Monday, August 24, 2009

Эргээд ирлээ



Хүүхдүүдийн зуны амрлат эхэлмэгц хөлөнд хий орчих шиг зүгээр сууж болохгүй хаашаа ч юм яарч алсад одмоор санагддаг. Энэ жил нутаг явах төлөвлөгөөтэй байсан ч визээ сунгуулах гээд паспортаа хураалгасан тул хил давах эрхгүй ч зуны дэлгэр цагт яаж гэртээ суугаад байхав гээд Шотланд нутгаар гурван долоо хоног хэртэй тэнүүлчилж яваад ирлээ. Явсан нохой яс зууна гэгчээр яваагүй газар явж, уулзаж байгаагүй хүмүүстэй таарч, энд байхад сэтгэл яагаад хөндүүр, хөнгөн гунигтай байдгийнхаа учрыг олчих шиг болсон шүү. Ямар ч гэсэн явсан газрынхаа сониноос зураг хөрөгтэй бичлэг бэлдэж байгаа, та бүхэнд сонин байх болов уу гэж бодож байна. Эзгүйд орж гарч байсан та бүхэндээ баярлалаа.

3 comments:

Soronzon said...

Холын хүнээс үг дуулах шиг сайхан зүйл хаа байхав. Явсан газрын чинь сонин сайхныг шимтэн хүлээж сууя.

Бүсгүй said...

өө ямар гоё юм бэ. сонин сайхнаа удахгүй хуваалцана биз дээ?

artagnan said...

William Walles-н явжээсэн газраар нь явж үзэв үү? Нөгөө тал нүүр нь цэнкэр, тал нь шар залуу. Мэл Гибсоны тоглодог? :D