Saturday, May 23, 2015

Жулий Жулиа хоёр


Бодит хүний амьдралаар хийсэн кино үзэхдээ дургүй талдаа л уг нь. Эртээд зурагтаар охин маань үзье гээд хамт сууж үзсэн аятайхан санагдсан. Мэрил Стрийп угаасаа мундаг Эйми Адамс их нүдэнд дулаахан бүсгүй бас ч гэж дажгүй жүжигчин гэж хардаг л даа.
Жулиа хэмээх зохиолч бүсгүй бичиж буй номоо дуусгаж чаддаггүй нэгэн. Ямар нэгэн зорилготой байхын тулд Жулий Чайлдсийн Франц хоолны номын бүх жороор хоол хийж блог бичихээр шийднэ. Яваан дунд Жулийн амьдрал, хоол хийхийн жаргалыг мэдрэхээс гадна блог нь олон түмэнд хүрч энэ тухайгаа ном бичсэн нь ийм кино болсон юм байна.
Жулий Чайлдс дэлхийн 2-р дайны дараа дипломат нөхрийнхөө албыг дагаж Францад амьдрач байхдаа франц хоолонд дурлажээ. Тогоочийн курсэд явж, дараа нь хоол хийхийг заадаг багш ч болж. Хоёр франц эмэгтэйтэй хамтарч америкчуудад зориулсан франц хоолны жорын ном бичсэн нь өнөө ч алдартай. Амeрикчүүдын гэрт франц хоол авчирсан хүн гэж үнэлэгддэг юм билээ.


Энэ киног үзээд  сонгодог франц хоолны олон жортой болмоор санагдаад Жулийн номыг авчихлаа. Хоолны ном худалдаж авахдаа сайн мууг нь мэдэх амаргүй л дээ. Энэ удаад олон жилийн турш олон хүний гарын ном болсон учир нэг их эрсдэл байхгүй санагдаад. Харин бүх хэмжүүр нь нөгөө америкийн пайнт аунц гээд жаахан төвөгтэй юм байна.
Миний хувьд бүх жорыг туршина гэсэн том амбиц байхгүй ээ. Зүгээр хэдэн сайхан жор өөрийн болгоод сурчихвал зорилго биеллээ гэсэн үг.

1 comment:

Anonymous said...

uzej bn kino bna. huurhun kino shuu. huvaaltssand bayarlalaa.