Monday, November 23, 2009

Үхрийн бөөрөн үргэлжлэл

Мартсанаа санаад үргэлжлүүлбэл... BBC телевизээр "Дэлхийг ная хоногт тойрсон нь" гэдэг цуврал нэвтрүүлэг гараад дуусав. Олны танил арваад хүн хоёр хоёроороо буухиалан ная хоногт дэлхийг тойрохдоо монгол нутгаар дайрч байх юм. Монголоор дайрч яваа хоёр малчин айлд саатангаа тэмээ сааж, ямааны боодог амсаж байх юм. Аль нутгийг нь хэлж мэдэхгүй сумын бололтой наадам таарч аялаж яваа залуу бас барилдаж үзэж байна. Даанч хамраа гэмтээчих шиг болсон. Үгүй яахав хүний нутагт нутгийн минь тасархай дотно сайхан санагдсаныг хэлэх хэрэггүй бизээ. Британид байгаа хүмүүс BBC iPlayer дээр үзэж болох юм байна лээ шүү.
Телевиз гэснээс манайх гэдэг айл зурагтгүй болоод жил тойрох гэж байгаа юм байна. Энд нүүж ирээд л зурагт аваагүй өдий хүрчихэв. Сүүлийн үед хүүгийн талаас хүчтэй шахалт үзүүлж байгаа учир нэг юм бодох болсон бололтой. Зурагтгүй амьдрал их таалагдаад байгаа ш дээ. BBC сувгийн нэвтрүүлгийг интенетээр үзэж болно. Нэгэнт зурагт байхгүй юм чинь яг л сонирхсон нэвтрүүлгээ л үзэхээс хэрэгтэй хэрэггүй бүхнийг үзэж дөрвөлжин хайрцаг ширтэж суухгүй тэр хэрээрээ цаг хэмнээд байгаа гэж бодогдоно.

Аа тийм сар орчмын өмнө дөө, Жеимс Уотсон (James Watson) авгайн лекцэнд суусан юм байна. Уг нь бол үе үе болчимгүй юм ярьж хэвлэлийн бай болдогийг нь бодоод юу ярих бол гэж хэрэгт дурлаж очсон юм. Очсон хойноо мундаг хүн бол мундаг л байдаг юм байна гэж ойлгоод гарсан. Ная гарчихаад "Би хорт хавдарыг эмчлэхсэн гэж мөрөөддөг" гэж ярьж байх. Зүгээр мөрөөдөх биш бас шинэ соргог асуудал онол дэвшүүлж байна лээ. Яахав энэ санаа үнэн зөв эсэхийг цаг хугацаа харуулах биз, харин миний хувьд урд өмнө сонсоогүй олон сонин дуулсан нь их олзуурхууштай санагдсан юм байна. Хорин тавхан насандаа том нээлт хийсэн хүн мундаг байхаас яахав дээ.
Нээрээ бас Гордон Брауны тухай хэдэн үг бичихсэн гэж бодоод байгаа. Миний бодлоор тэр тун азгүй ерөнхий сайд боловч улс төрч биш жинхэнэ төрийн хар хүн шиг санагддаг (хар хүнийхээ үгийг зээлдэв). Азгүй гэдэг нь ерөнхий сайд байх хугацаа нь эдийн засгийн хямралтай давхацсан учраас тэр. Уг нь ийм л хүн төр толгойлж баймаар снагдаад байгаа юм даа. Ирэх жилийн сонгуулиар эрх барьж байгаа хөдөлмөрийн нам сонгогдож чадахгүй болов уу гэсэн таамаг яваад байгаа. Өрсөлдөгч консерватив намын дарга харин ёстой гулжганасан улс төрч. Хүмүүс яагаад энэ ялгааг олж харж чадахгүй байнаа?


Хэ хэ сурсаныг сураар боож болохгүй хойно жаахан улс төржөөд авлаа. Дараа энэ тухай зав гарахаар тухтай бичнээ. Бичлэгээ харсан баахан харчуудын зураг болчихсон байх шив.

6 comments:

Оогий said...

Гордон Браун гснээс надад бас их гайгүй улс төрч шиг санагддаг юм. Харин тэр азгүй гэдэг чинь харин үнэн байх шүү. Монголд гэвэл С.Баяр бас их зүгээр хүн шиг санагддагийн. Бас л цаг үе нь жинхэнэ азгүй ерөнхий сайд болгочих шиг санагддаг юм.

Дeстини said...

Брауны, дайнд нас нөгчсөн цэргийн ээжид бичсэн захиа баахан шуугиан тарив аа. Тийм муухай бичигтэй дээрээсээ алдаатай, гэхдээ энэ бол огцрох шалтгаан биш л дээ энэ тэр гээд л нилээн хүнд авахуулсан даа. Тэр сүүлчийн нөхөр жинхэнэ гулжганасан эр юм шиг байна аа.

Дeстини said...

Танай хүү их тэвчсэн байна. Зурагтаа хурдан аваарай гэсэн.

Anonymous said...

Chuhal medee: Boroo Gold canadiin compani n Mongol ulsaas 43 tonn altiig hulgai deermiin argaar olborloson baigaa. Ene altnii onoodriin unelgee 1 terbum dollar davaad baina!!! Boroo Gold ba Kanadiin hudaldaanii yamiig olon ulsiin shuuhed ogch Mongol uls deeremduulsen altniihaa zohih huviig unii n toluulmeer baina ene ta**ar olon niitiin hodolgoon ornuulvel sain baina. 1 tonn alt 35270 unts -> 35270 x 43 x 1200$ = 1,8 terbum amerik dollar

ZAYA said...

Сайн байна уу? Пийк ээ.
Урьдын адил блогоор чинь орж байгаа шүү.
Гэхдээ тэр болгон комент үлдээж амжихгүй л байх шив дээ.

biochemiker said...

Ватсон Крик нарт үнэхээр аз таарсан гэж дуртгалдаа бичсэн нь бий... Харин Лайнус Полингийн 3 мушгиатай ДНХ-ийн загвар нь үнэхээр гайхамшигтай. Даанч хүчил биш болчихсоноос биш байж болох сайн хувилбар