Sunday, January 23, 2011

Burns night



Жил бүрийн 1 сарын 25 нд шотландчууд хамгийн хайртай яруу найрагч Робэрт Бернсийн (1759-1796) (Соронзонгийн бичсэнээр орууллаа харин шотланд аялагаар бол бараг Барнс гэмээр дуулддаг) төрсөн өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраа Бернсийн үдэш гэж нэрлэдэг юм байна.
Жирийн тариачны гэр бүлд төрж өсөөд 37 насалсан тэрбээр шотланд үндэсний уран зохиол, аман зохиолд том ул мөр үлдээсэн найрагч билээ. Түүний аав тухайн үедээ боловсролтой тариачин байж хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгохыг ихэд хичээдэг хүн байж. Тухайн үеийн ангийн ялгаатай нийгэмд албан ёсны боловсролгүй, язгуур угсаагүй тэрбээр дээдсийн бас доодчуудын аль алины хүндэтгэл хүлээсэн хүн байснаас гадна яруу найргийн романтик үеийн үндэслэгч гэж судлаачид үздэг. Түүний ихэнх бүтээл шотланд диалэктаар бичигдсэн ч англиар бичсэн шүлэг найраг цөөнгүй. Уран бүтээл туурвихаас гадна шотланд ардын дууны үгийг цуглуулж, ардын урлагийг хадгалж үлдээхийн төлөө их юм хийсэн хүн гэнэ.
Робэрт Бернсийн "Auld Lang Syne" дуу дэлхий даяар алдртай гэвэл та гайхах уу? Сайн нөхдөөс салах цагт зориулсан энэ үдэлтийн дуу өнөө үеийн шинэ оны сүлд дуулал болтлоо алдаршжээ.


За одоо зул сар шинэ жилийн дараа л орох өргөн тэмдэглэдэг баяр хэрхэн тэмдэглэдэг тухай. Зочдоо цугласны дараа гэрийн эзэн Сэлкиркийн залбиралаар үдшийн арга хэмжээг нээнэ. Энэ залбиралыг хамгийн анхны баяр дээр Сэлкиркийн гүн эвлүүлж хэлсэн гэдэг.

Some hae meat and canna eat,
And some wad eat that want it;
But we hae meat, and we can eat,
And sae let the Lord be thankit.

Залбирлын дараа оройн хоол шотландын үндэсний жороор хийсэн шөлөөр эхэлнэ. Энэ үдшийн зоогны дээд нь хагис. Хагисаа задлахаас өмнө Бернсийн бичсэн хагисийн магтаалыг хоол бэлтгэсэн тогооч хэлнэ. Хэсгээс нь оруулбал:
Fair fa' your honest, sonsie face,
Great chieftain o' the puddin-race!
Aboon them a' ye tak your place,
Painch, tripe, or thairm:
Weel are ye wordy o' a grace
As lang's my arm.

(sonsie = jolly/cheerful)
(aboon = above)
(painch = paunch/stomach, thairm = intestine)

Магтаал нэлээн урт юм билээ. Сайн ойлгохгүй ч манайхны ерөөл магтаал шиг, хэрхэн бэлтгэсэн амт чанарыг дүрсэлсэн юм байна гэж бүдэг бадаг ойлгов. Магтаал дуусахад хагисд зориулан хундага өргөнө. Хагисыг төмс болоод манжингийн нухшаар хачирлаж, шотланд вискигээр даруулна. Энэ орой аль болох шотланд үндэснийхээ хоол унд хэрэглэхийг хичээдэг юм гэнэлээ. Зоогийн төгсгөлд алдарт найрагчийн амьдрал уран бүтээлийн талаар хэн нэгэн үг хэлдэг юм байна. Түүний үлдээсэн өв, эх оронч үзэл, мэдээж уран бүтээлийг дурддаг байх. Зоог барьсаны дараа олон хүн цугласан том үдэшлэг бол бүжиг эргэнэ. Үгүй бол оройн зоог бэлтгэсэн охид бүсгүйчүүдэд зориулсан талархалын хундага гэрийн эзэн өргөхдөө тэдэнд эрүүл энхийг хүсэхэд, бүсгүйчүүд мөн хариу барина.
Зоогийн дараа Бернсийн шүлэгнээс хэлж, шүлгээр хийсэн дуу дуулцгаан найр өндөрлөдөг юм байна.

Бид энэ жил Бернсийн үдэш идэх хагис авсанаа зургийг нь тавилаа. Хүүхдүүд дуртай биш болохоор жижгэвтэрийг авсан нь энэ. Хонины дотор мах болохоор гоё л байдаг юм. Тэгээд ганц мэддэг дээр дурдсан дуугаа дуулна даа.

4 comments:

Дeстини said...

What is this language?

Танайд очиж хонины махан хагис идье.

Tulip said...

haggis гэж юу юм бэ?

Destiny said...

Бөөрнс (энд ингэж дуудаад байна) гуайн өдрийг энд бас тэмдэглэдэг юм байна. Скотууд, Канада улс үүсэж буй болоход оруулсэн хувь нэмрийг үнэлж Бөөрнсийн хөшөөг эндхийн нилээн хэдэн хотод босгожээ.

peakfinder said...

Дeстини>>Хэ хэ сонин байна уу? Шотланд аялагаар бичсэн нь энэ гэнэ. Нээрээ манайд ирвэл чинь хагисаар дайлнаа. Бөөрнс гэдэг чинь тун дөхүү сонстож байна шүү. Дараа тэгэж бичиж байя байз. Энэ гадаад нэр ус бичих дүрэм журамтай болмоор санагдаад байгаа юм.
Tulip>>Хагис гэж хонины ходоодонд чихэж пэрцээр амталж чанасан хонины дотор мах (гүзээ, уушиг, элэг, бас цус) овьёос. Шотландын үндэсний хоол..