Saturday, January 22, 2011

Шотланд юугаараа алдартай вэ?

Энэ нутгийн тухай ерөнхийд нь жил гаруйн өмнө зочлохдоо энд бичсэн билээ. Харин одоо өөрөө оршин сууж байгаа болохоор арай ихийг мэддэг болсон гэж өөрийгөө үзээд байгаа. Таван сая гаруй хүн ам оршин суудаг энэ хүний гар хүрээгүй уул усаараа алдартай. Их Британи Умард Ирландын вант улсын хамгийн өндөр цэг шотландад байрлах Бэн Нэвис, 1344 м өндөр. Хамгийн том цэвэр устай нуур Лох Ломонд мөн л шотландад бий. Эндхийн уугуул гаэл хэлээр бэн гэдэг нь оргил, нуур эсвэл далайн тохойрсон хэсгийг лох гэж нэрлэдэг юм байна. Бидний сайн мэдэх Лох Нэс бол Нэс нуур гэсэн үг болж таарах нь.
Хэдий хүн ам газар нутгийн хэмжээгээрээ жижиг ч шотландчуудын дэлхийн түүх соёлд оруулсан хувь нэмэр их. Наад захаас нь дурдвал гольф, телефон утас, хаймран дугуй, пенициллин, парафин, аравтын бутархай болоод логаритмын хэрэглээ, цахилгаан соронзон орон, телевизор, виски, унадаг дугуй, анхны клон Долли хонь гээд хүн бүхний мэдэх бас өдөр тутмын хэрэглээ шотланд зохион бүтээгчдийн уран бүтээл аж.
Таны хувьд шотланд нутаг юуг хамгийн түрүүн бодогдуулдаг вэ?
Шотланд виски мэдээж нэлээн дээгүүр давхих биз. Эрчүүд нь килт хэмээх юбка өмсдөг, килтний тартан хэмээх дөрвөлжин хээтэй ноосон даавуу, уутан бишгүүр, хагис (хонины ходоодонд чихэж чанасан хонины дотор мах, овьёос хэмхдэс), Уолтэр Скот, Жэймс Максвэлл, Шон Коннэри, гольф... гээд бас л урт жагсаалт болно. Зав зайгаараа шотландын алдартай хүмүүс болоод түүх соёлын сониноос бичиж байхыг бодно. Харин та бүхэн миний дээрх асуултанд зав зай олдвол хариулна уу?

12 comments:

Cаарал said...

Виски, эрэгтэй банзал 2-оос өөр юм ёстой дуулаагүй юм байна.

Дeстини said...

Тэдний англи хэл их хэцүү акценттай санагддаг.

Anonymous said...

Bidnii yaridag SKOCH (naalddag tuuz) chine bas Shotlandiin zohion buteegchiin buteel gesen harin heterhii heregtei ed baisan uchir ter dor n delhii dayaraa bulaachihsan gesen. Hamgiin suuld neg shotland avgai Susan delhiig donsolgoloo. Oor sain meddegees Williame Wallace (Mel Gibson) baina.

Barimalch

Anonymous said...

Scotlandiin tuhai oruulj baigaad bayarlalaa. Yag l deer bichsen shig whisky, banzal met l baih shig baina. Tegeed humuus nerleheer aan tiim gesen baidaltai. Daraagiin bichlegiig huleej bga shuu.

Гилийн хатан said...

виски, эрээн банзал, наа бишгүүрийн уянгалаг дуу

Anonymous said...

Princes Park,holyrood Park,Forth rd bridge,huuchnii castle turgen ursgaltai tungalag uuliin goluud bituu modtoi surleg uuls tsever ustai uuliin nuuruud ergiig n dagasan mashin zamuud


zunii udesh Edinburgh hotiin ali neg parkd gitar toglood duulj suugaa zaluus nar jargahiig haran princes parkiin ondor bagnuudiig nalan suugaa hosuud tegeed medeej haggis,whisky omoglon haluun tsustai scotch zaluus busguichuud

Soronzon said...

"Дурлалын дууч" Роберт Бернс,
Лох Несс нуурын мангас,
алдарт виски.

Жич: Сүүлийн хэдэн жил олон шил виски уусан даа. Харамсалтай нь голцуу польш, хятад, бусад оронд хийсэн хулхи виски ууж байснаа сүүлд нь мэдээд жаахан урам хугарсан гэх үү дээ. Эрх биш орги нь арай л өөр амттай байдаг байх даа, тээ?

ganga said...

Виски, банзал 2 л мэдэх юм байна. Шотландууд бриттүүдээсээ их өөр хүмүүс шиг байдаг. Яагаад?

peakfinder said...

Коммэнт үлдээсэн хүмүүст талархав. Ер нь голыг нь олжээ. Дэстинийгийн хэлсэнээр эдний аялага бас хэцүү. Заримдаа таг юу ч ойлгодоггүй ш дээ.

Anonymous said...

Шотланд аялга гоё шүү дээ. америкаас л дээр, миний бодлоор.
Шотланд одоо бас л хар тамхи хэрэглэлтээрэй нилээн дээгүүр ордог шүү дээ.
Хэрвээ Шотландын тухай нэг кино үзмээр санагдвал Trainspotting үз гэж зөвлөх байна даа!

bebe said...

сайхан байгаль, лох нэс нуур, гольфь, юбка, виски эдр л бодогдож байна даа очихиймсан гэж бодоолайдийм

Anonymous said...

Sain baina uu? Tanii ajil sain uu?

Oron sudlalaar sonirhdog humuust heregtei medeelel gej bodood Tanii bichlegiig web-dee oruulchihsan shuu,

Tusgailan zuvshuurul avch amjaaguid uuclaarai,

Zolboo.D