Sunday, October 16, 2011

Хойд Солонгосын ажилчид Монголд?

Хоё хонoгийн өмнө BBC мэдээгээр шотландын "Edinburgh Woollen Mill" компанийн зардаг ноолууран эдлэл монголд хойд солонгосын ажилчдын гараар бүтдэг гэжээ. Сурвалжлах хэсэг Улаанбаатар хотод очиж нягтлан шалгасан байна. Үнэхээр "Ээрмэл" хувьцаат компанид хойд солонгосын ажилчид ажилладаг юм байна. Тэднийг уг компани халуун устай байр, хоол ундаар хангаад харин цалинг нь Хойд Солонгосын засгийн газарт төлдөг гэнэ. Цалингийн хэдэн хувь нь ажилчдын гар дээр ирдэг нь тодорхой биш, ингэхэд Ээрмэл хувьцаат компани дарангуйлагчийг санхүүжүүлж байгаа хэрэг биш үү? Их Британийн "Edinburgh Woollen Mill " компани ямар учраас ийм сонин гэрээ байгуулж ажиллаж байгаа хэрэг вэ, энэ нь цаашлаад хүний эрхийг ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа хэрэг бус уу гэж BBC асуудал тавьж байх юм.
Ингэхэд ямар шугамаар ямар гэрээгээр ийм ажилчид монголд орж ирсэн нь надад сонин санагдлаа. Монгол залуусаа мянга мянгаар нь харь оронд илгээдэг атал хойд солонгосоос ажилчид авчирч ажиллуулж байдаг. Ингэхэд ажилчдын цалингаа ямар түвшинд бодож хойд солонгосын засгийн газарт төлж байгаа бол? Хойд Солонгосын засгийн газрын гэрээгээр учраас их бага лав биш байгаа. Явсан нь байг гэхэд үлдсэн дунд нь ажил хийгээд амжиргаагаа дээшлүүлэх чадалтай хүн байж байгаа ш дээ.
Нөгөө талаар дарангуйлагчийг тэтгэж, хүний эрхийг зөрчиж байгаа улсын тоонд орчихож байгаа юм шүү дээ. Нөгөө ардачлалын үлгэр жишээ энэ тэр гээд байсан хаана байна? Энэ хэнбугайн хийсэн бизнес юм бол? Ер нь яахаараа манай төр Хойд Солонгостой сүүжрээд байдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Арай ч дээ...
Эндээс эх нийтлэл болоод бичлэгийг үзэж болно.

7 comments:

Э. Баярсайхан said...

Барилга дээр их хурлын гишүүн оруулж ирсэн сурагтай байсан. тэрэнтэй адилхан биз. бас л цалинг нь шууд хойд солонгосын засгийн газарт өгдөг гэсэн. хужаануудтай зодолдоод л, барилгын юм хулгай хийгээд байж байдаг гэсэн.

Eljigen Dashka said...

Манай төр Хойд Солонгостой харилцаагаа хэвийн түвшинл хадгалж байгаад эдийн засаг өсөөд ирэхээр Хойд-Өмнөд Солонгосын 6 талт хэлэцээрт 7 дахь оролцогч болж бүс нутагтаа идэвхитэй тоглогч болж ирээдүйд том дуугарах гэсэн холын бодлого нь энэ мэт цөөхөн ажилчин ажиллуулах зэргээр хэрэгждэг юм.

Бид алийн болгон дорой дуугарч ноомой царайлах ёстой гэж ....

tumee 33 said...

yamar neg ashig sonirhol nuugdaj l bgaa bh daa..

nmn said...

ene gereenii tuhaid medehgui yum. harin Mongol uls hoid solongostoi sain hariltsaatai baidag uchiraas hoid solongostoi hiih heleltseer zeregt mongol ulsiig guur bolgoj ashiglah sonirhol baidag.
mon omnod solongos mongoloor damjuulan hoid solongost tuslamjaa ilgeedeg gej sonsoj baisan. ih holiig harsan bodlogo gej boddog.

nmn

Anonymous said...

Uneher iim humus bgaa, minii medehiin buyangin jagagin uildvert, mon erelin erdenebatin toosgonii uildvert north koreanud ajildag gsn. Tsalin bol shaldiggui l yum shig ble, bi buru sonsogui bol 50%g ni ZG-ta ogdog yum shig blee. Uneheer orovdoltei huvi zaya yum da. Yaduu ch gsn erh choloot Mongoldoo torson mini uchirtai.

Barimalch said...

Hoid solongost sariin tsalin dundjaar 20$ baigaa teheer manaid booliin hodolmor ajilluulah n manai shine feodaluudad heregtei l dee. Hoid solongosiin zasgiin gazart hun buriin sariin 50$ ogch magadgui zasgiin gazar n ar gert n 16$ sariin tsalin geed ogch bolno. Mongoliin feodaliin zasgiin gazar Hoid solongosiin komunist zasagtai booliin hodolmoriin geree hiisen bol tegeed ter n olon niited medeelegdehgui baigaa bol asar ih hunii erh zorchison buzar l zuil baigaa.

ZAYA said...

Яг яаж оруулж ирдэг гэдгийг нь мэдэхгүй юм.
Гэхдээ ажилчид нь ажилдаа сайн юм гэж сонсож байсан юм байна. Хямдхан болохоор нь өгч буй цалинтайгаа харьцуулаад тэгж ярьдаг байж болох юм.