За ингээд манайх гэдэг айл бууринаасаа хөдлөөд хоёр долоо хоног илүү болсон ч зорьсон газраа арай хүрээгүй л явна. Нэгэнт замд яваагийнх далиманд нь юм үзээд шинэ хуучин танилуудынхаараа зочлоод авдаг хэрэг гээд Дублин, Парис бас Норманд нутгийн жижиг тосгоныг зорьсон нь тэр. Нүүж яваа улс ачааны ихдээ түүртсэн хэдий ч жил тойрон ажлаас өөр юм бодоогүй надад ингээд зугаалж явах сайхан л байна.
Бидний амралтынхаа ихэнх цагийг өнгөрөөж буй газар бол 400 орчим хүн амтай Нормандын жижиг тосгон юм. Энд тэнд харагдах жижиг ойг эс тооцвол эргэн тойрны газар тэр чигээрээ тариан талбай. Тэнд дунд хааяахан туулай, үнэгхэн үе үе үзэгдэнэ. Туулайн тоо толгой нэмэгдээд талбай сүйтгэх нь ихсэв гээд эртээд машинтай хэдэн хүн ирж агнаж байх нь харагдсан.
Норманд нутаг Францын хамгийн үржил шимтэй хөрстэй нутгийн нэг гэнэ. Тийм ч учраас энэ хавийг баян нутаг гэлцдэг юм билээ. Өвсөн дээр алхахад бамбалзаад 12 сарын сүүл гэхэд сахлаг өндөр өвс нь ногооноороо нээрээ л юу ч тарьсан ургачихмаар санагдаж байна лээ шүү. Тариан талбайд дөнгөж соёолж буй буудай үзэгдэв. Энд жилд хоёр ургац авдаг юм уу гэж сонирхвол үгүй гэнэ. Буудайг намрын сүүл өвлийн эхээр тариалж зуны сүүлчээр хураадаг. Гарц сайтай сортын буудай удаан ургадаг гэнэ. Нэг га газраас 10 тонн буудай авдагийг сонсоод их гайхсан юм байна. Бороо ихтэй жил харин гарц муу буудай нь сайн боловсорч чаддаггүй гэнэ. Манайд болохоор эсрэгээрээ шүү дээ.
Эндээс арваад км яваад Ла Маншийн хоолойн эрэгт хүрнэ. Далайн эрэг дээр байх Fecamp гэх хот усан зогсоолтой, загасчдын хот аж. Хот өөрөө бараг л мянгаад жилийн түүхтэй байх юм. Цонх дээврийг улаан тоосгоор эмжсэн цахиур чулуун байшин олон харагдана. Энэ нутгийн архитектурын онцлог гэмээр юм уу даа. Энд францчууд үүх түүх уламжлалаа хадгалахын тулд маш их хүчин чармайлт гаргадгийг дурдах нь зүйтэй санагдана. Хүмүүс хуучны байшингаа тордож суухыг шинэ байшин барихаас илүүд үзнэ. Ямар гоё ч гэдэг юм уу сонирхолтой байшин хаахнуур байдаг талаар олон цагаар хуучилцгаадаг юм байна лээ. Бидний байгаа байшин ч гэсэн мөн л тэр нутгийн онцлогийг хадгалсан цахиур чулуун байшин барагцаалбал 150 орчим жилийн настай болов уу.
Эндээс арай зайдуу Сена мөрний хөндийд байх үнээний фермтэй айлд бас зочилсон юм байна. Битүү байранд 50-60 орчим саалийн үнээтэй хоёр хоног тутам 4000 орчим литр сүү тушаадаг гэнэ. Үнээгээ цахилгаан саалтуураар саахад сүү шууд хөргүүртэй том торхонд орно. Сүүний машин тэр торхноос шууд сүүгий нь юүлээд авчихдаг юм байна лээ. Миний хувьд ингэж юм үзэж явах сонин сайхан байлаа. Дараа франц хоол ундны тухай тусад нь бичнээ. Fecamp хотод авсан хэдэн зургаа оруулав.
Ингээд манайхаар зочилсон та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ирэх жил эрүүл энх аз хийморьтой яваарай гэж ерөөе.
Tuesday, December 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
15 comments:
Shine jiliin mend . :-)
Ayan zamd chini az jargal.. neg tiim zamd tordog ilerxiilex argagui.. ..saihan medremj xusii..Sain yavaad ix yum uzeed xariarai..:-)
Sain yavaad hureerei!!
suuliin zurag ih goyo zurag baina.
Харин тийм ээ хө, замд явах хүүхдүүдэд л сайхан байх шиг байдаг. Удаан чемоданаас амьдрах тухтай биш байдаг. Гэхдээ удахгүй зорьсон газраа очоод мөд амар хөдлөхгүй тул одоо л жаахан тэнэж, биеийн чилээ гаргаж, тархи, оюунаа сэргээхээс гадна гэр бүлдээ илүү цаг зориулж байна гэдэг нь сайхан. Та нар минь сайн яваад зорьсон газраа хүрээрэй. Шинэ он, шинэ газар ивээл байг.
Будар будар цасанд
Буурал дэлхий цав цайж
Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!
Пийкфайндертаа шинэ жилийн гал халуун мэнд хүргэж, аз жаргал сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!
Пийкдээ шинэ оны мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсье!
ШИнэ жилийн баярын мэнд Сайхан баярлаарай Пийкфайндер аниа :D
Шинэ оны мэнд. Сайхан баярлаарай
Шинэ жилийн баярын мэнд.Сайхан баярлаарай.
Шинэ оны баярын мэнд хүргэе.
Зориод очсон газраа хурдан түргэн дасах болтугай!
Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.
Shine onii mend hurgeye. Orhiod garsan nutagt chini shine on garaad 2 tsag bolj baina.
Tanai ger buld az jargal hamgiin sain saihan buhniig husen yeruue.
Шинэ оны мэнд :)
Сайн сайханыг ерөөе.
Shine onii mend!
Orj irelgui udsiim shig bna, ih hol nuudellej baigam bna gej oilgoloo.Shine gazar hurdan ideeshij dasah boltugai!
ene suuliiin Zurgiig Tomoor harah husel torovshd, saihhhh Pikcha bdgii
just nice
Post a Comment