Sunday, October 11, 2009

Ам нээвэл...

Нээрээ ам нээсэн дээрээ нэг юмыг шүүмжлэхгүй бол унтаж чадахгүй шинжтэй. Өглөө босоод өнөөдөр сонин гарчиглаж суутал "Хүүхдийнхээ хүйсийг захиалж болно" гэсэн нийтлэл байх юм. Эхчүүд xоол хүнсний тусгай дэглэм баривал охин хүү аль хүссэнээ төрүүлэх боломжтой гэж бичжээ. Эмэгтэйчүүдийн "Хатагтай" эмнэлэг тийм үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эмч нар нь ийм боломжтой хэмээн баталж байгаа гэж бичжээ. Арай ч дээ, хэн нэг боловсрол нимгэн тийм юм яриад явж байвал хөөрхий дөө гээд өнгөрөх санж. Бүхэл бүтэн анагаахын сургууль дүүргэсэн эмч нар ийм юм ярьж хүмүүсийн толгой эргүүлж байгаа нь тун харамсалтай. Түүнийг нь манай тэргүүлэх эмнэлэг хэмээн нийтлэл бичиж байгаа Өнөөдөр сонины рэйтинг миний хувьд навс унав.

Хүүхдийн хүйс үр тогтоож буй эр бэлгийн эс X юм уу У хромсом тээж яваагаас хүү төрөх үү охин төрөх үү гэдэг шалтгаалнаа гээд арван жилд анх сонсож явлаа. Эмэгтэй хүний хоолны дэглэм үүнд яж нөлөөлөх нь тун ойлгомжгүй. Түүнээс хойш биологийн мэргэжлээр олон шатны сургууль дамжихад энэ зарчим өөрчлөгдөөгүй юмдаг. Харин манай монголд л ийм юм яригдаад түүнийг нь сонин сэтгүүлүүд нийтлээд байдаг нь гайхалтай. Жил гарны өмнө би бас хаана ч билээ төрөөгүй ургийн хүйс солино гэж уншаад бас л энд бичиж байсан.

Миний бодлоор энэ бол бусдыг хууран мэхэлж хэдэн төгрөг олох гэсэн оролдлого тэр ч утгаараа хуулийн энэ хүмүүс өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй байх. Ийм утгагүй юмыг хэвлэж дэвэргэж байгаа сонингийнхон бас л хариуцлага хүлээх хэрэгтэй болов уу. Зөвхөн дуулианы хойноос хөөцөлдөж үнэн зөв мэдээлэл хүргэх үүргээ мартах нь олон сонины хувьд энгийн үзэгдэл болсон мэт. Энэ талаар хэл ам хийх хүн гарахгүй юм байх даа.

10 comments:

Tsatsral said...

Naadahiig chini dunguj say unshchihaad bodoj l suulaa. Neg ohintoi bolchih yumsan, neg huutei bolchih yumsan gesen humuust bol unen ch yum shig sanagdana l daa. Hunii naidvar hamgiin suuld untardag gedeg biz dee?

etvgen said...

Шинжлэх ухаан талаасаа бол хэзээч боломжгүй мэт санагдхын уг нь ...

A.Амарсайхан said...

ТВ-гээр бас яриад л байгаа

A.Амарсайхан said...

Өнөрмаа гал гаргадаг шиг юм болж таарах нээ, тэгтэл

Arsun said...

Өндгөн эс рүү тэмүүлэх олон сая эсээс түрүүлж ирэгсдэд нь "главлит" маягийн хяналт тавьдаг бол, хэхэ, "Худалч, хулгайчийг" нь бол чи хэрэггүй ээ гээл буцаагаад л.

Arsun said...

Авч буй рекламаа жаахан судалж, хариуцлагатай ханддаг болгох тийм механизм хэрэгтэй байгаам. Мөнгий нь халааслаад л хүний толгойг мөн ч эргүүлж байна даа. ХЗХ-нуудыг рекламдсан ХМХ-үүд юу ч болоогүй юм шиг загнах нь хачирхалтай.

Biochemiker said...

Энэ харин ч гайгүй байна аа... Акай жимсний бэлдмэл гэж "ид шид"-тэй юм Монголд зарагдаж байна гэнэ... Уух юм бол хортой муу генүүдийг чинь бүгдийг нь эмчлээд, эмчилж болмооргүй бол тасдаж аваад хаячихдаг гэнэ дээ... Тэгээд тэр муу генүүд байхгүй болохоор хүн "гоё цэнхэр, гэрэлтсэн, асар их энергтэй, бүрхүүлтэй" болдог юм байх аа... хаха...

rubiks said...

Sayhan neg mongol blogchinii blog dotroos bas tiim yum unshsan. Huuhdiinhee huisiig songohod tuslah zuvluguu geed bichsen baisan. Tegeed bas ter blogchin anagaahad bagshildag gesen. Ichmeer shuu.

ZAYA said...

Хн, тэгээд хүссэн хүйсийнх нь хүүхэд төрөөгүй бол хоолны дэглэм сайн бариагүй байна гэх нь л дээ.
Бурхан ч зохицуулж чадахгүй асуудал шүү дээ.

tumee 33 said...

Heden sariin umnu CNN-eer ugloonii tsaindaa uurag, toslog ihtei huns heregledeg jiremsen ehchuud, baga iddeg buyu ugloonii und uudaggui ehchuudtei haritsuulahad eregtei huuhed gargah magadlal ihtei ny sudalgaagaar notlogdloo gsen utgatai yum medeelj baihiig uzsiim bna aa. Net-eer haigaad uzvelCNN-iin home haviar eh survalj ny baih bol uu?