Monday, March 21, 2011

Мэдэхэд илүүдэхгүй...

Өнгөрсөн хэдэн 7 хоногт эрүүл мэнд, хоол хүнс, биеийн тамиртай холбоотой сонирхол татсан хэд хэдэн судалгааны ажил нийтлэгджээ. Цаг тухайд нь бичих санаатай байсан ч завдал гарсангүйн дээр нөгөө уншсан мэдээ маань мартагдах шинж орсон байх юм. Жаахан ерөнхий болсон бол өршөөгөөрэй, оргүйгээс охинтой нь гээд оруулчихлаа.

1. Биеийн тамир таныг залуужуулна. Хаа нэгтээ сонссон уриа лоозон шиг санагдаж байна уу? Харин Канадын МкМастэрийн Их сургуулийн судлаачид биеийн тамир хөгшрөлтийг хэрхэн удаашруулдаг болохыг хулгана дээр хийсэн туршилтаараа харуулсан аж. Уг судалгаанд митохондрийн генийн мутац бүхий хулгана ашигласан байна. Эдгээр хулганы мутацийн үр дагавар нь эрт хөгшрөлт гэнэ: 3 сартай (хүнтэй харьцуулбал) хулганын митохондрын үйл ажиллагаанд өөрчлөлт өрж хөгшрөлтийн анхны шинж тэмдэг мэдрэгдэж эхлэх бөгөөд 8 сартайдаа (хүнтэй харьцуулбал 60 нас) тархи нь агшиж, булчин бас бэлгийн булчирхай хатангиршсан, булчин араг ясны бүтэц маш их өөрчлөлттэй, зүрх нь томорсон үс нь халцарч бууралтсанаас гадна хөдөлж явж чадахаа байдаг. Харин эдгээр хулганыг 3 сартайгаас нь эхлээд долоо хоногт 3 удаа 45 минут таван сарын турш гүйлгээд 8 сартайд нь дасгал хийгээгүй хулганатай харьцуулахад үр дүн тун гайхалтай гарчээ. Төслийн удирдагч Тарнаковски сонинд өгсөн ярилцлагадаа бид харьцуулахад ялгаа гарна гэж мэдэж байсан ч ийм их ялгаатай байна гэж бодоогүй гэсэн байна. Дасгал хийсэн хулганы үс бууралтаагүй, тархи булчингийн хэмжээ хэвийн, зүрх, бэлгийн булчирхай хэвийн хэмжээтэй төдийгүй митохондрийн зарим догодол үгүй болсон байжээ. Чухам яг ямар процэсс хөгшрөлтийг удаашруулж байгааг одоохондоо мэдэхгүй ч гэсэн идэвхтэй хөдөлгөөнтэй байхын сайн үр дагавар баримттай харагдсан нь энэ. Төслийн удирдагч хүн бүр асар их ачаалалтай спротоор хичээллэх нь чухал биш харин байнга хөдөлгөөнтэй, ядаж өдөр болгон явган явахад л үр дүн гарна шүү дээ гэжээ.
2. Гэхдээ аливаад хэмжээ хязгаар байдгийн жишээ саявтар мэргэжлийн тамирчдыг оролцуулсан судалгааны дүн гэрчилнэ. Олон жилийн турш мэргэжлийн төвшинд бэлтгэл сургуулилт хийсэн холын зайн гүйлт мэтийн тэсвэр хатуужил шаардсан спортын тамирчдын зүрхний ажиллагаа биеийн тамираар байнга боловч ачаалал багатай хичээллэсэн үеийнхнээсээ муу байдаг байна.
3. Хорт хавдрын тухай хоёр үг... Тамхи татдаг эмэгтэй цэвэршсэний дараа хөхний хавдараар өвчлөх магадлал 16 % -иар өсдөг бол тамхинаас гарахад магадлал буурч 9% харин 20 жилийн дараа тамхи татдаггүй хүмүүсийн төвшинд хүрнэ. Өөрөө тамхи татдаггүй ч тамхины утаанд олон жил байсан хүмүүсийн өвчлөх магадлал тун өндөр. Хүүхэд байхдаа 10 жил тамхины утаатай орчинд өсөөд том болсон хойноо хориод жил мөн ийм орчинд байсан эмэгтэйчүүдийн хавдартай болох магдлал 32% иар өсдөг гэнэ. Өмнө нь тамхины утаа хөхний хорт хавдарт хэрхэн нөлөөлдөг судалгаа олон хийсэн ч үр дүн хоорондоо зөрж байсан харин энэ удаад АНУ-ын Уэст Виржиниагийн Их Сургуулийн хийсэн 50-79 насны 79900 эмэгтэй оролцуулсан 10 жилийн судалгааны үр дүн ингэж гарсан байна. Өөрөө тамхи татаж хордох нэг хэрэг харин нялх балчир үрсийнхээ ирээдүйг бодоод ядаж л тэднийхээ хажууд тамхи татахгүй байвал...
4. Тамхитай холбоотой бас нэг сонин гэвэл олон жил тамхи татсан архаг тамхичин гэнэт тамхи татах дуршил буурвал уушигны хорт хавдарын эхний шинж тэмдэг байж магадгүй гэнэ. Энэ өөрөө хүсч зориглосных бус зүгээр л гэв гэнэт тамхи татахаас дургүй хүрдэг болчихвол гэсэн үг шүү, тэгвэл даруй эмчид хандаарай гэсэн зөвлөмж гарчээ (энэ мэдээг ВВС сайтнаас уншаад эх сурвалжийг нь хөөж амжилгүй алдчихжээ).
5. Шулуун гэдэсний хорт хавдар Их Британид оношлогдох хавдрын жагсаалтыг тэргүүлдэг. Шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэл биеийн тамираар хичээллэх болоод боловсруулсан махан бүтээгдэхүүн (хиам, зайдас, утсан мах гэх мэт..), хонь, үхэр, гахайн махны хэрэглээг багасгахад эрс буурдаг байна. Насанд хүрсэн хүн өдөрт 70 грам, долоо хоногт 500 грамаас илүү мах идэхгүй байх зөвлөмж гарчээ.

8 comments:

Tulip said...

оношлогдох хавдрын жагсаалтыг тэргүүлдэг гэж юу гэсэн үг вэ? урьдчилан сэргийлэх үзлэгээр хамгийн их илэрдэг, эсвэл оношлоход хялбар гэсэн утгаар уу? нээрэн та мэргэжлийн хүний хувьд ямар шинжлэх ухааны сэтгүүлүүдийн нийтлэлийг илүү түлхүү уншдаг вэ? мэдээлэл хуваалцсанд баярлалаа!

Anonymous said...

Gar utas ba wifi-iin holbootoigoor Amerikt suuliin jild autism (mongoloor yu gedgiig medehgui) ovchin barag 10 dahi oschee. Anglid bas adil hugatsaand asar ih oschee. Manaid sudalgaa hiih bolomj muutai tul adil l gej taachihad zorohgui baihaa. Amerikt gar utasnii hereglee ba autismiin ovchiloliin hurdats yag adil hemjeeteigeer suuliin 15 jild osson baisan. Autismiig Mongoliin anagaahad yu gedeg yum boloo medreliin dutagdal gehuu yuv..

Barimalch

peakfinder said...

Tulip >>...оношлогдсон тоогоор гэх байж, засчихъя, яаруу бичээд сайн шалгаагүйнх, хэлж өгсөнд баярлалаа. Харин ямар сэтгүүл уншдаг вэ гэдэг асуултны хариу их урт болох учир бичлэг болгоод оруулчихъя. Товчxондоо бол ямар нэг сэтгүүлийг онцолж биш харин хэвлэгдсэн материалын сэдэв далайцыг харж олон эх сурвалжаас уншдаг (чухам яаж гэдгийг тайлбарлана).
Barimalch>>Энэ тухай ярьж бичээд байгаа боловч яг барин тавин нотолгоо гараагүй л байна. Оношлогдсон өвчтөний тоо нэмэгдэх шалтгаан бас оношлогоо нарийн бөгөөд оновчтой болсоных болов уу. Autism өвчний хувьд (монгол нэрийг нь бас мэдэхгүй, эмч нар мэдэх байхаа..) бас учир шалтгаан нь тодорхой биш шүү дээ. Хэдэн жилийн өмнө дөө америкийн анагаах ухааны тэргүүлэх сэтгүүлд хүүхдийн вакцин autism өвчний магадлал нэмдэг гэсэн судалгаа нийтлэгдээд шуугиан тарьсан. Энэ нь сүүлдээ батлагдаагүй харин ч олон эцэг эх хүүхдүүддээ вакцин хийлгээгүйгээс сэргийлж болох халдварт өвчний тоо нэмэгдэж хүүхдийн амь хохирсон хэдэн тохиолдол гарсан. Иймэрхүү асуудлыг нухацтай судлалгүй зүгээр шуугиан тарих маягаар хэвлэх их аюултай гэж би боддог.

Anonymous said...

1 tald heden sudalgaa garsan nogoo tald trillion dollariin avraga tom biznes uls toriin lobbi orshdog tul gar utasnii tsatsragiin hor honooliig bur daamjirtal n nileen udah baihaa. George Carlo geed neg sudlaach ene talaar ovoo dorvitoi zuils hiisen bolovch etsestee tuunii baishing shataaj ami nasand ayul zanalhiilsen uchir sudalgaa n zogsson baigaa. Ooroor helbel autism bish baij boloh ch notstoi zuils ih baigaag neteer jaahan alban survaljiig uzhed oilgoj bolno.

Barimalch

Anonymous said...

Eniig hamaagui notolgoogui gej uguisgemeergui baigaa yum: http://www.whale.to/b/carlo_h.html

Barimalch

Anonymous said...

Bayarlalaa, mash heregtei medee blaa. Shuluun gedesnii durangiin testiig 30 garsan humuus hiilgej baih heregtei gedeg yum bilee.

Canada girl.

ChinzoRig said...

гоё блог байна ш дээ. Би бараг бүх бичлэгийг нь уншчлаа. Дараагын бичлэгүүдийг чинь хүлээж байгаа шүү....

Anonymous said...

Boinc geed program baidag delhii deer pc-tei internettei humuus uuniig ajiluulaad yanz buriin genetikiin nariin shinjileh uhaanii sudalgaanuudiin tootsoolliin ajiluudad pc-eeree tusaldag. Neg yosondoo boditoi shinjileh uhaand ooriinhoo pc-iinii huchin chadlaar handiv orgoh ajillagaa yum. MAth, odon oron, fizik geed buh shinjileh uhaanii salbaruudaar 100 garui tosoluud odoogoor ajildag.

Ene Mongoliin bag: http://boinc.bakerlab.org/rosetta/team_display.php?teamid=1292 - humuus Mongol bagt negdej Mongoliinhoo neriig garghad tuslaarai!

Boinc-iig suulgah: http://boinc.berkeley.edu/download.php

Gants shaardlaga n pc-tei baih, nettei baih, tegeed hen ch gesen bodit shinjileh uhaanii ajiliig pc-eeree hiine gesen ug.