Сүүлийн хоёр өдөр 11 сард тэр бүр тохиодоггүй (миний санаж байгаагаар) 17-18 градус хүрч дулаараад хүйтний улиралд сэтгэл зүйн болоод эд материалын бэлтгэлээ хангачихсан байсан намайг бас л донсолгож орхив. Би гэдэг хүн хүйтрээд эхлэнгүүт зуны хувцасаа далд хийгээд дулаан хувцасаа гаргаж бэлддэг юм. Энд ирсээр хэд хэдэн удаа далд хийсэн хувцасаа буцааж ухах хэрэг гардаг ч гэсэн засрахгүй л 11 сартай уралдаад өвлийн бэлтгэлээ хангачихдаг. Ерөөсөө манайд бол 11 сар гарсан бол эргэж дулаараад байдаггүйдээ дасссаных ч байж болох.
Сүүлийн хоёр өдөр энэ хавийн улс футболка шортоор гангарч намар ерөөсөө болоогүй мэт аашлах нь сонин санагдана. Миний хувьд халууцаж байсан ч хувцасаа нимгэлчихвэл даарчих гээд байгаа юм шиг санагдаад ер болдоггүй юм. Сэтгэл зүйн хувьд өвөлд бэлдсэн бол дулаарах хамаагүй бололтой юмаа. Нээрээ дулаан хувцас гэснээс ажаад байхад дулаан газраас ирсэн улс хүйтний улиралд тааруулж хувцаслаж чаддаггүй нь бас л нутагтаа дасан зохицсоны шинж бизээ. Энд цас ороод хүйтэрч эхэлмэгц зузаан малгай өмсөж, ороолтоор нүүрээ битүү шахуу ороосон энэтхэгчүүд олон таарна. Нүүр царайг нь харвал их даарсан шинжтэй, харин доошлуулаад ажвал хөлдөө сандайл жийсэн байх нь олонтаа. Хүйтний улиралд хөл дулаан байхын чухлыг сайн ойлгодоггүй бололтой юм билээ.
Хэдэн жилийн өмнө нэг их цастай өдөр хүүгээ энэтхэг найзтай нь гадаа тоглуулаад орхисон юм. Авах гээд ирвэл хүүгийн найзын дүү охин учиргүй уйлчихсан аав нь яахаа мэдэхгүй дэмий сандрах. Яасан ийсэн гээд байсан охиндоо дан өмд, усны гутал өмсүүлээд гарсан байгаа юм. Цасаар тоглоод даарсандаа охин уйлж байсан нь тэр байж. Манайх ойр байсан тул гэртээ оруулж хөл гарыг нь дулаацуулаад ийм үед давхар өмд, дулаан гутал өмсүүлж байх хэрэгтэй гэж тайлбарлаж билээ.
Шинэ газрын уур амьсгалд дасна гэдэг тийм амар биш юмаа даа.
Saturday, November 15, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Цасны тухай ойлголт муу байж л дээ зайлуул
сая зун монгол очсон чинь бараг даарах гэж бна лээ шүү хэхэ ... эндхийн өвөл л юмдаа манайхаар бараг зунаар хүмүүс нь ноосон малгай, ноосон цамц куртка өмсөөд яваад бдий шт хэхэ ...
Арван нэгэн сараар баримжаалж өвөл зуны юмаа цааш нааш болгодог адил зуршилтай юм байна. Хамгийн хүйтэн өвөлтэй орны хүн байж намрын зарим дулаан өдөр хамгийн их дулаалсан бээвгэр болчихоод байдаг нь тархинд байдаг нэг зуршилтай холбоотой дог шүү, хэ хэ.
neeren ene enetheguud gej ih sonin ulsuud baina, yag l uurii chin bichsenchilen dooshoogoo haranguut l hol nnutsgen sandaltaigaa tuuj yavah yum. hehe.
Нээрээ тэр толгой талаараа баглаастай, хөлөөрөө нүцгэн шахуу улсуудыг би ойлгодоггүй. Энэтхэг гэлтгүй энэ газрын хүүхнүүд бас тэгэх нь холгүй. Учрыг тодруулбал нүцгэн хөл sexy харагддаг гэнэ. Хэ хэ. Хөөрхөн байвал хөлдөж үхэх ямар хамаа гэсэн үг үү? Хуучин ялалтын баярын парад гэж хөлдөөх шахсан шийтгэл байдаг байсансан, тэр үед бид өвлийн хувцсандаа ордог байсан.
Bi bas neg dulaan ornii hund 'Ta nar dulaan huvtsaslaj meddeggui, huiten huiten gechiheed l nutsgen yavdag' gechihsen chini huurhii amitaniig gomdoochihson sh dee.
Октябрийн баяраар л баримжаалдагсан.
Хараад байхад халуун дулаан газрын хүмүүс хүзүүгээ л том ороолтоор ороогоод байдгийн...
бум-эрдэнэ >> bidnii haluun gazar ochood budildagtai ijil yum uu daa.
bibby >> tiim haluun gazar daschihsan bol mongold ochihdoo daarna l daa. bi mongoliin ovliig uzelgui olon jil boljee. odoo neg ochvol ih l daarah baih daa.
ганга >> tegvel nad shig hun bas baidag yum bainaa.
болжгоно >> zovhoon end ch bish haa saigui l adilhan yum baina tee?
дeстини >> he he nogoo gangan hun havar namar gedeg shig.
tsatsral >> hoorhiis dasaagui bol yah ch argagui dee.
arsun >> bi bas neg tiimerhuu l barimjaatai daa.
zaya >> ter bas unen shuu.
Post a Comment