Thursday, April 28, 2011

Эрбэн соoхор

video

Миний амьдралд тохиосон хамгийн хүнд өдрийн дурсамж...
Зургаан жил өнгөрсөн ч сэтгэлд үлдсэн шарх аниагүй онгойсон хэвээр.
Өчигдөр үүр шөнийн заагаар хайртай аавыгаа зүүдлэв. Үгүй болсон хүнийг зүүдлэх муу гэдэг ч би аавыгаа зүүдлэхдээ дуртай. Хэдхэн хором боловч элэг бүтэн байх хэчнээн жаргалтай.
- Миний охин санаа зоволгүй яв даа. Аав нь ардах ажлыг чинь амжуулаад болгочихно, чи надад санаа зоволгүй урдахаа хий гээд духан дээр үнэрлэх хоромд цагийн сэрүүлэг гонгиноод сэрээчихэв. Учиргүй харамсмаар ч хормын төдий уулзалт хэчнээн сайхан байсан гээч...

5 comments:

chuups said...

uneheer gunigtai, aavdaa nom unshuulaarai buyan nehej zuudend irdeg gesen shuu

Chandmani said...

...Ном уншуулж, буян хийгээрэй...

Tsatsral said...

Humuus buyan nehdeg l gedeg yum, bi ch gesen setgel sanaa taaruuhan uyed aaviigaa zuudleheeree 'aav namaig taivshruulah gej irlee' gej dotroo boddog yum. Hun chini setgeleeree shuu dee.

Destiny said...

Би бас зүүдлэх дуртай, намайг эргэж ирсэн гэдэгт итгэдэг юм.

Эртний анд. said...

гоё дуу байна, зүүд зөнтэй гэдэг ажил нь өөдрөг явах нь дээ