Wednesday, January 9, 2013

Самар хагалагч



Манайхан орчуулахгүйгээр Шелкунчик гэдэг шиг санаж байна, зул сарын баярын бэлэг тэмдэг болсон энэ балетийн хөгжмийг Петр Ильич Чайковский ахай бичсэнийг хүн бүр мэддэг бизээ. За даа би найм есөн настай л байсан болов уу, энэ балетийн хөгжмөөр хийсэн оросын хүүхэлдэйн кино үзэж анх танилцаж билээ. Тэр үед их л сэтгэл хөдөлж, цээж дотор эрвээхэй дэвэх шиг санагдсанаа ерөөсөө мартдаггүй юм. Одоо ч энэ хөгжмийг сонсох дуртай.
Арван хоёр сард Шотландын балетийнхан Глазгоу-д энэ бүжгэн жүжгийг тоглосонд олзуурхан охиноо дагуулж үзсэн билээ. Охиноо балчирдаад жаахан уйдах болов уу гэсэн жүжиг дуусан дуустал тайз уруу тас ширтэн үзсэн шүү. Ирээд дээрх зургийг зурсан юм, их л сүрхий сэтгэгдэл төрүүлсэн бололтой.
Надад энэ жүжгийн хоёдугаар хэсгийн хөгжим ялангуяа төгсгөлийн вальс маш их таалалгддаг. Сонсох бүрд яг л анх мэдэрсэн сэтгэлийн хөдлөл давтаж, би гэдэг хүн эргээд жаахан охин болчих шиг санагддаг юм.

7 comments:

Cаарал said...

энэ мөн үү

peakfinder said...

Huuye mon sh dee, yamar saih huuhed ve. eniig chin' ochij ohindoo uzuuleye baiz!

bayabaga said...

manaih Nutcrucker iig Tsomoohei gej orchuulsan..ih taalagdaj baigaa..

Anonymous said...

цөмөөхэй гэдийн

peakfinder said...

bayabaga, anonymous>> Их хөөрхөн орчуулсан юм бна. Баярлалаа.

Delgermaa Erka said...

УГААСАА МОНГОЛЧУУД ЦӨМӨӨХЭЙ ГЭДЭГ ШШҮҮДЭЭ


ҮНСГЭЛЖИН
ЦАСАН ГОО
ЛУСЫН ДАГИНА ГЭЭД ГОЁ ОРЧУУЛСАН НЭРС ЭНЭТЭР ГЭЭД ГОЁ НЭРС ОЛОН БАЙГААШДЭЭ

Сүрэн said...

yamar huurhun zurdiin :)