Tuesday, November 3, 2009

Өглөө

Чихэвчний хөгжимд Норовбанзад агсаны дуулсан Уяхан замбуу тивийн наран эгшиглэхэд хос нүдний энд багтамгүй тал нутаг цэлийнэ. Тэнгэрт нэг ч үүлгүй, нарны туяа хязгааргүй уудам талыг өмчлөн эзэмдэхэд нүд гялбаж, гараараа саравчлан алсын бараа харж зогсов би. Тэртээд хэдэн бараан адуу борооны усан цөөрмийн эрэгт хэсэг нь өвс хазлан хэсэг нь толгой хаялан зогсож харагдана. Ай даа уртын дуу гээч юутай гайхалтай, үзэж харж байгаа бүхэнтэй минь зохилдохын цагт энэ миний нутаг билээ гэсэн бодол өөд өгсөж хамрын самсаа шархирав. Хэсэг адууг чиглээд гүйв би. Ойртоx тусам тэвчээр алдрах мэт улам хурдлав. Гэнэт хөдөө нутагт үл зохилдох чанга гэгч машины дохио хангинаж, би гэдэг хүн сэрүүн зүүднээсээ сэрвэл, нөгөө л байдаг газраа давчуухан гудмын голд данхар том жипний өөдөөс харан зогсож байх. Машин дотроос жолоочийн нүд хилэнтэй гялалзаж харагдана.

5 comments:

A.Амарсайхан said...

Норовбанзад агсны Уяхан замбуу тивийг сонсохоор цээжин дотор огшоод явчихдаг. Шууд л газраас тасраад явчихдаг. Агуу шүү. Дахиад ийм дуучин төрөхгүй ээ.

Soronzon said...

Амраатай санал нэг байна. Норовбанзад гуай шиг дуучин дахин төрнө өө. Гэхдээ 100 жил хүлээж магадгүй.
Харин гудамжаар явахдаа анхааралтай бай л даа. Чихэвчний хөгжим зүүж, "газраас тасарч" байтал гай дайрч мэдэх нь байна шүү дээ, хө.

итгэл said...

тийм дуучин дахин төрөх байхөө, гэхдээ одоо бидний үед төрөөд дуугаа үлдээцэн байгаа нь сайхан юм.

Moogy said...

Bidnii yneheer shutej yavdag duuchin.
Hovor avyastai hun.

Oogiinoo said...

Saixaaaan. Goyo shuuu. Yagaad ch yum nilums garax geed baina Setgel gantsaardmal baixad tanii blog ruu orj ireed nutgiin salxi aduunii xomool unerelsen chin buur sonin bolchixloo