихэж хэхэ

Дeстини said...

хүүхдүүд хөөрхөн зүйлс их ярьна. Дараа жил нүүнэ, ахын сургууль, соёл, эмнэлэгт ойр газар очихыг зорино, дүү ч яах вэ, одоохондоо нас бага тул flexible гэж би ярьж суув. Тэгтэл охин маань би хичнээн flexible гэсэн гараараа нугарахдаа муу ш дээ гэсэн.

Soronzon said...

Би хүүг тань дэмжиж байна.
"Нэг тэмээний хорголд Мянган тэмээ хальтирах" гэсэн зүйр үг байдаг шүү дээ. Тангадын Галсан гуай зохиол бүтээлдээ хэд хэдэн удаа ашигласан л харагддаг юм.
За яахав, хүүхэд жаахан буруу л тогтоогоо биз дээ, хөөрхий.

болжгоно said...

инээдэмтэй юм болсон байна шүү, нээрэн танайхан европ руу нүүж ирнэ гэж дээр уншаад, яг хаашаа ирэх гэж байгаа юм бол гэж асууж болох уу, манайхтай ойртож байгаа болов уу, хэхэ.

peakfinder said...

бум, arsun >> bi bas zondoo ineev.
өнөржаргал>> bas ch gej zuir ug heregleh gej oroldson n' saishaaltai gej bodood baina. yur n' bol bid oorsdoo sain yarij ulgerlehgui bolohoor argagui ch yum uu daa hoorhii.
дeстини>> odort hed ineej hed uurlah yum hiicgeeh yum daa ene huuhduud. zah zuhaas n' bichij baihgui bol martchih geed baih shig.
soronzon >> eej tegvel bas medehgui baij baahan hun shoolson bolj taarav uu. medej avlaa, bayarlalaa. oort n' helnee.
болжгоно >>manaih gedeg ail England gedeg gazar nuuh geed l bas asuudal jin tan shiidegdeegui l baina. end baigaag bodohod ovoo oirtoj baigaa biz dee?

ganga said...

хөгжилтэй юм. Учиргүй инээгээд байсан чинь Соронзонд мад тавиулав. Дахиад инээд, энэ удаа өөрийгөө шоолж хэ хэ.

Bibby said...

hehehe, huurhun shu huuhduud, manai duu nar bas joohondoo huurhun huurhun yum yarij ineelgedeg bj bilee