Saturday, May 21, 2011

Зун дуусав...

Энэ жилийн дөрвөн сар ер бусын дулаан, нартай, бас хуурай болж өнгөрөв. Таван сар гармагц термометрийн заалт доошилж, бороо цутгаад эхлэх нь тэр. Хамт ажилладаг энэ нутгийн уугуул энэ жилийн зун дөрвөн сард болоод өнгөрлөө дөө, энэ жилдээ л сайхан цаг агаар горьдолтгүй гэх... Тэр нь юу юм, гэхдээ л жаахан дулаарч нарны бараа хармагцаа ид халуун зунаар Газар дундын тэнгисийн эрэг дээр байгаа мэт хувцасладаг шотландчууд намайг гайгуулж дуусаагүй л байна.
Хаа ч билээ хэвлэгдсэн аялалын тухай номонд шотланд нутагт хэрхэн хувцаслах тухай зөвлөгөө маягийн онигоо явдаг юм:
"Шотланд хүн богино ханцуйтай цамцтай явж байвал урт хацуйтай цамц өмс, тэднийг урт ханцуйтай цамц өмсвөл ноосон цамц өмс, тэд ноосон цамц өмссөн байвал ноосон цамцныхаа гадуур нимгэн хүрэм өмс, тэд нимгэн хүрэм өмссөн бол өвлийн зузаан хүрэм өмс. Харин шотланд хүн өвлийн хүрмээ өмссөн үед гэрээсээ бүү гар.." гэж.
Нээрээ ажаад байхад агаарын температур нэмэх 12-13 заагаад нар цухуйвал гудамжаар шорт өмссөн хүн эрс олон болно. Тэгэхэд би гэдэг хүн гадуур хувцасаа тайлж чадахгүй л явна шүү дээ. Өвөл ч тэр нимгэн ултай зуны шаахайтай, бас гуяараа нүцгэн богинохон банзалтай хүүхнүүдийг харсан би өөрөө даарах шиг болдог юм. Хоёр сард билүү дээ, хүйтэн бороотой өдөр гудамжинд цагаан өмд цагаан майк өмссөн залуу зузаан гэгч хүрэмтэй настай эмэгтэйтэй аажуу алхаж явах нь нүдэнд содон тусч билээ.
Дулаан явах мянган лангийн дайтай гэдэг үгийг амьдралд хэрэгжүүлэхдээ гаргуун би хүрэмнээсээ салаагүй байтал зун дуусаваа хөөрхий...

6 comments:

Cаарал said...
This comment has been removed by the author.
Cаарал said...

Зун эхлээгүй байж дуусна гэж арай байхгүй байлгүй дээ, ямар бөмбөрцөгийн өмнөд хагаст байгаа австрали биш. Манай энд ч 30 гараад шатааж өгч байна даа, борооны улирал эхлэхээр жаахан гайгүй болж магадгүй. Тээр жил окинавад аяллаар очоод далайн усанд орох үед ойролцоо тааралдсан уугуул нутгийхан биднийг хойд зүгийхэн гэж шууд мэдэж байна лээ. Тэдний далайд сэлдэг хугацаа биднийхээс бараг 2 сараар богино байдаг бололтой. Далайд орохоор даараад байдаг юм гэсэн. Тэрэнтэй шотландчууд адилхан бололтой.

Destiny said...

Тэндхийн цаг агаарт тэгээд хир дасаж байна даа?

Anonymous said...

Neeree hoid evropiinhon niiteeree olchir baihaa. Minii harsan norweguud bas tiim gaduur humuus huremtei baihad podvolk shorttoi tuugaad l baidag. Gehdee omnod aziinhnii hajuud bid nar chine bas l mundag olchir humuus shuu dee.

Barimalch

peakfinder said...

Cаарал >> Зарим жил зун болдоггүй л гээд байгаа юм даа. Би уг нь нэг их халуунд дуртай биш гэхдээ удаан хүйтэн бороонд байхаар халуу шатаасай гэж өөрийн ирэхгүй хүсдэг болчихдог юм байна.
Destiny >> Хамт ажилладаг англи залуугаас хэр удэж эндхийн цаг агаарт дасах бол гэсэн чинь 4-5 жил болоод дасдаг л юм гэнэ. Тэгэснээ танай монголд цаг агаар ямар вэ гэхээр хуйтэн өвөл халуун зунтай, жилийн ихэнх өдөр нартай гэтэл жаахан бодож байснаа тэгвэл чи ч энд дасахгүй юм байна гэж авсан ш дээ. Ямар ч гэсэн цаг агаарын мэдээ их анхааралтай сонсож гайгүй сайхан өдөр таарвал тэр өдрийн тухай их олон өдөр ярьдаг болдог юм байна.
Barimalch >>Өлчир хүмүүс үүгээр их олон байнаа. Уг бид чинь хүйтэн газрын улс өлчир баймаар байхад хүмүүс намайг халуун орны хүн шиг бээрэг гэж шоолох юм байна ш дээ. Ямар учиртайг сайн ойлгоогүй л явна.

Anonymous said...

Bi Irelandad amidardag yum. Manai endhiinhen yag adilhan. Huiten ch baisan hamaagui jaahan nar l haragdval shuud l maik, short, platye-tai. Haraad l hulduh gej bgaa yum chini. Neg saihan nartai udur gesen helleg baidag. Ter ch ene angli havias l garsan ug baih. Manai Mongold utga tohirohgui.