Friday, April 12, 2013

Хүндээ хөнгөнөөс буюу бурхангүй газрын бумба


Өнөөдөр сонинд Б.Алдар гэдэг хүний ярилцлага гарсан нь сонирхол татав. Манайд гадаадад ажиллаж байгаа судлаачдын талаар юу ч гардаггүй гэхэд хилсдэхгүй тул бас тэрхэндээ олзуурхасан юм. Тэгтэл юу вэ, мань хүн чинь ДОХ-ын эмчлэх вакцин гаргаад байхад ядуу буурай орны судлаач гээд их гүрнийхэн тоож үзээгүй ч гэх их сонин сонин юм ярьсан байх юмаа. Юу билээ гээд хэвлүүлсэн ажлын жагсаалтыг нь үзлээ, яах аргагүй олон жил дархлаа судлалаар олон газар ажилласан хүн юм байна, олон ч ажил хэвлүүлсэн хүн юм байна.
ДОX эмчилсэн талаар хэвлүүлсэн хамгийн сүүлийн ажлын товчлолд нь тодорхой эм/бэлдмэлийг Тайландад 60000 ДОX-ын халдвар авсан хүмүүс дээр туршсанаас 23 хүний цусан дахь ДОX-ын вирусийн эсрэг бие үгүй болсон гэжээ. Энд халдвартай хүмүүсийн бага хэсэг нь өөрөө аяндаа эдгэдэг тал бас бий гэдгийг энд дурдах хэрэгтэй байх. Ярилцлагадаа "Бидний бүтээсэн вакцины туршилтад хамрагдаж байсан хориод хүн яах аргагүй эдгэсэн" гэсэн ч 60000 хүнээс гэдгийг нь дурдаагүй байгаа нь жаахан шударга биш санагдлаа. Мэдээж шинжлэх ухааны ололт жижиг ч гэлээ олон хүнд тус нэмэр болохыг үгүйсгэхгүй гэхдээ xэрэглэсэн өвчтөний 0.038% эдгэрдэг эмэнд хөрөнгө оруулах хэн байхав. Миний хувьд ингэж өөрийгөө дөвийлгөж байгаа нь түүний ажилд итгэх итгэлийг унтрааж орхив. Тэртээ тэргүй олон жил ажилласан ажлын үр шим байж байхад ингэж хүндээ хөнгөнөөс өгч нэр хүндээ унагаагаад юу хийнэ.

11 comments:

Алим said...

Өглөө наад сэдвээр жиргээгээр нэг юм болоод өнгөрсөн. Би л хамгийн муухай, атаач эм болж дуусах шив.

Anonymous said...

naad Aldar gedeg hun chin bas mongold neg suljee emiiin (hunsnii nemelt buteegdehuu n ch yumuu)company tai yum shig bna lee. manai eej neg heseg ih idevhtei yavsan odoo harin ochihoo bolison bna lee. ih olon neelt hiisen ene ter geel yaridag gesen,

Piglet said...

Мэдээж шаардлага хангах нээлт биш болоод л тоохгүй байгаа шүү дээ. Тэрэнд ингэж гомдоллох хэрэг байхгүй л баймаар юм. Таны оруулсан холбоосуудаар орж үзлээ.

Anonymous said...

End blogon deeree 10 han hund shinjileh uhaanii undesleltei nyatsaalt ogsnoos UB-iin gol sonind nyatsaaltaa ogood olon hunii nudiig neevel shinjileh uhaanii ajiltnii uurgee biyeluulsen ajil bolno baihaa. Yur n UB-d eldev biologch/doktoruud/tsoorson gurunuud tom tom onoldoh n ers ihessen tiimees gadaadad baigaa iluu nariin shinjileh uhaanii hyanalttai gazriinhan UB ruu cholootei handaj nyatsaaj zasaj baival ih chuhal sanagdana.

Barimalch

A.Амарсайхан said...

Манай телевизүүд ийм хүмүүсийг олж сурвалжилдаг болоосой. Хэдэн гишүүн, дуучдаа залхтал гаргах юм

Bentel Bi said...

шинжлэх ухаанаа хаяцым шиг байгаамөө манайх. монгол орон гэдэг чинь аймар энтертэйнмент орон ч юм шиг, уул уурхай гэж хөөрцөглөөд байгаа бяцхан жаал шиг ч юм шиг, эсвэл түрийвч дүүрэн мөнгө олчихоод онгироод хаашаа л бол хаашаа цацчихмаар байгаа өсвөр насны бацкаан ч юм шиг, эсвэл аймар хагартлаа баяжчихсан зуны дэлгэр цаг ирэнгүүт ажил төрлөө хаяад зугаалж цэнгээд хар бор ажлаа гадны хүнээр хийлгэчихдэг, тэрэндээ аймар эрдчихсэн, тэгээд эзгүй хойгуур өнөөх гадны гарууд нь аль хэдийн нүхээ малтаал маниусыгаа элэглээл байгаа сагсуу баяны хүү ч юм шиг

Sunny said...

Хэрвээ үнэхээр том нээлт хийсэн бол Өөрөө өөрийгөө ингэж дөвийлгөсөн дөвийлгөөгүй хүмүүс дээш нь гаргаад л ирнэ. Монголчууд шинжлэх ухааны салбарыг хаясан байлаа ч үнэхээр үнэлэхүйц нээлт хийсэн хүн тодроод л ирнэ шүү дээ. Сая тэр хиймэл алмаз гаргах аргыг Монгол хүн нээчихлээ шүү дээ. Мундаг байгаа шүү бас

Anonymous said...

Baruuniig bodvol azid biologi, genetik busad shinjileh uhaanaar erdemted huljinii onol neelt batlah n ers ih yum baina. Hyatad l lav erdemted huuramch sudalgaanuud batlah shinjilgeenii ur dung zasah zuil nileen gardag gej baina. Ter baitugai heden jiliin omno omnod solongosuud nohoig huuramch clon hiigeed delhiid neree gargaad amjisan. Teheer UB dahi sudlaachid hyatad solongosuudaas "erdem" suraltsah magadlaltai.

Barimalch

Gavaa Lkhava said...

Eniig unshaad gaihaj l blaa, Uuriiguu chuhal hun bolgoj haruulah gej tegsiin blgui dee

edna said...

нээрээ тэрийг уншсан юм бн. гэхдээ хэвлүүлсэн пэпр эд нарыг нь нягталж үзээгүй э. өөрийгөө дөвийлгөсөн бол жоохон муухай л юм. гэхдээ тэр хүнээс ч дор хүмүүс өөрсдийгөө лаг эрдэмтэн гээд сурталчилаад бдаг юм бналээ. тэрийг уншаад харамссан нь, монголд scince лагаа байг гэхэд хөгжих орчин нөхцөл нь бдаг бол хичнээн монгол залуучууд эргэж ирж сурсан мэдсэнийхээ хэргийг гаргах болоо гэж...

Anonymous said...

Сайн байна уу.
Яахвээ судалгаа нь үр дүнд хүрсэн байна, Жнь US-д бүр илүү хар мянган хүн дээр туршаад нэг л охиных эдгэсэн гээд бөөн дуулиан болсны хажууд энэ хүнийх хэдийн оло мянган хүнд туршсан ч гэсэн 20 хүн эдгэсэн гэхээр үр дүн байгаа л санагдлаа. Дахиад хөрөнгө оруулаад, үргэлжлүүлвэл вакцин хийхэд ойртсон байсан гэж ойлголоо.
Гэхдээ бүх зүйл л мөнгөөр хэмжигддэг юм хойно өөр нэг вакциныхаа сурталчилгаа болгож ДОХ эсрэг туршилтаа ярьсан байх аа.
Дээр нэг хүний хэлснээр чадвар муутай байж доктор энэ тэр гээд байдаг хүмүүсийн дэргэд бол үнэн доктор юм байна аа.
Таны блогийг байнга уншдаг шүү. Good luck.