Thursday, January 20, 2011

Будилж дуусахгүй...

Манайх гэдэг айл энд нүүж ирээд бараг 4 сар болж байгаа ч миний будилж дуусаагүй нэг асуудал бий. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авах бүртээ юу билээ гээд дахин дахин тоолох, эсвэл хаа нэг дэлгүүрт 10 паунд өгчихөөд би хорийг өгсөн гэж гүрийх тохиолдол олон гардаг юм. Хэргийн учир шотландын 3 гол банк мөнгөн дэвсгэрт хэвлэх эрхтэйд оршино. Гурван банкны шинэ хуучин дэвсгэрт оруулаад манайхны тоолсноор энд лав 5 янзын мөнгөн дэвсгэрт эргэлдэж байх. Мөнгөтэй ажилладаг бол балармаар байгаа биз.
Шотландад хэвлэсэн мөнгөн дэвсгэрт Их Британий фунт стэрлингтэй зарчмын хувьд ижил, өөрөөр хэлбэл адилхан үнэлэмжтэй, тэр бүү хэл англид гүйлгээнд орох эрхтэй ч шотландаас гадна хүмүүс мөнгөнд тун сэжигтэй ханддаг нь дасаагүй бас мэддэггүйнх байх. Том дэлгүүрүүд авах ч жижиг газар уучлаарай энэ мөнгийг авахгүй гэж хэлэх нь энүүхэнд. Харин олон улсын гүйлгээнд (онгоцны буудлын дэлгүүр, валют солих цэг гэх мэт..) шотландын дэвсгэртийг авдаггүй юм билээ. Хойд Ирландын банк бас өөрийн мөнгөн дэвсгэрт хэвлэдэг юм гэсэн.
Шотландын хорин паундын 5 өөр дэвсгэртийн зургийг оруулав.

7 comments:

Anonymous said...

harin tolgoi ergemeer ed baina lee, 1 mongon devsgert olon yanziiin zagvartai baih ni. Ooroo Cambridge-ees nuugeed Scotland-iin haa negtee ochchihson yum uu? goyo gazar baihaa. Shine ochson gazriin sonin saihanaasaa sonirhuulj bicheerei

ZAYA said...

Тийм үү? хурдан нүдлэж авахгүй бол хэ хэ.
Дараагийн нүүдэл хэр хол байгаан?

Nogoohon said...

Ёстой тоонд нь л найдахгүй бол бусдыг нь харалтгүй юм байна. Ганцхан тооны дэвсгэрт гэхэд 5 янз бусад нь бас 5 янз. Тэгэхээр чинь одоо хачин юм болно биз дээ. Юун балай ийн. Ганц л мөнгөн дэвсгэрттэй байна биз. Аливаа улс чинь нэг тоон дүнгээр нэг л төрлийн дэвсгэрт байдаг биз дээ. Английн паунд стерлинг хэрэглэхгүй гэж байгаа ч гэсэн өөрсдөө ганц л төрлийнхийг хэрэглэнэ биз дээ тээ?

Arsun said...

Толгой эргэмээр юм.

Anonymous said...

Naadah chine angliin kolonchilliin ul mor mongon desvgert deer ilrelee olj baigaa n baihaa daa.

Barimalch

peakfinder said...

Anonymous>> Харин тийм байгаа биз? Манайх нүүгээд шотландын айл болсон, шинэ газрын сонин сайхнаас бичих гэж оролдож л байна.
ZAYA>>Дараагийн нүүдэл хэзээг одоогоор мэдээгүй л байна. Эндээ нэг хэсэгтээ байна гэж төлөвлөөд байгаа. Тэнүүлч зан хөдөлчихгүй бол...
naraa >> Яахав бас ч гэж нэг их олон цаасан дэвсгэрт байдаггүй болохоор гайгүй. Дээр нь энд английн мөнгө бас гүйлгээнд явна шүү дээ, тэгэхээр үндсэндээ 6 янзын мөнгө яваад байгаа юм.
Arsun>> Толгойны эргээ гарахгүй удаж байна шүү.
Barimalch>>Умард ирланд Уэлс бас өөрийн гэсэн мөнгөн дэвсгэртэй юм гэсэн.

DBD Muruudugch said...

Ёстой толгой эргэмээр юм байна. Мөнгө төгрөгөө илүү, дутуу өгөх бол энүүхэнд л юм байна. Хэхэ