Tuesday, September 4, 2012

Франц орон францчуудын тухай хэдэн үг


Франц орны газрын зургийг хэд хэдэн янзаар зурж болно. Мэдээж хот, мужаар нь, дараа нь тухайн орон нутгийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр нь. Жишээ нь аль нутаг ямар дарс хийдэг вэ гэхээр нэг иймэрхүү зураг гарна.



Аль нутагт ямар хөрсөнд ургасанаасаа шалтгаалж дарс өнгө амт үнэр нь өөр. Бордо нутгийн улаан дарс өтгөн, биетэй байхад, Бургундийнх нь шингэн, арай хөнгөн гэх мэт.
Аа тийм бас ингээд үйлдвэрлэдэг бялсагаар нь бас ингээд газрын зураг хийж болно. Дөрвөн зуу гаруй төрлийн бяслаг бас л нутаг мужаараа ялгаатай.


Тэр бүү хэл талхны төрлөөр нь бас зурж болдог юм байна.



Чухам ийм орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн Францын эдийн засгийн гол хөшүүрэг болж байдаг гэхэд хилсдэхгүй болов уу? Муж хэсэг бүр өөр өөр маягийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр нь тухайн нутгийнхаа гол нэрийн хуудас болдог энэ тэр гээд.
Энэ тухай бид ч гэсэн бодож иймэрхүү маягаар ялангуяа хүнсний үйлдвэрлэлийг дэмждэг болчихвол. Магад цөөн гэх ч тийм нутаг нутгийн цагаан идээ бол бидэнд бий шүү дээ.
Буриад цөцгий, цөцгийн тос, Булган эсвэл Дундговийн айраг гээд...

Надад Франц хүмүүс анхандаа их зөрүүд санагддаг байв. Өөрийн үзэл бодлыг заавал мэдүүлнэ тэр болгон хүний ятгалганд орохгүй. Зүгээр нэг зөрүүд бас биш юмаа, тэр хэмжээгээрээ бусдын санаа бодлыг сонсоно, ерөнхийдөө өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой хүмүүст хүндэтгэлтэй ханддаг. Америкчууд мөнгөтэй хүнийг үнэлдэг бол Францчууд үзэл бодлоор нь дүгнэнэ гэх үү. Боловсрол үнэгүй байх ёстой, ээлжийн амралт бол хамгийн наад захын эрх гэх мэтийн асуудал дээр бол санал нэг их зөрдөггүй юм билээ. Энэ бол өөрийн уулзаж ярьсан цөөхөн хүн дээр хийсэн дүгнэлт юм шүү дээ. Тийм болохоор жаахан бүрэн биш дүгнэлт байж магадгүй.
Франц хүүхнүүд их ажилсаг санагддаг. Гэр орны ажлаасаа гадна өөрсдөө бас тийм ганган гоёмсог байдлаа хадгалж чаддаг. Францчууд ерөнхийдөө яаж хувцасласанаараа бараг л танигдах болов уу? Хүүхнүүд нь дэгжин хүзүүний зүүлт (их том байх нь элбэг), ээмэг, хүзүүний алчуур их хэрэглэдэг. Зүгээр хэрэглэх биш бас донж маягийг бол янзтай тааруулна. Харчууд нь бас хүзүүний ороолт алчуур бас их зүүнэ. Ноосон цамцаа мөрөн дээрээ тохсон нь бараг л дүрэмт хувцас гэлтэй. Гэхдээ хүн бүр өөр өөрийн төрхөө сайн хадгалж чаддаг гэх үү, энэ бол ялангуяа дундаж болоод настай хүмүүс дээр их ажиглагддаг. Хэдэн жилийн өмнө дөө танил эмэгтэй монголоос дээлний мөнгөн товч захиж авчруулсан юм. Яах гэж байгаа юм бол гэж гайхасгээд өнгөрсөн. Дараа нь таарсан товчнуудаа хоёр хэсэг болгоод гархилаад тийм том ээмэг болгоод зүүчихсэн явсан. Бүүр сүүлд нь бас бөөгнүүлээд хүзүүний зүүлт болгочихсон байсан нь их  өвөрмөц дэгжин харагдаж билээ.
Хамгийн хачирхалтай санагддаг зүйл бол ойр дотныхондоо өгсөн өхөөрдсөн нэр хоч. Амьтны хүрээлэн тэр чигтээ явж байгаа юм чинь. Миний туулайхан, муужгай, нугас, буга согоо гээд л явж өгнө шүү дээ. Байчихаад жижиг хүүхдээ бөөсxөн минь гэж дууддаг байвал яахав?
Хоол унд Францчуудын амьдралд маш том байр суурь эзэлнэ. Хоолны тухай их ярина, таарсан хүмүүс ерөнхийдөө их сайн хоол хийдэг юм билээ. Хоолны төрөл амт чанар гээд зогсохгүй, хоолоо яаж идэх нь бас дэг жаягтай. Оройн хоолонд хэдэн хүн урьсан бол тэднийгээ ширээнд суудлыг нь зааж суулгана. Тэгэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийг холилдуулж бас яриа хэр таарахыг нь харж хуваарилна. Тэгээд ямар дарс уух вэ гэдэг бас л дээгүүр тавигдах асуудал. Франц орныг өнгөцxөн хальт дүгнэвэл иймэрхүү. Боломжоороо нэмж бичихийг бодноо.

11 comments:

Anonymous said...

Ih sonirholtoi bichjee, France orontoi minii ajil amidral ih holbootoi bhoor saihan sanagdaj baina, merci. Bi Canadiin Quebec mujid 10-aad jil amidarch bna. Ertnii frants uvug deedsiin ur dam gesendee soyol n Hoid Ameriktaa l ihemseg gej boddog. Suuliin yed frants irged olnoor irj end suurishij ajillaj amidrah bolj bgaa. Harin quebec irged ter bolgon Europe ruu ayalaad bhgui yum bilee.

Za daraagiin temdegleleiig huleej baiya.

Canadaas.

Gavaa Lkhava said...

France yawj uzehiimsen gej muruuduud l baigaa. Suuld tanaas lawlaj, zuvluguu awah zuil bainaa. ta tuslaj chadah uu? bi tand ID-gaa yawuulchii. Bi ireh jilees Doctoroo tugsuh tuluvluugutei baigaa. Tgd urgeljluuleed post doc surah bodoltoi. Ene tal deer taniig neleed turshlagatai bh gej bodood heden zuil lawlah gsn ymaa, ta tus bolooch

NyamBa said...

иймэрхүү юм унших дажгүйн тээ. болсон болоогүй янз бүрийн үнэн худлаа нь мэдэгдэхгүй бөөний мэдээ уншиж байснаас хувь хүний дүгнэлт, өгөгдөл авчихаад сууж байх сайхан байна аа. баярлалаа хөө

peakfinder said...

Canadaas>> Сэтгэгдэл үлдээсэнд талархав. Хүний санаанд хүрлээ гэхээр сэтгэл өег сайхан байнаа.
Gavaa Lkhava >> Бололгүй яахав. Эмайлээр ID явуулчих. Франц үзэж сонирхох юм ихтэй сайхан нутаг шүү.
NyamBa>>Хүн болгон алив зүйлийг өөрийн гэсэн нүдээр харж хүлээж авдаг болохоор хувийн тэмдэглэл сонин байдаг болов уу?

Arsun said...

Сонирхолтой байлаа. Нэр хоч өгдөг нь манай нутгийнхтай адил юмаа.

Soronzon said...

Франц үнсэлт гэж нэг яриа байдаг даа, тэрийг яагаад бичсэнгүй вэ?
Эдит Пиаф, Мирей Матей, Жо Дассен өөр хэн хэн билээ?

Мишаа said...
This comment has been removed by a blog administrator.
Мишаа said...

a ter vin talh malh bol hergeldgui bhoor medkuu bnooo ;-0

Barimalch said...

Blogiin ezen end negen zuiliig medeegui uldeesen sanagdlaa.

Franced Mongolia gesen ugiig mash orgonoor negnee medrel muutai gej muulahdaa heregledeg. Tiimees ch Mongoliin tuhai TV yum garval gajigtnuudiin gazriin tuhai gargah gej baigaa yum shig nutgiinhan ch gajig yum uzeh gej baigaa met ayglatsgaadag. France Germanuud yurunhiiduu nilenhuidee Mongoliin gesen zuilst ul toomsorloson gaduurhsanaar handdag bolovuu. Tehleer uchirgui tedniig magtaj duulah n zohisgui sanagddag.

Дайрий said...

Sain baina uu?Tanii blogiig unshihad ih saihan setgegdel turdug shu.Bi JPNd10aad jil amidarch baigaa buguud,ergen toirond maani yaaj iigeed France-tai holbootoi humuus garch irdeg,Jishee n France-d uran zurgaar sursan,talh barih argad suraltssan,Franced ayalaad irsen naiz g.m...Tednii nuluu yu,bi uuruu neg l medehed France-d durtai bolchihson,Leonardo Tsuguharu Foujita gedeg hamgiin durtai JPN zuraachiinhaa tuhai nomiig unshaad,France-g sonirhoh uvchin bur sederseen,hehe.Tiimees tanii temdegleluud,eh heldeeree olj avch baigaa hovor medeelliin neg tul,uneheer saihan baina,bayarllaa.

naraa said...

францын хоолны соёл гайхамшигтай шүү. уг нь муу хүн идсэн ууснаа гэдэг юм гэсэн. гэхдээ та хоолон тэмдэглэл оруулбал баярлах л байна. ийм ийм хоол идсэн, ийм амттай байлаа ингэж санагдлаа гээд.